Танилц: АН-ын шинэ дүрэм ба намын дарга

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Танилц: АН-ын шинэ дүрэм ба намын дарга

Танилц: АН-ын шинэ дүрэм ба намын дарга

УИХ-ын хоёр удаагийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн АН сэхэх үү, эс сэхэх үү гэдгийн өмнө ирээд байна. Ямартай ч АН  Их хурлаа энэ сарын 16-нд товлон хуралдуулж, намынхаа шинэчлэлтийг дүрмийн шинэчлэлтээс эхлүүлэх нь.

Энэ удаад АН дүрмийнхээ 30 хүртэлх хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг О.Алтангэрэл (Өвөрхангай аймгийн АН-ын дарга) ахалж буй. Уг дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө Их хурлаараа батлуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа нь намын даргаа тодруулах юм.

Өмнөх 2016 оны сонгуулийн дараа АН дүрмийн шинэчлэлээсээ өмнө намын даргаа сонгосноос үүдэн олон алдаа завхрал гарсан гэдгийг гишүүд нь хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үед шинээр сонгогдсон АН-ын дарга дүрмийн төслийг өөрчилж, намын Их хуралд тулгасан явдал нь намын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж дураар авирлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж АН-ын гишүүдийн олонх үзсэн учраас энэ удаад дүрмээ өөрчилснийхөө дараа намын даргаа тодруулах юм байна.

Ингэхдээ шинэ дүрэмдээ намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулахаар тусгажээ.

АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН ДҮРМИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН гол гол заалтуудыг NEWS.MN анх удаа олон нийтэд дэлгэрэнгүй хүргэж байна.

ГИШҮҮН

  • Намд гишүүнээр элсэхийг хүссэн иргэн хүсэлт гаргана.
  • Хүсэлт гаргаж намын батлах авсан иргэнийг АН-ын гишүүн гэнэ. Батлах нь намын гишүүнчлэлийг тодорхойлох баримт мөн.
  • Гишүүн нь намын зөвхөн нэг анхан шатны байгууллагад бүртгэлтэй байна.

 НАМЫН ГИШҮҮДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН САН

  • Намын гишүүдийн цахим бүртгэлийн сан нь намын мэдээллийн нэгдсэн системд төвлөрнө. Уг мэдээллийг зөвхөн намын дотоод хэрэгцээнд ашиглана. Бүртгэлийн санд намын бүх гишүүдийн хувийн хэрэг цахим хэлбэрээр хадгалагдана. Бүртгэлийн санд нэвтрэх эрхийг намын нууцын журмаар зохицуулна.
  • АН-ын ХЭГ нь намын мэдээллийн нэгдсэн системийг Аймаг, Дүүргийн намын байгууллагын Хэрэг Эрхлэх Газар /цаашид “ХЭГ” гэнэ/ нь, гишүүдийн бүртгэлийг хариуцна.

ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ

Үндсэн дүрэмд заасны дагуу тогтоосон хэмжээний татвар, дэнчин, хураамжийг хугацаанд нь төлөх, анхааруулгыг биелүүлээгүй;

  • 3.9.1.4 Шилжилт хөдөлгөөний журам зөрчсөн;
  • 3.9.1.5 Намын тамга тэмдэг, гишүүний батлах хадгалах, хэрэглэхтэй холбоотой журмыг зохион байгуулалттайгаар зөрчсөн;
  • 3.9.1.6 Төрийн сонгуульд тухайн шатны нам хамгийн олон суудал аваагүй бол тухайн шатны намын даргад энэ дүрэмд заасны дагуу;
  • 3.9.1.7 Сануулах хариуцлага хоёроос дээш удаа авсан;
  • 3.9.1.8 Сахилгын шийтгэл хүлээж байсан гишүүн дахин зөрчил гаргасан;
  • 3.9.1.9 Намын эрх бүхий албан тушаалтан Үндсэн дүрэм, бусад журмаар зохицуулсан хугацаатай үүргээ биелүүлээгүй;
  • 3.9.1.10 Бүх шатны намын байгууллагын эв нэгдлийн эсрэг ажилласан;
  • 3.9.1.11 Намын хүний нөөцийн бодлогын зарчмыг зөрчин намын сонгуульт албанд болон төрийн улс төрийн албан тушаалд хүн томилуулахаар зохион байгуулалтад орсон, эрх бүхий албан тушаалтанд санал болгосон;
  • 3.9.1.12 Намд гишүүнээр элсэх, бүртгүүлэх, мэдээлэл авах, намын дотоод үйл ажиллагаанд оролцох болон гишүүний бусад эрхийг санаатайгаар зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан;
  • 3.9.1.13 Гишүүний бүртгэл, татвар, хураамжийн төлөлттэй холбогдох журмыг зохион байгуулалттайгаар зөрчсөн;
  • 3.9.1.14 Намын дотоод сонгуулийн үйл ажиллагаанд гишүүдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө, эд зүйлс тараах, амлалт өгөх болон дүрэм, журамд заасан бусад заалтыг зөрчсөн;
  • 3.9.1.15 Намын хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагуур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийсэн, тараасан, хуралдааны тэмдэглэлийг ил болгосон, намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийсэн;
  • 3.9.1.16 Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийг дэмжиж ажилласан, хандив өгсөн;
  • 3.9.1.17 Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчийн эсрэг ажилласан;
  • 3.9.1.18 Бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчсөн;
  • 3.9.1.19 Төрийн сонгуульд АН-аас болон сонгуульд хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчтэй бие даан өрсөлдсөн;
  • 3.9.1.20 АН-аас болон хамтарсан эвслээс нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан, ИТХ-ын дарга, Засаг даргыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан. Энэ асуудлыг хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар санал гаргасан, өгсөн;

 ГИШҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ, ХАСАХ

  • Намын гишүүн нь ээлжит сонгуулийн жилд намын гишүүнээс татгалзах тохиолдолд хүсэлтээ АН-ын ДХХ бичгээр гаргах бөгөөд ДХХ хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор тухайн гишүүнийг намаас гарсанд тооцсон дүгнэлт гарна. Дүрмийн хяналтын хорооны дүгнэлт гарсанаар намын гишүүнийг намаас гарсанд тооцно.
  • Өөрийн хүсэлтээр намын гишүүнээс татгалзсан болон хасагдсан иргэн ДХХ-ийн дүгнэлтээр намд дахин элсэж болно.
  • Намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18, 3.9.1.19, 3.9.1.20-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ.
  • Гишүүнд хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах
  • АН-ын Үндсэн дүрэм, бусад журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг зөрчсөн дараах үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гэж үзнэ. Үүнд:
  • Гишүүний үүргээ биелүүлээгүй;
  • Сонгуульт гишүүний татвар, хураамжийг хугацаанд нь төлөөгүй;
  • Намын хурлын үеэр хурлын даргаас зөрчлийн талаар өгсөн,

ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ, ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ

  • Сонгуульт гишүүний татвар, хураамжийг хугацаанд нь төлөөгүй;

НАМЫН ШИЙДВЭР ГАРГАХ ЗАРЧИМ

  • АН-ын бүх шатны гүйцэтгэх удирдлагаас гарах тушаал, албан бичигт зөвхөн бүх шатны намын дарга, ЕНБД, ХЭГ-ын дарга нар үндсэн дүрмийн өөрсдийн эрх үүргийн хүрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна. Бусад албан тушаалтан гарын үсэг зурж тамга дарахыг хориглоно.

НАМЫН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА

  • Дүрмийн хяналтын хороо /ДХХ/;
  • Дүрмийн хяналтын салбар хороо.

НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА

  • Сумын намын хорооны хурлаас тухайн суманд ногдох Аймгийн намын хорооны гишүүдийг сонгох; /Сумын намын байгууллагыг жишээ нь: “Завхан аймгийн Алдархаан сумын АН-ын хороо”, “Хэнтий аймгийн Дадал сумын Ардчилсан намын дарга” гэж нэрлэнэ/.
  • Сумын намын хорооны хурлаас тухайн суманд ногдох аймгийн намын хорооны гишүүдийг сонгоно.
  • Сумын намын хорооны даргыг тухайн суманд харьяалагдах бүх гишүүдээс сонгоно. /“
  • Намын анхан шатны хурлын байгууллагаас Их хурлын төлөөлөгчийг сонгоно.

Аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийг дараах байдлаар сонгоно. Үүнд,

  • Аймгийн намын хорооны гишүүнийг сумын намын хорооны хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар сонгоно
  • Дүүргийн намын хорооны гишүүнийг хорооны үүрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж нууц санал хураалтаар сонгоно.
  • Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгуулийг СоНДХ зохион байгуулна.
  • Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний тоо нь ИТХ-ын мандатын тоог 3 (гурав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

 АЙМАГ, ДҮҮРГИЙН НАМЫН ДАРГА

  • Аймаг, дүүргийн намын даргыг аймаг, дүүргийн Намын чуулганаас сонгох бөгөөд хоёроос дээш нэр дэвшигчтэй тохиолдолд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг дахин санал хураалтанд оруулж, олонхийн санал авсан гишүүнийг намын даргаар сонгогдсонд тооцно. Аймаг, дүүргийн намын даргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 3-аас доошгүй жил ажилласан байна. /”Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга”, “Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга/

Намын Даргыг дараах үндэслэлээр Намын чуулганы хурлаар чөлөөлж, ДсНДХ-оос Намын даргын сонгуулийг журмын дагуу зохион байгуулна. Энэ тохиолдолд дараагийн намын дарга сонгогдох хүртэл хамгийн ахмад настай дэд дарга нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Үүнд,

  • АН нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • -Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
  • Эрүүл мэндийн шалтгаан;
  • Үндсэн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон.
  • Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон
  • Намын даргын үүргийг хангалтгүй биелүүлж байна гэж тухайн намын хорооны гишүүдийн 1/3 нь санал гаргасны дагуу намын хорооны нийт гишүүдийн 50-иас дээш хувь итгэл үзүүлээгүй бол.
  • Аймаг, Дүүргийн Намын дарга нар тухайн шатныхаа Засаг дарга биш бол УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.
  • Аймаг дүүргийн нам нь 3 хүртэл дэд даргатай байна.

АЙМАГ, ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧИД

  • Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд шууд зарчмаар томилогдох гишүүдэд Намын дарга, Дэд дарга, ХЭГ-н дарга, ИТХ-н дарга, Засаг дарга, ИТХ дахь намын бүлгийн дарга, аймгийн төвийн сумын намын хороон дарга, намын дэргэдэх байгууллагын дарга нар багтана. Чөлөөт зарчмаар сонгогдох гишүүд нь намын хорооны хуралд нэрээ өөрсдөө дэвшүүлж, хамгийн олон санал авсан эхний 9 нэр дэвшигчийг намын хорооны Тэргүүлэгч гишүүнээр сонгогдсонд тооцно.

 НИЙСЛЭЛИЙН НАМЫН ДАРГА. Нийслэлийн намын даргын сонгуулийг нийслэлийн хорооны хурлаар явуулах бөгөөд хуралд таслах эрхтэй оролцсон гишүүдийн ердийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг намын даргад сонгогдсонд тооцно. Нийслэлийн намын даргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 4-өөс доошгүй жил ажилласан байна.

  • Намын Даргыг дараах үндэслэлээр Намын хорооны хурлаар чөлөөлж ДоСХ-ноос намын даргын сонгуулийг явуулна. Үүнд,
  • АН нь НИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон
  • Үндсэн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон
  •  Нийслэлийн нам нь 6 хүртэл тооны дэд даргатай байна.

 НАМЫН ИХ ХУРАЛ

  • Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд намын их хурал, ҮБХ-ноос өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын Дарга, ҮБХ, ДХХ, ДоСХ-ны гишүүд, намын дэргэдэх байгууллага тус бүрийн 10 хүртэлх тооны төлөөлөл томилогдоно.
  • Баярын хурал болон ёсчлох хурлуудын төлөөлөгчдийн тоог тусгайлан тогтооно.

ИХ ХУРАЛ НЬ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ. Үүнд:

  • Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журам мөрийн хөтөлбөр батлах;
  • ҮБХ-ны саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалтаар шийдвэрлэх;
  • ҮБХ-ны бүрэлдэхүүнийг батлах;
  • ҮБХ-ноос санал болгосон 18 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 9 нэр дэвшигчдийг ДХХ-ны гишүүнээр батлана; ДХХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмблэгдсэн саналын дараалалаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
  • ҮБХ-ноос санал болгосон 23 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 11 нэр дэвшигчдийг ДоСХ-ны гишүүнээр батлана; ДоСХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмблэгдсэн саналын дараалалаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
  • Намын Даргыг сонгон батлах;
  • Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулах;

ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО

  • ҮБХ нь Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн мандатын тоог 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна. Үүнээс 76-аас доошгүй нь эмэгтэй, 76-аас доошгүй нь 39-өөс дээшгүй насны гишүүдээс бүрдэнэ. ҮБХ-ны гишүүний тоог 76 хүртэлх гишүүнээр нэмэгдүүлж болох бөгөөд эдгээр нь ҮБХ-ны бодлогын зөвлөлүүд болон нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөллөөс бүрдэнэ. УИХ-ын гишүүн нь ҮБХ-ны гишүүн байна.
  • Намын дэргэдэх бодлогын зөвлөлүүд болон нийгмийн сонирхлын бүлгийн гишүүдээс нэр дэвшүүлэх журмыг ҮБХ-ноос батална.
  • Нийгмийн сонирхлын бүлгүүдийн гишүүдээс бусад ҮБХ-ны гишүүнийг тухайн аймаг, дүүрэгт ногдох УИХ-ын тойрог тус бүрийн хүрээнд нэр дэвшүүлэн, Аймаг, Дүүргийн намын чуулганаар сонгож, намын Их хурлаас батална.
  • ҮБХ-ны суудал дээр эргэлтийн сонгуулиар сонгогдсон гишүүний бүрэн эрхийг ҮБХ-ны хурлаас батална. Гишүүн нь хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд ҮБХ-д дахин сонгогдох эрхтэй.
  • ҮБХ-ны гишүүний бүрэн эрх 4 жил байна. ҮБХ-ны гишүүний суудалд УИХ-ны ээлжит сонгуулийн жилээс 2 жилийн өмнө эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна. Дунд шатны намын чуулган дээр санал хураалтыг нийт залуучууд, эмэгтэйчүүд, чөлөөт суудалд хийх ба хамгийн бага санал авсан 1/3 суудалд ротац хийнэ. Ротацид орсон гишүүн тухайн шатан дээрээ дахин нэр дэвших эрхтэй. УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хугацаандаа ҮБХ-ны эргэлтийн сонгуульд орохгүй.

ҮБХ НЬ ДАРААХ ЭРХ, ҮҮРЭГТЭЙ БАЙНА. Үүнд,

  • Намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • ҮБХ нь бодлогын Зөвлөлүүдийг зохион байгуулж ажиллуулах;
  • Намын даргад нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан 2 хүртэлх тооны нэр дэвшигчдийг намын ИХ-д өргөн мэдүүлэх;;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах асуудлаар нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан 2 хүртэлх тооны нэр дэвшигчдийг намын ИХ-д өргөн мэдүүлэх;
  • Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох;
  • ДХХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэн 18 хүртэлх тооны нэр дэвшигчдийг ИХ-д өргөн мэдүүлэх
  • ДоСХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэн 23 хүртэлх тооны нэр дэвшигчдийг ИХ-д өргөн мэдүүлэх
  • Намын санхүүгийн тайлан баланс, төсвийг хянан шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий Санхүүгийн хяналтын хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах;

УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ

  • ҮБХ-ны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангахад чиглэсэн намын хамтын удирдлагын төв байгууллага нь Улс төрийн зөвлөл /УТЗ/ мөн.
  • Улс төрийн зөвлөл нь дэргэдээ Ёс зүй болон Үзэл баримтлалын дэд зөвлөлүүдтэй байна. Зөвлөлийн ажиллах журмыг УТЗ-өөс батална.
  • ЕНБД нь УТЗ-ын хурлыг даргалах бөгөөд хурлаар хэлэлцэх асуудал, хурлын товийг намын даргатай урьдчилан зөвшилцөж хуралдуулна
  • УТЗ нь ҮБХ-ноос батлагдсан нийт 29 тооны дараах гишүүдээс бүрдэнэ. Үүнд: Намын дарга, ЕНБД, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ дахь намын бүлгийн дарга, УИХ дахь намын бүлгийн дэд дарга, Ерөнхий сайд Нийслэлийн намын дарга болон ҮБХ-ноос сонгогдсон бусад гишүүд.
  • УТЗ-ийн 20 хувиас багагүй нь нэг хүйсийн төлөөлөл байх бөгөөд 3 аас багагүй тооны гишүүн нь ҮБХ-нд Намын дэргэдэх бодлогын зөвлөлүүд болон нийгмийн сонирхлын бүлгийн гишүүдээс сонгогдсон гишүүд байна.
  • Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд, дунд шатны намын хорооны санал, судалгааны байгууллагаар хийсэн судалгаа, намын дэргэдэх байгууллагын болон нийгмийн бүлгүүдийн сонирхлыг харгалзан үзэх замаар тодруулж ҮБХ-нд уламжлах, шаардлагатай тохиолдолд нэр дэвшилтийн талаар тухайн тойргийн нийт гишүүдийн дунд санал хураалт явуулах тухай санал гаргах;

НАМЫН ДАРГА

  • Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
  • Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.
  • Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.
  • Намын Их Хурлаас намын даргыг 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.
  • УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно
  • Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна.
  • Намын Даргыг дараах үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлж намын даргын сонгуулийг явуулах ҮБХ-ны хурал, намын Их хурлыг товлон зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл ҮБХ-оос Намын Даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлнэ. Үүнд:
  • АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
  • Эрүүл мэндийн шалтгаан.
  • ҮБХ-ны нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг зөвхөн дараах шалтгаануудын аль нэгийг баримтлан намын их хуралд өргөн мэдүүлснийг намын их хурал хүлээн авч огцруулах шийдвэр гаргана. Үүнд:
  • Санхүүгийн зөрчил гаргасан
  • Намын дүрэм зөрчсөн нь ДХХ-ны шийдвэрээр тогтоогдсон
  • Үзэл баримтлалын эсрэг үл ажиллагаа явуулсан
  • ҮБХ-ны нийт гишүүдийн 3/1- ээс доошгүй хувь нь намын дарга чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж гарын үсэг зурж, ҮБХ хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхи дэмжсэн.

НАМЫН САНХҮҮ БА ТАЙЛАГНАЛ

  • Намын санхүүжилт ба тайлагнал нь шат шатны намын байгууллага, сонгуульт гишүүд, бусад хуульд заасан талуудад ил тод, нээлттэй байж, намын удирдлагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, намын үйл ажиллагаа болон санхүүг төлөвлөх, бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих замаар намын үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

8.2. Намын санхүүжилт

  • 8.2.1. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
  • 8.2.2. Татвар (гишүүний ба сонгуульт гишүүний);
  • 8.2.3. Хандив (эд зүйл, мөнгөн);
  • 8.2.4. Намын сурталчилгааны эд зүйлс борлуулсны орлого;
  • 8.2.5. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлснээс олсон орлого;
  • 8.2.6. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлого

ТАТВАР, ДЭНЧИН

 АН нь үндсэн дүрмийн 8.2.2-т заасан намын гишүүний татвар болон сонгуульт гишүүний татвартай байна.

  • Намын гишүүний татвар гэдэг нь улс төрийн намын санхүүжилтийн анхдагч эх үүсвэр бөгөөд намыг бэхжүүлэх, амын санхүүжилтийн хараат бус байдлыг хангахад чухал нөлөөтэй, гишүүдийн улс төрийн итгэл үнэмшил, намын шат шатны түвшинд шийдвэр гаргахад оролцож, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх эрх олгох арга хэрэгсэл юм.
  • Намын гишүүний татвар төлөөгүй нь намын дотоод сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох үйл явцад нөлөөлөх нөхцөл болохгүй.
  • Намын гишүүний болон бүх шатны сонгуульт гишүүний татварын хэмжээг ҮБХ тогтооно.
  • Намын гишүүн нь жилийн татвараа өмнөх оны 11-р сарын 15-ны дотор тухайн сум, дүүргийн АН-ын хорооны дансанд бүрэн төлсөн байна. Сонгуульт гишүүн татвараа хугацаандаа төлөөгүй нь сонгуульт гишүүнийг татах үндэслэл болно.
  • “Дэнчин” гэж сонгуульт гишүүний татварыг төлөх баталгаа болгон нэр дэвшигчээс намын дансанд байршуулсан тухайн шатны сонгуульт гишүүний татвартай тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг хэлнэ. Сонгогдоогүй тохиолдолд дэнчинг буцаан олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж