"Хангарьд" ордны хувьчлал хойшилсон шалтгаан! | News.MN

"Хангарьд" ордны хувьчлал хойшилсон шалтгаан!

"Хангарьд" ордны хувьчлал хойшилсон шалтгаан!

"Хангарьд" ордны хувьчлал хойшилсон шалтгаан!

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн засаг захиргааны “Хангарьд” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг аравдугаар сарын 20-нд зарласан. Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг дөрвөн тэрбум 342 сая 340 мянган төгрөгөөр тооцсон юм.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүх учраас "Хангарьд" ордныг хувьчлах шийдвэр гаргасан боловч хотын захиргааны шинэ барилга хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн тогтсон хугацаандаа ашиглалтад орж амжихааргүй болжээ.

Тиймээс "Хангарьд" ордныг хувьчлах явц хугацаагаар хойшилсон байна. Өмч хувьчлах асуудал нь заавал объектоо суллаж байж хийгддэг учраас Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилга ашиглалтад орж, төр захиргааны байгууллагууд нүүж дууссаны дараа барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг явуулах аж. 

Улмаар Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас иргэд аж ахуйн нэгж байгууллагын зүгээс төрийн сангийн холбогдох дансанд дэнчингийн мөнгө байршуулсан байхыг сануулжээ.

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа гарсан байдаг. Үүнээс үүдэн хэт төвлөрөл, авто замын түгжрэл, нийтийн эдэлбэр газрын хүрэлцээгүй байдал, авто зогсоолын хүрэлцээгүй байдал зэрэг асуудал тулгарч буй. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр дээрх ачаалал тодорхой хэмжээгээр буурна хэмээн албаныхан үзэж байв.

Мөн дуудлага худалдаа зарлагдсан цагаас эхлэн "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Монгол" зэрэг компани худалдан авахаар бэлтгэлээ хангаж байгаа гэх мэдээлэл гараад байсан юм. Эдгээр төрийн өмчит компани нь өндөр өртөгтэй түрээсийн байранд байгаа бөгөөд түрээсэнд өндөр зардал төлөхгүйн тулд өөрсдийн гэсэн байртай болох ёстой гэсэн зарчмаар "Хангарьд" ордны дуудлага худалдаанд оролцоно гэх мэдээлэл гараад байсан юм.

"Хангарьд" ордны барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон. Цутгамал төмөр бетон суурьтай, цутгамал төмөр бетон араг бүтэцтэй төмөр бетон дам нуруутай цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгцтэй шилэн фасадтай төмөр вакум цонхтой зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-11-11 49.0.212.165

Сумьяабазар ах дүүсээрээ авахыг санаархаж буй нь тэрээ

Avatar

Зочин 2020-11-11 59.153.114.133

Сонсголын гүүр яаармагын гүүрний яг дунд дахиад шинэ гүүр барих зайлшгүй шаардлагатай. Бас яармагын замын явган хүний гарцуудыг нүхэн гарц болгох нь чухал. Уг нь анхнаасаа л бүх явган зорчдыг нүхэн гарцтай болгосон бол автомашины нэвтрэх чадвар улам сайжрах байсан

Avatar

Зочин 2020-11-11 202.55.188.36

Sumiyabazar huvidaa avahaar shunaj baina

Avatar

Irgen 2020-11-11 70.181.124.42

Hotiin zahirgaag yarmagt ochihod garmaagiin zam reg zogsooh bolno.hotiig ingej tuluvludug darga nar baidag yum baihdaa

Avatar

zochin 2020-11-11 66.181.166.134

ХОТ ШИНЭ БАЙР РҮҮГЭЭ НҮҮХЭД ЯАРМАГИЙН ТҮГЖРЭЭ ОДООГИЙНХООСОО 2 ДАХИН НЭМЭГДЭНЭ

Avatar

МӨӨГИЙ 2020-11-11 31.13.191.201

ТӨК ЦЕНТР БУЮУ ТӨРИЙН ӨМЧИЙГ КОМПАНУУДЫН ТӨВ ОФФЕС БОЛГООД ЭРДЭНЭС 5ТОЛГОЙГООС ЭХЛЭЭД БҮХ КОМПАНУУДЫГ ОРУУЛЧИХ БҮНД ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨӨД АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАНА

Avatar

Төрийн хулгай 2020-11-11 202.126.88.37

Төрийн мөнгөөр барьчихаад хэдхэн жилийн дараа "хувьчлах" нэрээр өөрсдөө авдагаа болиочээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж