Орост элсэн чихэр, ёотонгийн үнэ хамгийн их өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

Орост элсэн чихэр, ёотонгийн үнэ хамгийн их өсчээ

Орост элсэн чихэр, ёотонгийн үнэ хамгийн их өсчээ

ОХУ-ын Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр 2020 оны аравдугаар сард хэд хэдэн барааны үнэ өссөнөөс хамгийн их өссөн нь элсэн чихэр, ёотон ажээ. Элсэн чихэр, ёотонгийн үнэ 2019 оны аравдугаар сартай харьцуулахад 18,29% нэмэгджээ. Мөн ургамлын тос 7,43%, тахианы өндөг 6,33% тус тус өссөн хэмээн Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.

Элсэн чихэр Оросын бүх бүс нутагт нэмэгдсэн бөгөөд зарим газар, тухайлбал, Курск мужид 29,4%, Калужск мужид 27,3% нэмэгдсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна.

Ургамлын тос мөн зарим бүс нутагт нэлээн нэмэгджээ. Тухайлбал, Карачаево-Черкессид 19,9%, Новосибирск мужид 18,9% нэмэгджээ. Тахианы өндөг Крым (15,7%), Севастопольд (15,1%) хамгийн их үнэ нь нэмэгдсэн байна.

Хүнсний бүтээгдэхүүнээс хөлдөөсөн загас, түрс, гурвалжин будаа, вандуй, шош, майонез бага зэрэг нэмэгдсэн бол шар будаа, хөлдөөсөн яргай загас, жимсний чанамал, чихэр, хүүхдийн тэжээл бага зэрэг буурсан байна.

Намрын ургац хураалтын үе учраас хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үнэ мэдэгдэхүйц буурлаа. Тухайлбал,  алим 7,4 хувь, лууван 6,1 хувь, байцаа 5,4 хувь, усан үзэм 3,9 хувь, улаан манжин 2,3 хувь, лимон 2,2 хувь, сонгино 0,7 хувь, улаан лооль 8,7 хувь, өргөст хэмх 7,7 хувь, гадил 2 хувь, төмс 1,8 хувь, апельсин 1,4 хувь, лийр 1 хувь тус тус буурсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж