15 хоногт Сибирийг таних аяллын маршрут зохиожээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

15 хоногт Сибирийг таних аяллын маршрут зохиожээ

15 хоногт Сибирийг таних аяллын маршрут зохиожээ

Оросын Газар зүйн нийгэмлэгийн Томскийн салбар Сибирийг танин мэдэх аяллын маршрутыг зохиожээ. Тэд энэхүү маршрутаа “Золотое кольцо Сибири”, мөн “Открываем Сибирь” хэмээн нэрлэжээ.

Аялал 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ хооронд онгоц, төмөр зам, автобус, завь, дугуй, зарим үед явганаар аяллаа үргэлжлүүлэх юм. Төслийн санаачлагч Оросын Газар зүйн нийгэмлэгийн Аялал жуулчлалын хөгжлийг комиссийн гишүүн Юлия Калюжнаягийн хэлснээр маршрутыг гаргахын тулд Сибирийн бүс нутагт хамаардаг муж, хязгаарын төлөөллүүдтэй олон удаа уулзаж, хамгийн боломжит маршрутыг гаргажээ.

Маршрутаа гаргасны дараа янз янзын насны аялагчидтай хамт боловсруулсан маршрутаараа аялж, хэр тохиромжтой байх, аялагчдад хэр ачаалал өгөх зэргийг туршиж үзсэн байна.

Аяллын 15 хоногийн хугацаанд 10 мянга орчим километр замыг туулах юм. Аялагчид Томскоос гараагаа эхэлж Буриадын Иркутск, Улаан-Үдээр дайрч мэдээж Байгаль нуурт очно, дараа Тува, Хакасий, Кемеров гэсэн маршрутаар явж, очсон газар бүртээ тухайн газар орны онцлог, өвөрмөц газруудаар аялна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж