УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалтыг Цэц хянан хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалтыг Цэц хянан хэлэлцэнэ

УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалтыг Цэц хянан хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтаар, Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хууль дээдлэх зарчмыг болон мөн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… төр, … байгууллагын албан тушаалтан, … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн нэр бүхий иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг ийнхүү Үндсэн хуулийн цэц  хянан хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж