0-12 настай хүүхдүүдийн эцэг, эх гэрээсээ ажиллах чиглэл өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

0-12 настай хүүхдүүдийн эцэг, эх гэрээсээ ажиллах чиглэл өгчээ

0-12 настай хүүхдүүдийн эцэг, эх гэрээсээ ажиллах чиглэл өгчээ

НЭМЭЛТ:

Засгийн газрын өнөөдөр /2020.11.11/-ийн хуралдаанаас 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Монгол Улсын Засгийн газар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил эхлэх, тарах үед үйлчлэх юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна. Covid-19 -ийн халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж байна.

Нийслэлийн онцгой комисс хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргасан. Энэхүү захирамжид, нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг дээрх байгууллагуудын удирдлагуудад зөвлөсөн байна.


5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЛБА ХААГЧДАД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХЫГ УРИАЛАВ

УОК-ийн шийдвэрээр нийслэлд энэ сарын 14-н хүртэл хөл хорио тогтоож, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар тав хүртэлх насны хүүхэдтэй алба хаагчиддаа дээрх хугацаанд цалинтай чөлөө олгохоор болжээ. Тус байгууллагаас бага насны хүүхэдтэй ажилтнууддаа цалинтай чөлөө олгохыг төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалж  эхэлжээ.

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдвар томуугийн улиралтай давхцаж буй энэ үед иргэдийг амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаах өөрийн болон бага насны хүүхдийнхээ дархлааг дэмжихийг зөвлөж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж