Дэлхийн төгсгөлийг 2012 оноос 2182 онд аваачив

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн төгсгөлийг 2012 оноос 2182 онд аваачив

Апокалипсис  2012 онд болохгүй гэхдээ түүнийг бүрэн үгүйсгээгүй байгаа бөгөөд дэлхийн мөхлийг 2182 онд аваачжээ. Тэр цагт дэлхийн том хэмжээний сансрын биеттэй мөргөлдөнө. Испанийн эрдэмтэд RQ36 гэх 1999 онд нээгдсэн сүүлт одыг багагүй хугацаанд ажиглаж байна. Тэдний тооцоогоор тэр сансрын биет 2182 онд манай гаригтай мөргөлдөж магадгүй гэнэ. Тэр биетийн тойрог зам аажмаар манай тойрог замтай ойртож байна. Сүйрэл гарах магадлал 2060 онд бага байна. Харин 2080 онд тэр магадлал дөрөв дахин ихсэх ба 2182 онд сүйрэл маш өндөр магадлалд хүрнэ. Эрдэмтэд одооноос ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж байгаа бөгөөд 70 жилийн дараа түүний тойрог замд юу ч нөлөөлж чадахгүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж