Трамп Пентагонд халаа, сэлгээ хийж эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Трамп Пентагонд халаа, сэлгээ хийж эхлэв

Трамп Пентагонд халаа, сэлгээ хийж эхлэв

Трампын захиргаа батлан хамгаалах яамны удирдах бүтцэд багагүй өөрчлөлт оруулж, хамгийн өндөр албан тушаалтнуудыг огцруулан оронд нь Трампын үнэнч хүмүүсийг томилжээ.

Болж буй үйл явдлын талаар Дональд Трамп батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эсперийг халж, оронд нь терорризмтой тэмцэх үндэсний төвийн захирал Кристофер Миллерийг томилсноос 24 цагийн дараа батлан хамгаалах яам мэдээлсэн аж. Улмаар Пентагон дахь эрх баригчид цаашид юу болохыг таамаглан ихэд түгших болжээ.

Энэ долоо хоногт дөрвөн ч удирдах албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөний дотор Эспер болон түүний туслах, гадаад бодлого, тагнуулын албаны удирдагчид байгаа аж. Харин тэдний оронд Барак Обама бол террорист хэмээн ярьж байсан Трампын идэвхтэй дэмжигч тэргүүтэй хүмүүс томилогдсон байна.

Үүнийг Пентагоны зүгээс Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа үл хүлээн зөвшөөрөн, эрх мэдлээ шилжүүлэхээс татгалзаж буй үйлдэл хэмээн үзэж байгаа юм. Мөн цаашлаад эрх мэдлээ шилжүүлэх талаар асуудал даамжирч, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн зарим мэргэжилтнүүд санаа зовж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж