Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа.
МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Ерөнхий сайд болон албаны хүмүүст байгууллагын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэнд талархал илэрхийлээд Covid-19, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв.
Тэрбээр цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зөвлөн туслах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого баримтлан хийж байгааг онцлоод “Бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал бол коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажил. Өнөөдрийн байдлаар 15 боомтод 485 улсын байцаагч, 121 ариутгагч, лабораторийн шинжээч, албан хаагч ажиллаж байна. Манай улсад бүртгэгдсэн “Ковид-19”-ийн тохиолдлуудын 40 гаруй хувь нь зөвхөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн иргэдээс илэрсэн. Тиймээс хойд хилийн боомтуудын хяналтыг чангатгах арга хэмжээ авч байна. Гэсэн ч хамгийн халуун цэг болох боомтуудад нэн даруй шийдвэрлэх олон асуудал бий” гээд зарим боомтууд дахь тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мэргэжлийн хяналтын байгууллагад хийгдэж буй шинэтгэлийн ажил болох хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон дижитал шилжилтийн ажлыг эхлүүлснээ танилцуулав. 2020 оноос эхлэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжих “Дижитал шилжилт-хэрэглэгчийн хяналт” төсөл нь иргэд, хэрэглэгчдийн төрөөс авч буй үйлчилгээг энгийн, шуурхай байдлаар хүргэх, тэдний оролцоотой хяналт шалгалтын механизмыг бий болгох зорилготой юм.
МХЕГ-ын дарга Т.Гантулгын мэдээллийн дараа Ерөнхий сайд 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахимаар уулзаж, хилийн боомтуудад ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг сонсов. Энэ үеэр Ерөнхий сайд “Дэлхийн олон улс орнууд коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгдэж, хариу арга хэмжээг авч байна.
Монгол Улс дотооддоо уг вирусын халдварыг алдаагүй цөөхөн орны нэг болж үлдлээ. Бид 3.3 саяулхнаа, тиймээс халдварыг дотооддоо алдахгүйн төлөө анхаарал сэрэмжтэй байж, хараа хяналтаа улам сайжруулах ёстой. Энэ завшааныг ашиглан ковидын халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн түрүүнд, халуун цэгт нь ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, эр зоригийн хүчээр өнөөдөр Монгол Улс тайван байна.
Гэхдээ Монгол Улс бүхэлдээ ковидод “бүслэгдсэн” байгаа гэдгийг мартаж болохгүй. Бид ковидтой “хориглон хамгаалах тулаан” хийж байна. Хором ч сэрэмж алдаж болохгүй. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ч мэргэжлийн хяналтын байгууллага оройлон маш сайн ажилласныг онцолмоор байна. Өнгөрсөн өвөл Нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахад Мэргэжлийн хяналтын 530 гаруй байцаагч өдөр шөнийг ялгалгүй ажилласныг бид мэднэ” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгэн үе энэ байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би та нөхдийн жаргал зовлонг сайн мэднэ. Шалгуулж байгаа, алдаа гаргасан хүн түүнийгээ хүлээх дургүй байдаг. Гэсэн ч та бүхэн мэргэжлийн бай, муу хэлэгдэхээс бүү ай. Дижитал шилжилт зэрэг шинэтгэлийн ажлууд эхлүүлж байгаад талархаж байна. Төр байгаа цагт хяналт шалгалт байна. Та бүхнийг хуулиас дээгүүр гишгэх гэсэнтэй нь хариуцлага тооцож чаддаг, хичээж яваад нь зөвлөн туслах анд нөхөр нь болж чаддаг, хатуу зөөлөн аргыг хавсран хэрэглэдэг байгууллага байгаасай гэж хүсэж байна” гээд ковидын халдварыг дотооддоо алдахгүй байх, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг, цар тахлын хүнд үед аж ахуйн нэгж байгууллагуудыг хуулийн хүрээнд дэмжин ажиллах бодлого баримтлахыг үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар МХЕГ, 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, байнгын үйл ажиллагаатай 26 хилийн боомт, 16 гүний терминалд 26 хяналтын чиглэлийн 2200 улсын байцаагч 105 хууль, 4400 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 06-аас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 330 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 500 орчим мянган зорчигчид хяналт, эрүүл мэндийн тандалтыг хийж, 21353 зорчигчийг тусгаарлах байранд шилжүүлэн, халдварын сэжигтэй 100 орчим гадаадын иргэнийг холбогдох байгууллагатай хамтран тухайн орон руу нь буцаажээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчсөн 109 зөрчлийг илрүүлэн, 716 тонн түүхий нүүрсийг журамласан байна.
Зочин 2020-11-10 46.125.249.21
Аль хэдийн тарчихаад байхад юу яриад яваа юм бэ. Алдахгүйн тулд хяналтаа сайжруул гэнэ үүү……
ylciin xamgaaltad,yjek 2020-11-10 130.253.28.15
yxcenii chini amerx,opos
s/daranguilax conirxoltoi, 2020-11-10 130.253.28.15
MERDEJLIIN XYANALT BAIX, YAMD,BAG,AJIL OLGOJ BN,
ENDX XYMYYC DOWN-DOOSHOO CINDROMDOOD, YAMAR SAI BAIXAB DEE. ENDXRYY
XOISHOO
Зочин 2020-11-10 202.126.89.53
Мэргэжлийн хяналт бол монголчуудад зөвхөн тээг дарамт болдог байгууллага. Татан буулгавал таарна.
зочин 2020-11-10 66.181.190.117
масктай цагаан халаадтай эмч эмнэлгийн ажилтнууд үс зүсээ боогоод онгоцны үйлчлэгч шиг байж болохгүй ээ
Зочин 2020-11-10 139.5.219.120
139.5.219.120ын үргэлжлэл
Монголчууд бид залхуу хойрго,цаг барьдаггүй,ажил тасалдаг,ажилт сэтгэлээс хандахгүй архи ууж зодоон хийдэг,ажлын байрнаас хулгай хийдэг сул тал бдаг шүү.
Зочин 2020-11-10 202.9.46.234
Комичдоо ямар хүнийг муу ухна гээд хараагаад байдаг билээ?
Зочин 2020-11-10 139.5.219.120
Аль ч орон хар бор муу ажлаа гадныхнаар хийлгэдэг,гадагш хууль бусаар явсан хүмүүс сайд дарга хийдэггүй шүү дээ,түүнтэй адил Монголын хар бор муу ажлыг Хятадаас өөр хийх хүн бхгүй бхаа,Хятадын боловсрол мэдлэг муутай хар ажлын хүмүүс орж ирдэг бх,тэдэнтэй эр эмийн холбоо үүсгээд бдхг хүүхнүүд их бдаг гэж хүмүүс ярих юм,тэгж болохгүй шүү хүүхнүүдээ, Хар ажлын хятадуудыг хаашаа ч гаргаж болохгүй хаших хэрэгтэй.
Зочин 2020-11-10 139.5.219.120
Түүхий нүүрсэнд хяналт сайн тавих хэрэгтэй бна,зарим өдөр түүхий нүүрсний үнэр үнэртээд бна.
Зочин 2020-11-10 202.9.46.143
энэ дарга Гантулга ковидын эсрэг ажилд зориулж хандивласан хүүхдийн мөнгийг буцааж улсад нь өгсөн юм болов уу???тэр 21саяыг хүүтэйгээр тооцож авах хэрэгтэй.Тэд аваад ломбардаараа эргүүлсэн шүү.
/*-*/ 2020-11-10 49.0.212.165
Эцэг нь Монгол бичиг ор тас мэддэггүй юм байж хүүхдийнхээ Монголбичгийн даалгавраа хийж байхад нь хажуугаас нь "Тэгш бич ! тэгш бич !" гэж загнаад байдаг шиг л юм болж байна
Зочин 2020-11-10 202.9.46.143
Хүрэлсүхээ шударга ажилла."тулаан"хийж б.на гэчихээд шөнөөр олон зуугаар нь хятадууд оруулаад байхаар чинь иргэд тайван байх уу???Анх энэ асуудал гарахад л бид шаардлагатай бол үнэнээ хэлээд л хяналтын дор хүмүүсээ аваач гэсэн .Тэгэхгүй дандаа хулгайгаар муу аргаар ажил хийх юм. Тэгээд зогсохгүй шударгын дуу болсон иргэнийг харгислал залхаан цээрлүүлэлтээр дарамтлах юм.Болиоч … ажлаа олигтойхон хий.Чиний монголд учруулсан хохирлыг ард түмэн сэргээвэл сэргээнэ шүү.
Мхн 2020-11-10 66.181.183.32
ХЯТАДААС БИШ ОРОСООС ХАЛДВАР ОРЖ ИРСЭН БИШ ҮҮ.
Зочин 2020-11-10 43.242.242.63
Амжилт хүсье
ард түмэн чинь 2020-11-10 66.181.166.154
та 3 өөрсдөө маскаа зүүлдээ үлгэрлэл үзүүл ард түмэндээ царайг чинь харах сонин биш ард түмэнд
Зочин 2020-11-10 80.110.115.226
Төрийн байгууллагын ажилтанууд албан ажлынхаа үед эмэгтэйчүүд үсээ задгай тавихгүй баймаар юм Сэгсийсэн үстэйгээ байх нь муухай юм
zochin 2020-11-10 192.82.74.82
harin tiimee. Emch ni hurtekl segsiigeed l zavaarad bh yum bn sh dee. Es zyi huvtsaslalt deer anharal handuulah heregtei bn daa!
нэмэргүй 2020-11-10 202.9.46.54
Дийлэнх нь оркууд төрд ажилласан болж байгаа учир албаны нөхцөлд биеэ авч соёл ёс зүй гэдгийг мэдэхгүй бас ойхгүй дээ