Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.
Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтаар, Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хууль дээдлэх зарчмыг болон мөн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… төр, … байгууллагын албан тушаалтан, … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн нэр бүхий иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг ийнхүү Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр товложээ.
Иргэн 2020-11-10 64.119.27.211
Улс төрийн захиалгатай заалт байна
Иргэн 2020-11-10 64.119.27.211
2024 онд хоморголон баривчлах гэж энэ заалтыг захиалсан цэц хүчингүй болгоно
Иргэн 2020-11-10 64.119.27.211
Худлаа ху цаж байхаар ҮАБЗ-өөс шүүхийг хараат болгосон заалт Эрүүгийн хууль буцаан хэрэглэсэн хуулиудаа хянаач. Буяндэлгэр, Туулхүү гэж ямар ч хуулийн боловсролгүй бууны ноход хэдэн сар жилээр маргаан хав дарж байгаа биз дээ! Ажлаа хийхгүй бол огцорцгоо!!!