Дональд Трамп.Жр-ын найз охин Кимберли Гилфойл өөрийнхөө бэлгийн амьдралын талаар хошигнол ярьж, Трампын дахин сонгогдох компанит ажилд хамгийн их мөнгө хандивласан хүнд онцгой үйлчилгээ үзүүлнэ хэмээн амласан талаар хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх тэрбээр өмнө нь Fox агентлагийн хөтлөгчөөр ажиллаж байсан.
Politico агентлагийн мэдээлснээр Гилфойл Ерөнхийлөгчийн кампанит ажилд хамгийн их мөнгө хандивласан хэний ч хамаагүй өвөр дээр нь бүжиглэж өгнө хэмээн амласан байна. Энэ нь түүний хандив цуглуулахын тулд хачирхалтай зүйл амласан анхны тохиолдол биш аж. Тэрбээр энэ оны эхээр Вайоминг мужид болсон арга хэмжээн дээр Трампын кампанит ажилд хамгийн их мөнгө хандивласан хүнтэй хамт халуун усанд орж цэнгэнэ хэмээж байжээ.
Гэвч Гилфойл, Дональд Трамп.Жр хоёрын удирдаж байсан хандив босгох баг бүтэлгүйтэж, хангалттай мөнгө цуглуулж чадаагүйгээс гадна ажилчдадаа хангалттай цалин өгөөгүй хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ