С.Одонтуяа савхаа тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

С.Одонтуяа савхаа тайлбарлав

“Иргэн та баялаг” сангийн тэргүүн Салдангийн Одонтуяа хэмээн тодотгосон, “Иргэн бол нийгмийн үндсэн баялаг эрх чөлөөтэй, хариуцлагатай, оюунлаг, эрүүл чийрэг иргэн зонхилсон нийгэмд л аз жаргалтай амьдрал жинхэнэ утгаараа оршдог” гэсэн бичигтэй нэг удаагийн савхны зураг сошиал ертөнцөд тарж, шуугиан дагуулж байна.

Сонгуулийн сурталчилгаа нь эхэлж байгаа нь энэ үү гэж хардах хэсэг ч байгаа юм. Үүнд С.Одонтуяа гишүүн “Интернэтээр тархаад байгаа зураг бол өмнө 2007 онд “Иргэн та баялаг” сангийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор тараасан сурталчилгааны нэг хэрэгсэл байсан. 2015 онд УИХ-ын гишүүний ажлын тайлангаа гаргаж, Баянгол дүүргийн сонгогчиддоо хүргэсэн болно” гэдэг тайлбар хийжээ. Үүгээр бол есөн жилийн өмнөх зургийг нь өнөөдөр гаргаж тавин шуугиулж эхэлсэн нь энэ бололтой.

Сонгуулийн хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгогчид бэлэн мөнгө амлах, хандив өгөх, эд бараа бэлэглэх, үзвэр үйлчилгээ үнэгүй үзүүлэх зэрэг нь хориглогдсон байгаа юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж