Вьетнам: Ховордсон барыг архинд хийж уусан эр баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Вьетнам: Ховордсон барыг архинд хийж уусан эр баривчлагджээ

Вьетнам: Ховордсон барыг архинд хийж уусан эр баривчлагджээ

Вьетнамын Хо Ши Мин хотын цагдаа нар өнгөрсөн сарын сүүлээр иргэний орон сууцанд нэгжлэг хийж, 7 кг жинтэй энэтхэг барыг архинд хийсэн байхыг олж хурааж авсан талаар өнөөдөр/2020.11.10/ нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Мөн түүнээс гадна цагдаа нар иргэний гэрээс бар, баавгайн чихмэл толгой, хэд хэдэн зэвсэг олж, хураан авсан байна. Цагдаа нарт Сат гэгч 20 гаруй насны иргэн эдгээр хууль бус зүйлсийг хэрхэн олж авсан нь гайхширал төрүүлж байгаа гэнэ. Харин Сат “Би 20 сая дон (860.92 ам.доллар) цахимаар танилцсан хүндээ өгч, барын хүүрийг худалдаж авсан” хэмээн мэдүүлсэн байна.

Энэтхэгийн бар бол Бингал, Сибирийн бартай ойролцоо зүйлийн есөн барын нэг бөгөөд өдгөө ховордож байгаа зүйл юм. Өмнө нь энэтхэг бар Вьетнам, Лаос, Тайланд, Мьянмар, өмнөд Хятадын нутгуудаар нутагладаг байжээ.

Харин өдгөө эл бар Тайландад ердөө 221 үлдсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж