Универсиад: Гандболын хоёрдугаар шатны тоглолтууд хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Универсиад: Гандболын хоёрдугаар шатны тоглолтууд хойшиллоо

Универсиад: Гандболын хоёрдугаар шатны тоглолтууд хойшиллоо

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээний ээлжит тоглолтууд өчигдөр/2020.11.10/ Буянт ухаа спортын ордонд явагдлаа.

Гандболын спортын тэмцээн нь сагсан бөмбөгийн тэмцээний дараа явагдах наадмын хоёр дахь албан ёсны төрөл болж V наадмын хөтөлбөрт орсон юм.

Буянт-Ухаа спортын ордон нь гандболын спортын стандартын 40 м х 20 м зориулалтын талбайтай улсын хэмжээний ганц ордон юм. Монголын гандболын холбоо нь IHF буюу Олон улсын гандболын холбооны тусгай шалыг энэ тэмцээнд тавьж, тамирчдаа тоглуулахаар бэлтгэжээ.

ЭРЭГТЭЙ БАГУУДЫН ХОЁРДАХЬ ӨДРИЙН ТОГЛОЛТУУДЫН ҮР ДҮН:

А хэсэг

  • МУБИС 12 – 20 ХААИС
  • МҮИС 10 – 17 ШУТИС

А хэсгийг ШУТИС болон ХААИС багууд адил таван оноотой тэргүүлж, бөмбөгний зөрүүгээр ШУТИС баг илүүрхэн хэсгийнхээ нэгдүгээр байраар хоёрдугаар шатанд шалгарлаа.

В хэсэг

  • ҮБХИС 16 – 15 Аварга ДС

В хэсгийг ҮБХИС тэргүүлж хоёрдугаар шатанд шалгарсан бол Аварга ДС хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарлаа.

С хэсэг

  • ИЗОУИС 25 – 18 Мон-Алтиус

С хэсгийг ИЗОУИС тэргүүлж, Мон-Алтиус удаалж хоёрдугаар шатанд шалгарлаа.

D хэсэг

  • ҮБТДС 24 – 23 МУИС

D хэсгийг ҮБТДС тэргүүлж, МУИС хоёрдугаар байраар хоёрдугаар шатанд шалгарлаа.

ЭРЭГТЭЙ БАГУУДЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ХЭСЭГТ ХУВААГДСАН БАЙДАЛ

E хэсэг

  • Аварга ДС
  • ИЗОУИС
  • МУИС
  • ШУТИС

F хэсэг

  • Мон-Алтиус
  • ХААИС
  • ҮБТДС
  • ҮБХИС

ЭМЭГТЭЙ БАГУУДЫН ХОЁРДАХЬ ӨДРИЙН ТОГЛОЛТУУДЫН ҮР ДҮН:

А хэсэг

  • Мон-Алтиус 12 – 7 ИЗОУИС

А хэсгээс ИЗОУИС, Мон-Алтиус дараагийн шатанд шалгарлаа.

В хэсэг

  • АШУҮИС 4 – 7 ҮБТДС
  • ҮБХИС 17 – 4 ДХИС
  • ДХИС 4 – 7 ҮБТДС
  • АШУҮИС 8 – 21 ҮБХИС

В хэсгийг ҮБХИС тэргүүлж, ҮБТДС удаалж хоёрдугаар шатанд шалгарлаа.

С хэсэг

  • МУИС 17 – 11 Рояаль ОУИС
  • ХААИС 16 – 8 ШУТИС
  • ШУТИС 11 – 11 Рояаль ОУИС
  • МУИС 8 – 8 ХААИС

С хэсгийн нэгдүгээр байраар ХААИС, хоёрдугаар байраар МУИС шалгаран дараагийн шатанд шалгарлаа.

ЭМЭГТЭЙ БАГУУДЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ХЭСЭГТ ХУВААГДСАН БАЙДАЛ

 E хэсэг

  • ИЗОУИС
  • ХААИС
  • ҮБТДС

F хэсэг

  • МУИС
  • Мон-Алтиус
  • ҮБХИС

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбооны мэдэгдэл

УОК шийдвэр гарсан тул Монголын оюутны спортын V наадмын бүх арга хэмжээ зогсож байгааг үүгээр мэдээлж байна. Өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд 09:00 цагаас гурав дахь өдрөө явагдах байсан наадмын гандболын тэмцээн хойшлогдсон. МУИС-ийн Төв номын санд арваннэгдүгээр сарын 12-нд товлогдсон оюутны спортын эрдэм хурал тодорхой бус хугацаагаар хойшилсонг мэдэгдье. Мөн арваннэгдүгээр сарын 13-нд зохиогдохоор зар хүргэгдсэн МОСХ-ны VIII чуулган хойшлогдсон. Тиймээс дээрх арга хэмжээнд оролцож байсан болон оролцохоор төлөвлөж байсан бүх хүмүүс ажлаа зохицуулна уу. Харин арваннэгдүгээр сарын 14-нд 09:00 цагаас МУИС-ийн Спортын зааланд болох чирлидингийн тэмцээн болон гандболын тэмцээнийг хуваарийн дагуу үргэлжлүүлэх эсэхийг УОК-ийн дараагаар шийдвэрээс шалтгаалан тодорхойлох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж