Түр зуурын бороо орно

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Түр зуурын бороо орно

Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүл багасна. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн  нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

Эх сурвалж: tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж