Наоми Кэмпбелл дарангуйлагчаас алмаз авсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Наоми Кэмпбелл дарангуйлагчаас алмаз авсан уу?


Супермодель Наоми Кэмпбелл Гаагийн шүүхэд мэдүүлэг өгөхдөө 1997 онд “хэдэн бүдэгдүү чулууг бэлгэнд авсан гэж хэлжээ. Загвар өмсөгч тэр чулуунуудыг Либерийн ерөнхийлөгч Чарльз Тейлор бэлэглэсэн байж болно гэжээ.

Наоми Кэмпбеллын яриагаар ӨАБНУ-ын ерөнхийлөгч Нельсон Манделагийн өргөөнд хийсэн хүлээн авалтын үеэр түүний тасалгааны үүдийг цохин хоёр хүн орж ирээд жижиг уут өгөн “бэлэг” гэж хэлжээ. Өглөө нь Наоми түүнийг уудлан үзэхэд хэд хэдэн чулуу гарсан байв. Уутанд бэлэг өгсөн шалтгаан болон хэнээс гэдгийг тайлбарлахаар зурвас тэнд байсангүй.  Кэмпбелл уг бэлгийн талаар өөрийн төлөөлөгч Кэрол Уайт (Carole White) ба жүжигчин эмэгтэй Миа Фэрроу (Mia Farrow) нарт ярьсан гэж шүүхэд хэлсэн байна. Тэр хоёр эмэгтэйн нэг нь бэлгийг Чарльз Тейлор өгсөн байх гэж  тааварласныг Наоми зөвшөөрсөн гэнэ. Наоми Кэмпбелл Тейлорын хэргээр гол гэрч нарын нэг юм.

Либерийн дарангуйлагч асаныг Гаагийн шүүх 11 заалтаар яллаж байгаагийн дотор аллага, хүчин, террорист үйл ажиллагаа ба хүний мах идсэн, хөрш Сьерра-Леонед зэвсэгт мөргөлдөөн гаргасан зэрэг хэрэг орж байна. Мөрдөн байцаалтын явцад Тейлор загвар өмсөгч эмэгтэйд засч өнгөлөөгүй алмаз бэлэглэсэн нь илэрсэн байв. Тэрээр Сьерра-Леоны босогчдод зэвсэг нийлүүлсэндээ алмаз авсан байжээ. Ерөнхийлөгч асан Кэмпбеллд алмаз бэлэглэсэн нь Кэрол Уайт ба Миа Фэрроу нарын мэдүүлгээс гарч ирсэн байна.

Загвар өмсөгч Тейлораас алмаз бэлгэнд авснаа үгүйсгэж байсан ба мэдүүлэг өгвөл өөртөө аюул учруулна гээд 2009 онд шүүхэд гэрч болохоос татгалзсан байв. Тейлор хэргээ хүлээхгүй байгаа учраас Кэмпбеллын тусламжтайгаар 11 зүйл ангийн нэгийг нь батлахыг шүүх оролдож байна. Тейлор өөрөө засаж янзлаагүй алмазыг огт үзэж байгаагүй гэж хэлсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж