Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиох тул бүх нийтээр амрах юм байна.
УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу дээрх өдөр бүх нийтээр амархаар хуульчилж өгсөн тул Засгийн газрын хуралдаанаар зохицуулах зүйлгүй аж.
Онцлоход, өнгөрсөн жил Мартын 8-н ням гаригт тохиож байжээ.
Г.ХОРОЛ