887,700 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

887,700 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 256,877,006 төгрөгийн үнийн дүн бүхий 887,700 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +14.94%) болон "Монос хүнс" ХК (MFC +5.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -6.50%) болон "Талх чихэр" ХК (TCK -5.87%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-ийн нийт 12,035 ширхэг нэгж эрх 1,300,935 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн багцын арилжаагаар нийт 1,724,138 ширхэг үнэт цаасыг 250,000,010 төгрөгөөр арилжсан байна.

ТOP 20 индекс 0.29 хувиар өсөж, 17455.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,574,843,462,045.18 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж