Ёшихидэ Сүга БНСУ-ын тагнуулын албаныхантай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Ёшихидэ Сүга БНСУ-ын тагнуулын албаныхантай уулзжээ

Ёшихидэ Сүга БНСУ-ын тагнуулын албаныхантай уулзжээ

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга өчигдөр Өмнөд Солонгосын тагнуулын албаныхантай уулзаж, хоёр орны харилцааг сайжруулахаар ярилцжээ. Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаны дарга Пак Жиэ Вон өнгөрсөн амралтын өдрөөр Токиод айлчилж, Японы эрх барих нам, Засгийн газрын албаныхантай ээлж дараатай уулзалт хийсэн аж. Covid-19 цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан хоёр орны Японд айлчилж, хоёр орны харилцааг хэлэлцсэнд Ёшихидэ Сүга талархал илэрхийлжээ. Гэхдээ тэрбээр нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд Өмнөд Солонгосын тал илүү санаачилга гарган ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлжээ.

Сөүл, Токио нь Хойд Солонгосын цөмийн заналхийлэл, Хятадын цэргийн хүчирхэгжилт зэрэг нийтлэг асуудлаас гадна АНУ гэх ойрын нэг холбоотонтой юм. Гурван улсын холбоотны харилцаа нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь хүчирхэг нөхөрлөл боловч Япон, Өмнөд Солонгосын харилцаа муудсан нь АНУ-ын санааг зовоох болжээ.

Ёшихидэ Сүга Японы Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноос хойш хоёрын сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй хэд хэдэн удаа утсаар харилцжээ. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нь эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргүүд Өмнөд Солонгосын иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлж, бэлгийн мөлжлөгт ашиглаж байсныхаа төлөө нөхөн олговор олгох асуудлаас үүдэн хоёр орны харилцаанд зөрчил үүссэн юм. Японы талаас нөхөн төлбөрийн асуудлыг 1965 онд байгуулсан гэрээгээр барагдуулсан гэж үзэж байгаа юм. Харин Өмнөд Солонгосын шүүхээс Японы тал нэмж нөхөн төлбөр олгох ёстой хэмээн шийдвэрлэсэн нь маргаан үүсгэсэн юм. Япон нь 1910-1945 оны хооронд Солонгосын хойгт хяналтаа тогтоосон байхдаа 220 мянга орчим солонгосчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэж түүхчид үздэг.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж