БНСУ руу энэ сарын 12-13-нд нисэх хуваарьтай байсан тусгай үүргийн нислэгийг цуцаллаа. Улсын онцгой комиссоос ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уг арга хэмжээг авчээ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг УОК-оос Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яаманд хүргүүлжээ. Энэ дагуу БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд дараагийн нислэгийн хуваарь гартал хүлээцтэй байхыг уриалав.
Улсын онцгой комиссын энэ сарын 11-ны өдрийн 33 дугаар хурлаар Улаанбаатар хотод энэ сарын 11-13 хүртэл гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан юм.
Б.ЦЭЦЭГ