БНСУ руу энэ сарын 12-13-нд нисэх хуваарьтай байсан тусгай үүргийн нислэгийг цуцаллаа. Улсын онцгой комиссоос ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уг арга хэмжээг авчээ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг УОК-оос Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яаманд хүргүүлжээ. Энэ дагуу БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд дараагийн нислэгийн хуваарь гартал хүлээцтэй байхыг уриалав.
Улсын онцгой комиссын энэ сарын 11-ны өдрийн 33 дугаар хурлаар Улаанбаатар хотод энэ сарын 11-13 хүртэл гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан юм.
Б.ЦЭЦЭГ
zochin 2020-11-11 178.114.33.4
charter nisleg hereggui ee. Dotooddoo l anhaar. Dotooddoo bogino hugatsaand iim ih aldsan tsaana ni hed baigaag ch medehgui baij gadnaas nemj avchraad baival bur uchraa olohoo bolino
zochin 2020-11-11 202.55.183.178
Өнгөрсөн 2 сараас хойш оочироо хүлээж байсан миний оюутан хүүхэд энэ нислэгээр ирэх байсын. Энэ хугацаанд тэнд нь энэ айхтар өвчин битгий тусчаасай, ажил сургууль ч байхгүй хоолны мөнгө байраа аргацааж байж арай гэж тийз тусгаарлах байрны төлбөр нь төлөгдөөд өчигдөрхөн баталгаажсын. Урдуур нь өчнөөн дарга нарын мөнгөтэй хахууль өгч чадах хүмүүс ирцгээсэн дуугүй хүлээцтэй харлаа. Үнэн гэж байдгын болов уу энэ монгол гэж улсад. Хэндээ ч гомдоод байгаагаа мэдэхгүй ийм байдал орсон эцэг хүн байна.
123456 2020-11-11 49.0.212.165
Коронаг дэлгэрүүлсэн коммунист Xятадууддаа л гомдолло
zochin 2020-11-11 202.55.183.178
Чамд үр хүүхддэ санаа тавих заяа олдохгүй дэ
zochin 2020-11-11 202.55.183.178
Нөгөө даргын хүүхэд үү чи эсвэл нөгөө хахууль өгч ирсэн луйварчдын нэг үү.
Өвгөн 2020-11-11 202.9.40.65
Юун чартер нислэг.дотроо алдчихаад одоо боль.муулаад байдаг Хужаагаас биш Орсоос чинь орж ирээд дотроо алдлаа.Эртхэн тандалтаа хийж байхгүй хариуцлагаа сулрууллаа
Зочин 2020-11-11 150.7.169.167
Өөрсдөө тусгаарлалтанд байсан хүмүүстээ халдвар тараачихаад эх орон руу гаа буцах гэж байгаа хүмүүст буруугаа өгөөд байгааг ойлгохгүй юм….
Бод 2020-11-11 202.21.108.181
Одоо Чартеруудаа зогсоо. Эх орон муухай гэсэн хүмүүс шүү дээ