“Газпром”-ын нэрийг ашиглан хуурамч сайтаар оросуудыг хуурчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

“Газпром”-ын нэрийг ашиглан хуурамч сайтаар оросуудыг хуурчээ

“Газпром”-ын нэрийг ашиглан хуурамч сайтаар оросуудыг хуурчээ

Оросын нефтийн олборлогч “Газпром”-ын сайтыг дууриалган хуурамч сайт хийж, иргэдээс хэдэн мянган рубль залилсан байна. Тус сайт "Газпром" компанийн сайтыг өнгө, дүрс, хэлбэр, лого, агуулгыг яг дууриалган хийсэн бөгөөд нэг өөр зүйл байсан нь нефть, байгалийн хийн онлайн худалдаанд оролцож орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож байна гэсэн хуурамч зар байжээ.

Уг зард нефтийн салбарын мэдлэг шаардагдахгүйгээр хэн дуртай нь уг цахим худалдаанд оролцож орлого олж болно гэсэн байжээ. Гэхдээ хянамгай хүн бол хуурамч гэдгийг мэдэхээр алдаанууд уг зар дотор байсан байна. Тухайлбал, Оросын Төрийн Думын 2020 оны арванхоёрдугаар сарын шийдвэрээр энэ худалдааг зөвшөөрсөн, мөн “Газпром”-ын ерөнхий захирал Алексей Миллерийн албан тушаалыг Захирлуудын зөвлөлийн дарга гэсэн байжээ.

Цахим худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэнэ гээд бүртгүүлэхдээ хураамж төлөх төлөх ёстой байжээ. Энэ худалдаа нь албан ёсны гэдгийг нотлох зорилгоор “Газпром” компанийн хөрөнгийн зах зээл, үнэт цаасны ках зээлд оролцох сертификат гэсэн албан бичгийн зургийг оруулсан нь мөн хуурамч байжээ.

Эдгээр залилагчдад хууртагдсан хүмүүсийн өмнөөс "Газпром" компани хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж