Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглосонтой холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хороо (ГХОКЭАХТХ)-ноос өнөөдөр 11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр "Ийст Говь" гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 130,000 орчим аж ахуйн нэгжийн 5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тэдгээр компаниудын ажил зогсож, ажилчид нь цалингаа авч чадахгүй байгаа төдийгүй улсын хувьд ч олон бүтээн байгуулалтын ажлууд нь зогссон.
Өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож буй гадаадын хөрөнгө оруулалттай 39 компанийн төлөөлөл 39 гадаад ажилтан, хөрөнгө оруулагчаа оруулж ирэх гэсэн ч мухардмал байдалд оржээ.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас хойш гадаадын хөрөнгө оруулагчдаа оруулж ирэхээр хөөцөлдөж, зардал мөнгөө гаргаад, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос холбогдох зөвшөөрлөө аваад, яг оруулж ирэхэд бэлэн болсон байхад хэсэг бүлэг хүмүүсийн улстөржсөн үйлдлээс болж гаднаас ажилчин оруулж ирэхийг хориглочихлоо.
Засгийн газраас яг албан ёсны ийм шийдвэр гараагүй ч Монгол Улсын Шадар сайд ингэж ярьсан. Энэ байдал нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Бид цар тахлыг оруулж ирье гээгүй. Хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг нь баримталж, нэн шаардлагатай байгаа хүмүүсийг оруулж ирэхийг л шаардаж байна. Нэг л хүний лайваас болж аж ахуйн нэгжүүдийг хохироож болохгүй.
Бид өнөөдөр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарт зөвшөөрөл нь гарчихсан 39 компанийн 39 хөрөнгө оруулагч, нарийн мэргэжилтнийг БНХАУ болон бусад улсаас оруулж ирэх талаар шаардлага хүргүүлж байна. Тэднийг оруулж ирэхгүй тохиолдолд компаниуд зарцуулсан мөнгөө буцаан нэхэмжлэх шаардлагатай" гэв.
Хэвлэлийн хуралд оролцогчид ажилчдаа оруулахын тулд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдагаа мэдэгдэв.
Монгол Улсад гадаадын инженер, техникийн ажилчид нэн хэрэгцээтэй байгаа үед аж ахуйн нэгжүүд байр орон сууц, газраа хүртэл банкинд барьцаалан, гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоодог. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа бүтэн жилийн хугацаанд зогсчээ.
ГХОКЭАХТХ-ны төлөөлөл хэлэхдээ “Бид бүтэн 5, 6 сар хөөцөлдөж, арай хийж хөрөнгө оруулагчаа татдагийн даваан дээр худлаа мэдээлэл тарааж, лайв хийсэн хүмүүсээс болж хохироод байна. БНХАУ-аас орж ирж буй ажилчид Хөх хотын Эрүүл мэндийн төв хороо дээр PCR шинжилгээ, Эрээн хотод ирээд дахин шинжилгээ өгсний дараа хилээр нэвтэрч, дараа нь Замын-Үүд дээр ч шинжилгээ хийлгэдэг.
Хилээр орж ирэх гадаад ажилчид тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд ХӨСҮТ-д 450 мянган төгрөг тушааж, гурван удаагийн PCR шинжилгээ хийлгэдэг. Тэд нэг өдрийн 120-240 мянган төгрөгийн буудлын зардал төлж, 21 хоногийн хугацаанд тусгаарлагддаг. Мөн бүгд элэгний В, С вирус, ДОХ, тэмбүүгийн шинжилгээнд хамрагдан, эрүүл гэсэн дүгнэлт гарсны дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажиллах хүчний зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад хөдөлмөрлөдөг.
Тэднийг хилээр орж ирэхээс эхлээд тусгаарлагдах байр хүртэл замд нь ямар нэг байдлаар зогсоож, саатуулахгүйгээр авч явах үүргийг цагдаа, алба хаагчид хянадаг. Түүнийг нь олон нийтийн сүлжээнд "Цагдаа нар хятад ажилчдыг хамгаалж, гар хөл нь боллоо" гэх мэтээр буруу мэдээлэл маш их тарж байна.
Тэдгээр алба хаагчид үнэндээ тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, автобусанд хүн оруулахгүй, гаргахгүй байх л үүрэг хүлээдэг. Тухайн лайв хийж байсан хүмүүс автобус дотор оруулахыг шаардсан байсан” гэлээ.
Б.ЖАРГАЛ
Unshigch 2020-11-10 202.9.40.110
Ene yamar soliotoi huvia bodson baliar amitan ve ? Ard tumnii erh ashig 1- r t tavigdana. Chinii kompani yu yum ve.
иргэн 2020-11-10 43.228.130.60
Энэ одоо юу гээд байгаа нөхөр вэ. Монгол улсын иргэд аюулгүй байх нь нэн тэргүүний шаардлага. Нэг байтугай хэдэн ч гадаадын компани байлаа ч энэ тахалын үед хориглогдоно.
Монголд тахал тараах гэсэн гадны тагнуулын нөхөр шиг байна даа. Анхааралдаа авч сайн судал. шаардлагатай бол хорьж байцаа
Зочин 2020-11-10 202.21.98.238
BITGII s*** s** MINEE
Зочин 2020-11-10 202.131.225.197
nuguu heden dollyur ni orj irehee baichihaj tegeed uhlee l dee ene hed. Uursduu ajilluulah medleg chadal baihgui zugeer suuj belen mungu iddeg ulsuudiin jishee ene
Зочин 2020-11-10 122.201.24.192
ЭНЭ ХҮН НАМЫН ДАРГА
Зочин 2020-11-10 103.140.10.234
xoxi chini
Зочин 2020-11-10 103.140.10.234
xiij chadaxgui bol yaax gej xiine gej xutsan be
Зочин 2020-11-10 103.140.10.234
novshnuud duugaa tat xiij chadaxgui baisan bol xiine gej yaax xutsab
Зочин 2020-11-10 64.119.16.178
Мэдрэлийн өвчтэй болон гадны хөлсний этгээдүүд аливаа чухал асуудлыг зориуд мушгин улс төржүүлэн орилж хашгирахаар нь манай төр засаг айж бэмбэгнээд бууж өгөөд тэдний аясаар шальчиганаад байх юм!!!! Гаднаас ажиллах хүч оруулж ирэх эсэхийг орилогч нар биш, төр засаг л мэдэх ёстой шүү дээ!!!
иргэн 2020-11-10 202.179.24.16
За энэ Зоригтбаатар гэгч нөхөр ҮЭ-г самраад дараа нь Ганбаатрын туслах болсон явж байсан, дараа нь МАХН-н даалгавраар сонгуулийн сурталчилгаа хйиж явсан. Одоо Хятадын комданийн зөвлөх болцоэ явж байна. Тэгэхээр ерөөсөө аль нэг намд гар хөл болж ажил хийж төрийг самруулагч нарын нэг.
зочин 2020-11-10 103.57.95.77
Араа дааж хуцаарай ацнуудаа.Та нар юугаараа цар тахлын эрсдэл хариуцах юм.Шүлсээ үсэргэж үү?
Зочин 2020-11-10 150.129.140.60
muu hiirheltei malnuud. hurungu oruulagchdiig oruulaach muu yangguu sod
ЗОЧИН 2020-11-10 103.26.193.85
Хуцдаг муу хурдан халтар вэ чиний олох хэдэн халтар мөнгөнөөс болж х***а нарыг бөөнөөр оруулж монгол улс дотооддоо өвчин алдах уу олноороо үхэхүү Хүрэлсүхээ ийм юмнуудад л салаавч өгөх хэрэгтэй
Зочин 2020-11-10 64.119.21.116
Ork