Нийслэлийнхэн утаанаасаа салсан ч угаарт хордсоор байна | News.MN

Нийслэлийнхэн утаанаасаа салсан ч угаарт хордсоор байна

Нийслэлийнхэн утаанаасаа салсан ч угаарт хордсоор байна

Нийслэлийнхэн утаанаасаа салсан ч угаарт хордсоор байна

Нийслэлийнхэн түүхий нүүрснээс татгалзаад хоёр дахь жилээ угтаж байна. Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд утаан хөшгөөсөө өнгөц харахад салсан мэт боловч хор хөнөөл нь арилсангүй. Үүнийг иргэд шахмал түлшний барьцалдуулагч бодистой холбон тайлбарлаж, бас хардаж байгаа юм. Учир нь өглөө, оройд айл өрхүүдийн яндангаас суунаглах хар утаа шингэрсэн ч иргэдийн хоолой боогдож, нүд нь хорсон, толгой нь өвдөж байна гэсэн шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Мөн цар тахлын улмаас барьцалдуулагчийн чанар өнгөрсөн жилийнхээс муудсан хэмээн хардаж буй юм.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК: УТАА ИХЭСЧ, ХҮМҮҮСИЙН НҮД ХОРСЧ БАЙГАА НЬ ТҮҮХИЙ НҮҮРСНИЙХ 

Нийслэлийнхэн утаанд хордож буй асуудлыг "Тавантолгой түлш" компани анхааралдаа авч, түлшний чанараа эргэн харахад ямар нэгэн асуудалгүй байжээ. Иймд түүхий нүүрсний агууламж Улаанбаатарт тодорхой хэмжээгээр байна гэж тэд үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэд утаанд угаартаж байгаа нь шахмал түлшнийх бус, түүхий нүүрснийх гэнэ. Учир нь, нийслэлд түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй тоотой хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй нь агаарын чанарт төдийгүй иргэдэд сөргөөр нөлөөлж байна гэсэн тайлбар өгч байв.

Харин шахмал түлшний барьцалдуулагч нь химийн хорт бодис биш гэдгийг онцолсон юм. Тодруулбал, шахмал түлшний гол найрлага болох барьцуулдагч нь байгалийн аргаар гарган авсан эрдэнэшишийн цавуу юм байна. Энэ нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй аж. Шахмал түлшний барьцалдуулагчийг урд хөршөөс татан авдаг байна. Хэрэв цар тахлын улмаас улс орнууд хөл хорионы дэглэмээ чангатгаж, хилээ хаавал барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх, ОХУ-аас татан авах зэрэг хувилбаруудыг судалж тооцсон байна. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний барьцалдуулагч нөөцөлжээ.

"УТААНД АГУУЛАГДАХ ХОРТ БОДИСУУД АРИЛААГҮЙ"

"Агаарын бохирдол ихэссэн болон багассан үзүүлэлтийг шууд хараад хэлэх боломжгүй" гэж Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв. Тус газрын судалгаагаар агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар буурсныг онцолсон. Гэсэн ч утаанд агуулагдах хорт бодисууд арилаагүйг албаны хүмүүс хэлж байна. Энэ асуудлаар Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалаас тодруулсан юм.

-Хүйтний улирал эхэлж Улаанбаатар хот өглөө, оройдоо нэлээн утаатай байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?

Улаанбаатар хотын агаарын чанарыг нийт 15-20 станцаар 24 цагийн турш тасралтгүй хэмжиж байна. Энэхүү хэмжилтийн дүнгээр өнгөрсөн өвөл агаарын бохирдол өмнөх жилүүдтэй харьцуулахад 50 хүртэлх хувиар буурсан гэх тооцоо гарсан. Галлагааны улирал эхэлсэн үед агаарын чанарын индексийн нэгдсэн дүн мэдээг долоо хоног тутам гаргаж, өмнөх оны мөн үетэй харьцуулж байна. Энэ сарын 2-ноос 8-ныг хүртэл долоо хоногийн хэмжилтийн дүнгээр агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар буурсан. Үүнийг задалбал, PM10 хэмжээтэй тоосонцор 4 хувь, PM2.5 хэмжээтэй тоосонцор 11 хувь, азотын давхар исэл 25 хувиар тус тус бага байна. Тэгэхээр агаарын бохирдлыг ямар нэгэн байдлаар хүний нүд болон хамраар хэмждэггүй. Тиймээс өнгөрсөн онтой харьцуулахад агаарын бохирдол ихэссэн болон багассан үзүүлэлтийг шууд хараад хэлэх боломжгүй юм. Ганц нэг өдрийн утаатай байсан үеийг шууд агаарын бохирдол ихэссэн гэж дүгнэвэл өрөөсгөл ойлголт болно. Арваннэгдүгээр сарын 2-ноос 8-ны хооронд хийсэн хэмжилтээр агаарын бохирдол ихсээгүй.

-Галлагааны улирал эхэлсэн үед утааны асуудал дахин сөхөгдөж байна. Агаарын бохирдол буурсан атал хоолой боогдож, нүд хорсч байгааг иргэд шахмал түлшний барьцалдуулагчтай холбон шүүмжлэх боллоо. Энэ нь түлшний чанар муудсаных уу, эсвэл түүхий нүүрс түлээд байна уу?

-Халаалтын улирал дөнгөж эхэлж байна. Улаанбаатарт агаарын бохирдлын тоос тоосонцор өнгөрсөн өвлөөс 7-21 дахин өндөр агууламжтай гарч байсан. Хэдийгээр утаа нүдэнд үзэгдэхээргүй арилж, 50 хүртэл хувиар буурсан ч бид стандартын шаардлага хангахгүй агаараар амьсгалж л байна. Зарим үед тоос тоосонцорын хэмжээ, агууламж стандартаас давж байгаа юм. Цаашид утааг агаарын чанарын стандарт хангах хүртэл бууруулах ёстой. Энэ ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллана. Агаарын чанар стандарт хэмжээнээс давахгүй байгаа тохиолдолд үзэгдэх орчин хязгаарлагдах, хүмүүсийн хоолой хорсох зэрэг асуудал үгүй болох юм. Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсгэгч гол бодис нь PM2.5, PM 10 хэмжээтэй тоосонцор байна гэж тодорхойлсон. Иймд үзэгдэх орчин хязгаарладаг гол химийн бодис нь тоос тоосонцор. Химийн бохирдуулагч бодис нүдэнд үзэгдэхгүй. Гэхдээ сайжруулсан шахмал түлшинд агуулагдах химийн бодис стандарт хэмжээнээс даваагүй, хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй. Түлшнээс ялгарч буй бодисыг бид цаг үргэлж хянаж байдаг.

-Утаатай байгаа нь сайжруулсан түлшний чанар муудсаных, эсвэл түүхий нүүрсээ түлж буйтай холбоотой гэж иргэд ярьж байна. Үүн дээр танайхаас ямар байр суурьтай байна вэ?

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагаас хамтран түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж байна. Хяналт, шалгалтаар зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсан аж ахуйн нэгжүүдийг илрүүлсэн. Нийт 250 орчим тонн түүхий нүүрс хэрэглэж байсан зөрчилд холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан. Ер нь агаарын бохирдол хамгийн их цэгүүд нь гэр хорооллын бүс байдаг. Хэдийгээр агаарын бохирдол буурсан ч агаарын чанарын индекс, явуулын станцын дүнгээр Баянхошуу болон Шар хад, Долоон буудал орчимд одоо ч утаа их байна. Агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан шахмал түлш голлох нөлөө үзүүлсэн. Шахмал түлшний чанар муудаагүй, барьцалдуулагч бодист өөр төрлийн химийн бодис ашиглаагүй. Судалгаагаар шахмал түлшний бодист хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хортой бодис ашиглаагүй нь тогтоогдсон. Гэвч түүхий нүүрсний агууламж тодорхой хэмжээгээр байгаа юм. Энэ нь агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байна.

Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг iqair.com цахим хуудаст мэдээлснээр, хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын дөрөвдүгээрт Улаанбаатар эрэмблэгджээ. Үүнийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас тус сайт болон аппликейшнд дэлхийн хотуудын агаарын чанарын үзүүлэлт 30 минут тутамд солигддог тул дээрх үзүүлэлт өрөөсгөл ойлголт гэх тайлбар өгсөн юм. Магадгүй агаарын бохирдлоороо тэргүүлж буй 10 хотын дөрөвдүгээрт жагсахад нийслэлд өглөө, орой утаа ихсэх үе нөлөөлсөн байж болзошгүй гэсэн билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-12 192.82.67.3

Энэ жил агаарын чанар түрүү жилээс муу ,угаартай байна. Баруун талд шигэ шахмал түлшний үйлдвэр баыгуулагдаад утаа 80% хүрэх байх гэж тооцоолж байсан тэрэндээ хүрсэнгшүй. ! Шахмал түлшний үылдвэрийн лабартор гэж баыдаг бол шинжилж үзэх хэрэгтэы баына.!

Avatar

zochin 2020-11-12 49.0.212.165

Хаана утаа буурсын, манай энэ Баянхошуу, Зүүн салаа гэж нил саарал утаа л байх юм байна. 2,3 жилийн өмнөх өтгөн саарал утаагаа бодвол жаахан шингэрсэн л байгаа

Avatar

Иргэн 2020-11-12 192.82.75.107

Өөрсдөө юу ч хийхгүй, юу ч чадахгүй байж битгий хүмүүсийн хийсэн ажлыг муучил. Дургүй бол Улаанбаатараас өөр газартаа очиж амьдарцгаа. Өөрдсийн хариуцлагагүйгээс л болж угаартаж байгаа биз дээ. Хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ???

Avatar

Иргэн 2020-11-12 139.5.217.117

Утаанаас бүрэн салаагүй ээ. Жаахан л багассан. Та бүхэн Богд уулын оройгоос юм уу Шар хөвийн дөрөлж дээрээс хотыг 1 хараарай. Битүү утаа, шороо тоосон дунд байгаа нь харагдана.

Avatar

zochin 2020-11-12 66.181.161.24

zunduu olon hun uhej baina ted nariin amiig yaj daraad baina

Avatar

Зочин 2020-11-12 66.181.186.74

Шахмал тулш нудэнд харагдах утааг л багасгаж байгаагаас агаарын чанарт эерэгээр нелеелж чадахгуй байгаа нь унэн, зарим талаараа агаарын чанарт муугаар нелеелж байхыг ч угуйсгэхгуй, ЗГ болон нийслэлийн харьяа газрууд, мэргэжлийн хяналтынхан унэнийг хэлэхгуй ээ, хендленгийн агаарын чанарт хяналт тавьдаг газар хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-12 66.181.184.229

boboo gedeg zaluu ungar ulsas ireed nuts bichleg geed 2 say tugrug zarsan ene tv1 subagt. bi shorond ormorgui bolhor unen heljina.oilgol doo. bas urlag bayraa bayarhuu neg nuuts subag baidinma hullgain bichleg ugdug.

Avatar

Зочин 2020-11-12 150.129.141.170

HAANA UTAANAAS SALCHAAD BGAAN SDAA MIN. YUMAA BODOJ BICHEEREI

Avatar

Зочин 2020-11-12 98.253.30.34

5 tolgoi n tulsh n hunii bied horgui standartiig hangaj bna gesnee agaar dahi toosontsor toosjilt, horuu chanar n urdiin adil heveeree bgaa gedeg chin iy gesen ug iym bol. Ter magtaad bgaa tulsh zugeer ugaar baga l gargadag bolhoos ylgaruulaj bgaa hort bodis n tuuhii nuurstei ijil iym bna gej oilgoloo.

Avatar

Tuuhii muursee bolo 2020-11-12 192.82.74.224

Duurchihsen erguu orkud yumaa. Nuursee sanaad baival nitagtaa ochoot tul

Avatar

Зочин 2020-11-12 122.201.22.64

Ярилцлаганы агуулга гарчигтайгаа "Нийслэлийнхэн утаанаасаа салсан ч угаарт хордсоор байна" гэсэнтэй таарахгүй байна. Хүний ярьсны зориуд мушгин сөрөг болгожээ.

Avatar

Дагва 2020-11-12 66.181.187.162

Ядуу байсан ч цус ойртсон байсан ч миний Монголын ард түмэн,Хөлөө хугарсан гээд тайрч хаяхгүйгээс хойш бид засаж залруулаад аваад явах үүрэгтэй.Гэр хороололын хүмүүсийг Цус ойртсон Тэнэг гэж хэлж болохгүй шүү,,,ТЭД чинь чи бидний АХ ДҮҮС шүү?

Avatar

Зочин 2020-11-12 192.82.74.224

Chinii l ahduu yum baigaa boz. Manaihand lav erguu ah duu baihgui

Avatar

Зочин 2020-11-12 202.126.89.245

Utaanaasaa salaagui sh dee, xarinch davxar ugaartaad bxad.

Avatar

Зочин 2020-11-12 203.91.115.47

100 мм-ийн диаметртэй нарийн янданг ашиглаж байгаа тохиолдолд угаартах нь аргагүй ш дээ. Манай монголчуудаас бусад дэлхийн бүх улсад 130 аас 200мм-ийн янданг л гэр дулаацуулах галлагаанд ашигладаг ш дээ. Харин урд зүгийн хятад хүмүүс л 100 мм-ийн яндан хэрэглэдэг ч зуух нь яндантайгаа бараг ижилхэн маш жижиг байдаг юм байна лээ. Харин монголчууд маш том зууханд галлаж байгаа мөртөө 100 мм-ийн нарийн яндангаас болоод 7 хоног бүр хөөлөх шаардлагатай болдог.

Avatar

sainaa 2020-11-12 120.18.184.106

utaan baga bolhoos basl aygui hortoi ingej ih mungu urj bhaar buh ailuudruugaa ded butetsiin tataldaa yagaad ingeed bailgaad baidiin yaduu archaagui bailgahn hend ashigtai be

Avatar

МӨӨГИЙ 2020-11-12 185.247.71.98

ХОРТОЙ ЮМ БОЛ 250МЯНГАН АЙЛ 1ШӨНӨ Л БҮГД УГААРТААД ДУУСНА , ЯНДАН ЗУУХАА Ч ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ ЮМНУУД МЭДРЭЛ МУУ ЦУС ОЙРТСОН БАЙЖ ТААРАА ? ЭРТХЭН ЯВСАН НЬ ДЭЭР ДЭЭ

Avatar

Дагва 2020-11-12 66.181.187.162

Сонгуул, Намаар ӨВЧИЛСӨН малнууд ,,Өөр олигтой хэлэх үг алга.

Avatar

ИХ БӨӨ 2020-11-12 185.247.71.98

ЯНДАН ЗУУХАА ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ НОТОЛГОО , ҮНЭХЭЭР ХОРТОЙ ЮМ БОЛ 250 МЯНГАН АЙЛ БҮГД 1ШӨНӨ Л УГААРТААД ДУУСНА БИЗ ДЭЭ? ГЭР ЗУУХ ҮЗЭЭГҮЙ НӨХДҮҮД ЭНД ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД БАЙГАА НЬ МЭДРЭЛ МУУДСАНЫ ШИНЖ,, ОРОН СУУЦЖУУЛЖ БЖ БҮРЭН УТААНААС САЛАХ Ч ЯДУУ ХООСОН ЮМНУУД АВЧ ЧАДАХГҮЙ АРГАА БАРААД ТҮРЭЭСЛЭЖ, БАРТЕРДАЖ БАЙНА ААЖИМААР ОРОН СУУЦЖЦУУЛАХААС ӨР АРГА АЛГА

Avatar

Зочин 2020-11-12 192.82.74.224

Afrik ruu m uavuulbal taarna.tendee ochood ugaartahgui jargaad baina biz

Avatar

Зочин 2020-11-12 202.126.90.118

Za terdee ! Genkogiin buunii nohod ulildaj ehellee. 21 oni son guulid Hvvkiig ner devshine gehtein zereg l “utaa buuraagvi geed l ehellee dee. Genko ch songuulid mundag belddeg l dee !

Avatar

Дагва 2020-11-12 66.181.187.162

Монголчууд бид одоо тэр НАМ энэний НАМ гэдэгээ болих хэрэгтэй.БИД ангал дээр ирчихээд байна.Тэнэгтээд л тэрний нам энэний нам гэх юм.Үнэхээр залхаж байна.

Avatar

Дагва 2020-11-12 66.181.187.162

Хүн амьдрал дээрээ ах дүү хамаатан садан нь угаартаад ирэхлээр л ойлгодог юм билээ.Шахмал түлшинд ямар нэгэн асуудал байгаа шүү?

Avatar

Зочин 2020-11-12 202.21.98.238

ARDCHILSAN NAM UTAANAAS NI CH SALGAJ CHADAAGUI YUMDAA!!! ELBEGDORJIIN HULSNII SITE…! ELBEGDORJIIN TUHAI MEDEE NIITLELUUDIIN DOOR DANDAA COMMENT BICHIH BOLOMJGUI NTR… COMMENT BICHVEL UGAASAA ALJ UGNU L DUU HAHAHA!

Avatar

Зочин 2020-11-12 64.119.17.206

утааг өмнөх жилүүдтэй харьцуулахааргүй буурсан шүү дээ. мэдээж өргөс авч байгаа мэт алга болчихгүй, шат дараалалтай хийгдэх ажил байгаа. АН-ын сайт улс төржүүлж энэ ажлыг харлуулахаа болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж