Монголын цагдаагийн байгууллагын ажилтан, Цагдаагийн ахмад Ц.Амарбаясгалан 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр зуурдаар таалал төгсч, ар гэр, үр хүүхэд, анд нөхөддөө нөхөж баршгүй гарз тохиосон. Ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан түүнийг өчигдөр /2020.11.09/ сүүлчийн замд нь үдлээ.
Талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж, хамт байсан байгууллага, хамт олон, аж ахуйн нэгж, хүн бүхэнд чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлж байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар болон Замын цагдаагийн газрын хамт олон, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, тус дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийлье.
Бидэнд гүн эмгэнэл илэрхийлж, буяны ажилд ирж оролцсон болон салах ёс гүйцэтгэхээр зорин ирсэнд талархаж байна. Буян санасан үйлс бүхэн тань бум түмээр арвижих болтугай.
ТАЛИЙГААЧИЙН ААВ, ЭЭЖ, ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ, ЭГЧ, ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД
2020.11.10
Ocirbatyn 2020-11-10 66.181.177.46
Хүрдний ард суусан бүгд жолооч биш
Хүүхдийн амь сүйтгэн хэрэгтэн гэж
Олон удаагийн сэтгэгдэл бичиж буй нэгэн
Ойлгомжтой зөвлөмж өгөөд байх юм
Ойшоож мэдрэхгүй хөлдүү ийм хүмүүсийн
Орших газар нь:шорон боловч хүний бяцхан үрийг
Олоноор,сөнөөгч,бэлтгэж буй жолооны сургууль
Олон болсны тэмдэг……………
Энэ сургалтыг бүгдийг хаа……
Энх тунх амьдралыг,…..үр хүүхэддээ үлдээ……
зочин 2020-11-10 66.181.191.9
админаа маани ерөөл илгээсиймаа явуулна уу
зочин 2020-11-10 66.181.191.9
Их залуу хүн байна. Ум маани бад мэ хум
Зочин 2020-11-10 202.126.92.60
Талархал ч гэх шиг
Арай ч дээ 2020-11-10 122.201.31.65
Талархал Эмгэнэл хоёрыг хослуулсан, дэндүү ёс зүйгүй доромжлол юм биш үү????
Мэгмэд, Эзэний, 2020-11-10 66.181.177.46
Наад бичигдсэн зүйлийн утгаа сайн ойлгооч,"талархал ч гэх шиг"гэсэн үг буруу,наад хүмүүс чинь өөрсдөдөө тохиолдсон буяны ажилд оролцсон хувь хүн албан байгууллагын хүмүүст талархаж байна…энд ёс зүй..хэрэггүй….