Солигддог дэлгэцтэй удирдлага | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Солигддог дэлгэцтэй удирдлага

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Солигддог дэлгэцтэй удирдлага

Huis E-Ink нэртэй нэгэн шинэ удирдлага худалдаанд гарчээ. Уг удирдлага нь яг л ухаалаг гар утас шиг мэдрэгч бүхий дэлгэцтэй ба дэлгэцэн дээрээ хуруугаараа дарж хажуу тийш нь хуруугаа чирэх хөдөлгөөн хийхэд дэлгэцэн дээрх дүрслэл солигдоно.

Уг удирдлагаар гэрт байгаа удирдлагаар ажилладаг бүхий л цахилгаан хэрэгслүүдээ удирдаж болох ба тус тусынх нь функцыг байрлуулсан өөр өөр дэлгэц үүсгэнх боломжтой. Ингээд дэлгэцээ солин удирдах цахилгаан хэрэгслэлдээ тохирсныг сонгоод ажиллуулна.

E ink дэлгэцтэй учир батерейнд тун хэмнэлттэй аж.

Т.МӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс