Оюутны спортын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Оюутны спортын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Оюутны спортын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Монголын оюутны спортын V наадмын хүрээнд болох "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал арваннэгдүгээр сарын 12-ноос 13-ны хооронд МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот эрдмийн танхимд болж, доорх илтгэлүүдийг хэлэлцэнэ.

Энэхүү хурлыг БШУЯ, БТСУХ, Монголын оюутны спортын холбоо, МУИС, Үндэсний БТДС-иас хамтран оюутны Универсиад наадмын зааврын дагуу явуулж байгаа юм. Илтгэлийг ирсэн дараалалын дагуу хэлэлцүүлэхээр хөтөлбөрт орсон. Эрдэм шинжилгээний хуралд нэг сургуулиас нэг багш, залуу судлаач, нэг оюутан нар мандат авч оролцох юм. Оюутан, багш нарын илтгэлийг шалгаруулан наадмын өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнана. Хурлыг зохион байгуулах ажлын хэсэг ҮБТДС дээр байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны доктор Л.Алтанцэцэг ахлан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Баасанхүү (89890215) нар хариуцан ажиллаж байна. Асууж тодруулах зүйл гарвал ажлын хэсэгтэй холбогдоно уу.

Хурлын материалаар эмхэтгэл гарна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж