АНУ-д галт зэвсэг эзэмшигчдийн тоо эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

АНУ-д галт зэвсэг эзэмшигчдийн тоо эрс өсчээ

 

АНУ-д энэ 2016 он гарсаар галт зэвсэг худалдан авагчдын тоо эрс өссөн болохыг Холбооны мөрдөх товчоо /FBI /мэдээлжээ. Зөвхөн өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд 2.61 сая галт зэвсэг худалдаалагдсан аж. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр өнгөрсөн хоёрдугаар сард өдөрт дунджаар 90 мянган орчим хүн анх удаа галт зэвсэг худалдан авсан гэнэ. Энэ нь өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сартай харьцуулахад 41 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн хоёрдугаар сард галт зэвсэг ашигласан халдлага олон гарсан байна.

 

Өнгөрсөн онд АНУ-д нийт 23 сая галт зэвсэг худалдаалагдсан байна. АНУ-д 2015 оны арванхоёрдугаар сард хамгийн их буюу 3.3 сая галт зэвсэг худалдаалагдаж байжээ. АНУ-ын Коннектикут муж улсад 2012 оны арванхоёрдугаар сард “Sandy Hook” бага сургуульд халдлага гарч 20 хүүхэд, 7 долоон хүн амь үрэгдсэн тухайн үед 2.8 сая галт зэвсэг худалдаалагдсан байв. Халдлагын дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн хяналтыг чангатгах тухай хуулийн төслийг боловсруулж Конгресст хэлэлцүүлсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: RT NEWS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж