"Зуурдаар нас барсан хүмүүс зурхайн ямар нэг шалтгаантай"

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

"Зуурдаар нас барсан хүмүүс зурхайн ямар нэг шалтгаантай"

"Зуурдаар нас барсан хүмүүс зурхайн ямар нэг шалтгаантай"

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн ахлах багш, Анагаах ухааны доктор Ч.Батнайрамдал нэгэн сонирхолтой судалгааг хийж байжээ. Тэрбээр 2002 онд “Зуурдаар нас барагсдыг зурхайн ухаанаар судлахуй” нэртэй судалгааг хийж, шүүх эмнэлэг дэх ослоор нас барсан 394 тохиолдлыг зурхайн ухаантай холбон судалсан байна. 


-Таны өмнө нь хийсэн судалгаа их сонирхол татаж байна. Зуурдаар нас барсан хүмүүсийн 93.7 хувь нь ямар нэгэн шалтгаантай байсан гэсэн үү?

-Би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2004 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Зурхайн ухааныг сонирхон судалдаг хүн л дээ. Ер нь анагаахын шинжлэх ухаан зурхайн ухаантай их холбоотой байдаг. Тэр үүднээс зурхайн ухааныг сонирхож, судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажлыг эхлүүлсэн.

Зуурдаар нас барах шалтгааныг олж мэдэхээр, шүүх эмнэлэг дэх ослоор нас барсан 394 тохиолдлыг зурхайн ухаантай холбон судалсан. Насны хувьд 50-аас доош, ид хөдөлмөрийн насандаа зуурдаар нас барсан хүмүүсийг сонгон авсан юм. Учир нь, энэ насны хүмүүсийн регистерийн дугаар нь үнэн байдаг. Өндөр настай хүмүүс насаа сайн мэддэггүй, регистерийн дугаар нь алдаа мадагтай байх магадлалтай. Регистерийн дугаараас нь тухайн хүний жилийг нь олж, тооцоолол хийдэг учраас маш чухал.

Судалгаанаас харахад нийт хохирогчийн 93.7 хувь нь зурхайн ямар нэг шалтгаан, давхцалтай байгаа нь тогтоогдсон. Тухайлбал, суудал өнцөгдөх, нашидүрсүм, мэнгэ голлох, жил орох зэрэг шалтгаантай байсан. Мөн засал номоо хийлгээгүй хүмүүс тухайн жилдээ осол гэмтэлд өртөж, амь насаа алдах нь илүүтэй болох нь судалгааны явцад тогтоогдсон байдаг. Зөвхөн түлэгдэж нас барсан тохиолдлыг авч үзэхэд ихэвчлэн тухайн жилдээ гал, төмөр дээр суусан хүмүүс байсан. Хүн гэгч байгалийн амьтан. Тийм учраас бид амьдрал ахуй, ажил хөдөлмөр, хол газар явахдаа засал номоо хийлгэх хэрэгтэй. Хэрэв тухайн жилийн засал номоо хийлгэсэн бол санаатай болон санамсаргүй осол гэмтэлд өртөх нь бага байдаг.

-Монголчууд Цагаан сарын дараа тухайн жилийн засал номоо хийлгэх гэж сүм, хийдүүдэд оочерлодог. Тэгсэн мөртлөө өдөр тутмын амьдралдаа тэр бүр зурхай дагаж мөрдөөд байдаггүй шүү дээ?

-Цагаан хулгана жилд тухайн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, орлого нь ямар байхыг өдөр, сар, жилээр нь интернэт орчиноос харах боломжтой. Яг өрнийн ордны зурхайтай адилхан гэсэн үг. Бид зурхайн ухааныг амьдралдаа зөв хэрэглэж, дадах хэрэгтэй. Хоёрдугаарт, бидний ухамсрын асуудал чухал. Хүн бүр эерэг зүйл бодож явбал зөв үйлдэл гарна.

Зурхайч гэхээр л шоо хаях, чулуу татах, эрх тасалдаг мэргэ төлөг тавьдаг хүн биш. Үүнийг яг зурхай гэж хэлэхгүй. Зурхай гэдэг нь зураад хай гэсэн үг. Тийм учраас зураад, бичээд, бодож тооцоолдог тооны ухаан шүү дээ. Тэрийг хүмүүс шинжлэх ухаан талаас нь амьдралдаа хэрэглэх нь зүйтэй.

-Та өөр томоохон осол аваарт өртсөн хүмүүсийг судалж байв уу?

-Увс аймгийн Малчин суманд осолдсон МИ-8 онгоцны ослыг судалгааны түвшинд биш ч сонирхлоороо судалж үзэж байсан. Тухайн үед 2001 он байсан санагдана. Онгоцонд явж байсан хүмүүсийг судалж үзэхэд бас л жил нь орсон, шалтгаантай хүмүүс байсан. Бид өнөөдөр зурхайн ухааны цагийн дохиолол, гариг эрхэсийн нөлөөлөл гэдгийг сайн мөрдөж, харж хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, хар зурхайд хүн бүрийн ээлтэй өнгө гэж бий.

-Юу гэсэн үг үү?

-Монголчууд эрт үеэс унах мориныхоо зүсийг үздэг байсан шүү дээ. Тэрэнтэй адилхан орчин цагт унах гэж байгаа машиныхаа өнгийг бас хараад ажиглачихдаг байх хэрэгтэй. Энэ бол мухар сүсэг биш.

-Сүүлийн жилүүдэд зам тээврийн осол ихээр гарч байна. Осол аваар гарч буй шалтгааныг тухайн газар, замтай холбон тайлбарлах нь бий?

-Хүмүүсийн ухамсар, хариуцлага, хандлага маш чухал. Хүний хариуцлага, ухамсар хоёр хосолж чадвал хандлага нь цагийн зүү шиг хэмжиж байдаг. Бүх зүйлийг ямар нэгэн учир холбогдолтой гэж үзвэл бас өрөөсгөл болно. Хүн бүр ухамсартайгаар үг, үйлдэлдээ анхаарч гэмээн зөв, эерэг бүхнийг бусдад түгээнэ. Бие биедээ хүлээцтэй, тэвчээртэй хандаж сурах хэрэгтэй. Амьдралын хором, агшин бол нүд ирмэхийн зуурт өнгөрдөг. Жишээлбэл, тухайн жилд усан дээр суусан хүмүүс гол уснаас холуур, болгоомжлох хэрэгтэй.

-Та сүүлд ямар судалгаан дээр ажиллав?

-Би сүүлд их сургуулийнхаа багш, эмч нартай хамтран тархины харвалтын талаар судалгаа хийсэн. Ерөнхийдөө уламжлалт анагаах ухаанд найман өдөр харвалт тохиолдох магадлалтай гэж тэмдэглэсэн байдаг. Билгийн тооллоор дөрвөн, найман, 13, 19, 23, 25, 27, 29-ний өдрүүдэд тархины харвалт өндөр бүртггэдсэн байх жишээтэй. Уламжлалт анагаах ухаанд адын өвчин гэж тэмдэглэсэн нь тархины харвалттай адил шинж тэмдэгтэй. Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд тархины харвалтын эмгэг их илэрч, нас барах тохиолдол ч нэмэгдэх болсон.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
336
ТэнэглэлТэнэглэл
116
ЗөвЗөв
43
ГайхмаарГайхмаар
24
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж