Covid-19 халдварын талаар худал мэдээлэл тараавал торгоно

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Covid-19 халдварын талаар худал мэдээлэл тараавал торгоно

Covid-19 халдварын талаар худал мэдээлэл тараавал торгоно

Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь Covid-19 халдвар илэрсэн талаар өнөөдөр /2020.11.11/ Улсын Онцгой комиссоос мэдээлсэн.  

Гэвч цахим сүлжээнд Covid-19 халдвартай  холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, зохиомлоор үнийн хөөрөгдөл бий болгох тохиолдлууд гарсаар байгаа юм. Иймд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар  гамшиг, аюултай өвчин, осол аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээсэн хүнийг 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгох аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж