Франц дахь монголчуудыг болгоомжтой байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Франц дахь монголчуудыг болгоомжтой байхыг анхааруулав

Франц дахь монголчуудыг болгоомжтой байхыг анхааруулав

Франц, Австри улсуудад сүүлийн үед террорист халдлага үйлдэгдэж гэм зэмгүй иргэдийн амь насыг хохироох болсонтой холбогдуулан Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам тус улсад амьдарч буй монголчуудад хандан анхааруулга гаргажээ.

Тус улсын эрх баригчид террорист халдлагын эсрэг хатуу, эрчимтэй сөрөг арга хэмжээ авахаа мэдэгдсэн учир дахин халдлага гарах өндөр эрсдэлтэй байгаа тул Францын Дотоод хэргийн яам болон бусад байгууллагууд албан ёсоор анхааруулж, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.

“Террорист халдлага нь нийтийн тээврийн хэрэгсэл, сүм зэрэг олон хүн цугларсан газар болж байгаа тул Франц улс дахь монгол иргэд олон нийтийн газар онцгой сонор сэрэмжтэй байх, сургууль болон бусад орчинд хүүхдүүдээ төрөл бүрийн эрсдэлтэй нөлөөлөлд автах, хохирохоос урьдчилан сэргийлж байхыг анхааруулж байна” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

Франц улсад сүүлийн сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа хүний толгой тасдсан хэрцгий халдлага болсон билээ. Эхнийх нь Парисын дунд сургуулийн багш исламын шашны зөнч Мухаммедын шог зураг бүхий сэтгүүлийг хичээлдээ ашигласныхаа төлөө чечень дүрвэгчийн гарт хэрцгийгээр алуулсан. Харин хоёр дахь халдлага нь дээрх хэргээс хоёр долоо хоногийн өмнө Ницца хотод болж, Тунисаас ирсэн эр сүмд гурван хүнийг хутгалан хөнөөсөн юм.

Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж