Хамгийн залуу тэрбумтан

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Хамгийн залуу тэрбумтан

Фото: alexandraandresen / Instagram

Саяхан дунд сургууль төгссөн Норвегийн иргэн Александра Андресен Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтын хамгийн залуу нь боллоо. Энэ жилийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт энэ даваа гаригт нийтлэгджээ.

Хуучин мөнгө хөрөнгө

Александра бүсгүйн хөрөнгийг 1,2 тэрбум ам.доллар гэж тус сэтгүүл үнэлжээ. Энэ их хөрөнгийг  түүний эцэг Йохан Андресен   бүсгүйд өвлүүлсэн байна. Эцэг нь 2005 он хүртэл Норвегийн хамгийн том гэгдэх тамхины үйлдвэрлэлийн Ferd AS корпорацийн эзэн байлаа. Компанийг охины гурван үеийн өмнөх өвөө нь 1849 онд  J.L. Tiedemanns Tobaksfabrik нэртэйгээр байгуулсан  түүхтэй. Йохан Андресен гэр бүлийн бизнесээ 500 сая ам.доллараар зараад хөрөнгө оруулалтын Ferd Holdings санг байгуулжээ. Түүнийгээ 2007 онд Александра баи Катарина охиддоо шилжүүлэн тэдэнд тус бүрт нь сангийн хувьцааныхаа  42,2  хавийг шилжүүлсэн байна. Одоо  Катерина нь хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтын хоёрт бичигджээ.

Норвегийн татварын алба хуулийн дагуу эгч дүү хоёрын хөрөнгийн хэмжээг 2014 онд зарлажээ. Үүний дараа огт  танихгүй хүмүүсээс  найзлах гэсэн 500 санал Facebook дэх хуудаст нь ирсэн тухай эгч нь ярьжээ.

Бодит виртуаль

Александра хүмүүсээс огт нуугддаггүй. Түүний Instagram-аккаунт нээлттэй. Тэндээс нь харвал норвеги охин морин спортоор мэргэшсэн нэгэн.  

Тэрээр Европын томоохон тэмцээнүүдэд оролцдог бөгөөд  2020 оны Токиогийн олимпод оролцохоор төлөвлөвлөсөн гэнэ.

Бүсгүй олимпийн тоглолтод одооноос бэлтгэж байгаа. Тэрээр морин спортын тэмцээний  цөөнгүй цом цуглуулж чаджээ.

Ухамсарт хэрэглээ

Александрагийн аккаунтад “ганган амьдрал”-ын  зураг байхгүй. Бүсгүй маш энгийнээр амьдарч, энгийн зүйлд  цагаа зарцуулдаг аж.

Александра веган-цагаан хоолтон. Бүсгүй нэгэн нийтлэлдээ хүмүүст хандан тахиа, үхэр идэх нь сайн, муур,нохой муу гэдэг  талаар бодож үзэхийг  уриалсан байв.

Гэр бүлийн бизнестээ цаг гаргадаг

Александрагийн хувьд спорт нэгдүгээрт байгаа ч гэсэн тэрээр гэр бүлийн корпорацийн ажил үйлст цагийн явцад орно гэсэн эрмэлзэлтэй.

"Би асар их хариуцлагыг мэдэрч байна» гэж бүсгүй компанийнхаа сайтад бичээд  Ferd Holdings санг хөгжин дэвжихэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэмээжээ.

Баячуудын жагсаалт

Энэ оны дэлхийн  баячуудын чансааны  эхэнд Microsoft компанийг үндэслэгч  Билл Гейтс бичигдсэнийг сануулья. Түүний хөрөнгө нь жилийн дотор дөрвөн тэрбумаар буурсан хэдий ч тэргүүн байраа алдаагүй төдийгүй одоогоор түүний хөрөнгө  75 тэрбумаар тоологдож байна.  Хоёрдугаарт жагссан баян бол 64,5 тэрбумаар хөрөнгөө үнэлүүлсэн  Inditex компанийн (Zara, Massimo Dutti брендүүд) Амансио Ортега боллоо. Тэрбээр хөрөнгөө  өнгөрсөн нэг жилийн хугацаанд  500 сая ам.доллараар нэмжээ.

Америкийн нэртэй хөрөнгө оруулагч Уоррен Баффет гуравдугаар байраа хадгалан үлдлээ. Өдгөө  85 насны босго алхсан бизнесменийн  хөрөнгө 60,8 тэрбум  ам.доллар болсон ба өнгөрсөн нэг жилд  тэр 12 тэрбумыг  алджээ. Баячуудын топ жагсаалтын хамгийн баян эмэгтэй нь L’Oreal холдингийг үндэслэгч 93 настай Лилиан Беттанкур. Франц эмэгтэйн хөрөнгийг 36,1 тэрбум ам.доллар гэж Forbes сэтгүүл үнэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж