&#34Дэрэн&#34 болон &#34Арвис&#34 клубүүд аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

&#34Дэрэн&#34 болон &#34Арвис&#34 клубүүд аваргын төлөө өрсөлдөнө

Залуучуудын ФУАШТ-ий эхний өдрөөс л медаль дээр бууна хэмээн яригдаж байсан “Дэрэн” клүб хүчтэй өрсөлдөгч нараа ээлж дарааллан ялсанаар өнөөдөр хагас шигшээд “Монголын тэмүүлэл” багтай учраа таарлаа. “Дэрэн” клүб В хэсгээс гурван хожилтой тэргүүн байраар шалгарсан бөгөөд эсрэг багуудынхаа хаалганд хэсгийн тоглолтонд 30 гоолыг оруулж 5 гоол алдсан нь хамгийн бага үзүүлэлт байлаа. Улмаар хасагдах шатанд “ИНХ” багийг 6-2 харьцаатай ялаад байсан юм.

Өнөөдрийн тоглолтонд тэд эхнээс л санаачлагыг авсан гэж хэлж болно. “Монголын тэмүүлэл” багт тооны харьцаа 2-1 байхад нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх боломж байсан ч чадсангүй. Уг тоглолт    5-1 харьцаатай “Дэрэн” клүбийн ялалтаар дууслаа. Уг тоглолтонд А.Нармандах, А. Тэмүүжин нар хоёр гоол оруулсан бол Ам.Тэмүүжин мөн нэг гоолыг оруулжээ.

“Монголын тэмүүлэл” хэсгийн гурван тоглолтонд хамгийн олон буюу нийт 47 гоолыг оруулаад байсан. Гэсэн ч өнөөдөр чухал тоглолтонд ялагдсанаар маргааш буюу Баасан гарагийн өглөө 09:00 цагаас хүрэл медалийн төлөө “Соёмбын Барсууд” багтай тоглохоор болж байна. Харин алтан медалийн төлөө мөн өдрийн 10:30 цагаас “Дэрэн” болон “Арвис” багууд аваргын төлөө өрсөлдөнө.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж