Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?

Гэвч, абсолют туйлын үнэн гээч юм тийм ч амархан олдсонгүй. Тэр хооронд Христийн шашин өрнийг бүрхсэн Дундад зуун тийш түүх гулсан орж, “Хүн зөвхөн оюун ухаанаар үнэнд хүрэх боломжгүй. Үнэнд хүрэхийн тулд бурханд итгэх сүсэг бишрэл шаардлагатай” гэх хандлага түгэн дэлгэрчээ.

Гэсэн ч түүний хойно Ренессанс (сэргэн мандалт буюу хуучны эрдэм мэдлэгийг дахин сэргээе хөдөлгөөн) болон Шашны шинэчлэл (сүм хийд өршөөлийн пайз зарахыг хориглоё хөдөлгөөн) зэрэг үйл явдлууд өрнөж, сүмийн эрх ямба бага багаар суларч ирэв. Тэгээд, шинжлэх ухаан болон математик зэрэг мэдлэгийн салбарууд хөгжин цэцэглэж, “хүний оюун ухаан гайхалтай” гэж дуулсан Орчин үе (ойрхи үе ч гэдэг) хэмээн нэрлэгдэх үе эхэлнэ. Дундад зуунаас орчин үе рүү хийсэн шилжилт гэдэг бол мөн чанартаа “сүсэг бишрэлийг чухалчлах цаг үе”-ээс “оюун ухааныг чухалчлах цаг үе” тийш хийсэн шилжилт байсан билээ. Үүгээр дөрөөлөн хүн төрөлхитөн бас дахин оюун ухаанаа ашиглан “Үнэн гэж юу вэ?” хэмээн эрэлхийлж эхэлнэ. Тэгээд 17-р зууны үед оюун ухааны хүчээр абсолют үнэнийг олж нээхийг зорьсон философич Декарт (1596 – 1650) төрөн гарав аа.

Декарт гэвэл “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэдгээр нь бид бүхэн мэдэх нэрт философич боловч, үнэндээ тэрээр бас математикч гэгдэн алдаршсан нэгэн юм. Жишээлбэл “Х, У тэнхлэг бүхий 2 хэмжээст координатын систем”-ийг сонсоогүй хүн үгүй болов уу гэж санах боловч, үүнийг албан ёсоор "Декартийн координатын систем" гэж нэрлэдэг. Математик тэгшитгэлийг дүрс болон график хэлбэрээр нүдэнд харагдахуйцаар дүрсэлдэг координатын систем гэх санаа бол тухайн үедээ гойд шинэлэг санаа байсан гэдэг.

Ингэхэд бага зэрэг ярианы сэдвийг өөрчлөхөд, ер нь математик гэж юу билээ? Хамгийн хялбархнаар тайлбарлах юм бол, юун түрүүнд эхлээд аксиом гэдэг батлах ч шаардлагагүй энгийн үнэн илэрхийлэл хэдийг олж зохиогоод, түүн дээрээ суурьлан логик гаргалгаагаар теорем олж нээн хөгжүүлдэг мэдлэгийн салбар гэж хэлж болно.

үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж