Арьсан урлагийн үзэсгэлэнд саатаарай | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Арьсан урлагийн үзэсгэлэнд саатаарай

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Арьсан урлагийн үзэсгэлэнд саатаарай

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, дүрслэх урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Р.Ариунболд шавь нарын хамтарсан “ХҮРЭЛ БУГА” арьсан урлагийн үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэн  МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гуравдугаар сарын 5-ыг хүртэл  үргэлжлэх тул үзэгчдийг тухлан саатахыг уран бүтээлчид урилаа.  Үзэсгэлэнд  Р.Ариунболд багшийн өөрийн бүтээлээс гадна 1991 оноос одоог хүртэл арьсан урлагийн мэргэжлээр төгссөн 30 гаруй шавь нарынх нь бүтээл  дэлгэгджээ.

Үзэсгэлэнг гаргаж арьсан урлагийн өнөөгийн чиг хандлагыг тодорхойлохын дээр урлагт дуртай хүмүүст арьсан урлагийн цаашдын хөгжил, мөн чанар, уламжлалыг ойлгуулан мэдээлэл өгөх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Үзэсгэлэнд  арьсаар хийсэн хөөмөл чимэглэл болон сав, түрийвч, монгол гутал, цүнх, түүхий арьсан ханын чимэг гэх мэт 60 орчим бүтээлүүд тавигджээ. Хойшид энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохиож байхаар болжээ.

Ж.ГҮЕГ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!