Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ? | News.MN

Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ?

Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ?

Одоогоос жил гаруй өмнө Дархан-Улаанбаатарыг холбосон авто замын шинэчлэлийн ажлыг эхлүүлж, шавь тавьж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаныхан оролцож байв. Түүнээс хойш энэ замын ажил ашиглалтад орох хугацаа хойшилж, тодорхой хэсэг нь ашиглалтад орсон. Гэхдээ Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлснээр Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам 2022 онд ашиглалтад бүрэн орно хэмээн мэдэгдэв. Анх Дархан-Улаанбаатарын замыг ашиглалтад оруулж байхад 2019 онд ашиглалтад оруулна гэж тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан амлаж байсан юм. Дэлхий нийтэд цар тахал гарсантай холбогдуулан зарим бүтээн байгуулалтын ажил гацсан энэ үед Дархан-Улаанбаатарын авто зам яг хэзээ бүрэн ашиглалтад орох талаарх эсрэг, тэсрэг байр суурийг энэ удаагийн VS буландаа онцолж байна.


 

Б.Энх-Амгалан
Зам тээврийн хөгжлийн сайд асан

-Дарханы замын ажил явж байгаа, бидэнд тулгарсан нэг зүйл гэвэл нийтдээ 64 газрыг нүүлгэн шилжүүлэх ажил байсан. Засгийн газраас энэ газруудыг чөлөөлөхөд 6,5 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн, тэгэхээр өнөө маргаашгүй нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжийн хоёр эгнээ зам 2019 ондоо багтаад ашиглалтад орно. Нөгөө хоёр эгнээ зам нь шинэ зам учраас 2020 онд багтаан ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний хугацааны хоёрдох шат нь зургадугаар сард дуусна. Энэ хугацаанд буюу хоёрдох шатныхаа ажлын хүрээнд бид Дархан-Улаанбаатарын замыг гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Замыг ашиглалтад хүлээж авах, хөдөлгөөн нээх ойлголтыг олон нийт андуурч ойлгоод байх шиг байна. Жишээ нь Налайхын замыг бүрэн ашиглалтад оруулаагүй, хөдөлгөөнийг нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нээсэн. Улсын комисс хүлээж авснаар ашиглалтад бүрэн ордог. Дархан-Улаанбаатарын зам ирэх зургадугаар сард хучилтаа бүрэн авна гэж тооцоолж байгаа. Хучилтаа авна гэдэг нь Налайхын зам шиг хөдөлгөөн нь нээгдэнэ гэсэн үг. Цаг агаарын хүчин зүйл нөлөөлсөн, өнгөрсөн зун усархаг хур бороо элбэг байснаас хаа сайгүй үер усны аюул нүүрлэж гүүр хоолой, (Лүнгийн гүүрнээс авахуулаад) замын далан суваг урссан сэтэрсэн, түр зам усанд автсан гээд саад их гарсан. Хугацаа алдсан. Гэрээт хугацаандаа төлөвлөгдсөн ажлаа хийж гүйцээхийн төлөө бүхий л боломж хүч чадлаа дайчлан ажиллана. Энэ зам өөрөө хөдөлгөөний эрчим ихтэй, ач холбогдол өндөртэй гол зам. Ард иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа зам. Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэлх хоёр хөршийг холбосон транзит тээврийн үндсэн урсгалын зам учраас олон хүний анхаарлын төвд байгааг ойлгож байна. 

/Б.Энх-Амгалан сайд асан 2019, 2020 ингэж хэлж байв./

Л.Халтар
Зам тээврийн хөгжлийн сайд

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замыг дөрвөн эгнээ барихаар зураг төсөл нь гарсан ч одоогоор хоёр эгнээ замыг нээсэн учир иргэд “Хоёр эгнээ нь хаачив?” хэмээн сураг ажиг тавьж буй.  Тэгвэл энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тайлбарлахдаа “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг засварлаж байна.  Зураг төслийнхөө дагуу  тавдугаар багцын эхлэл хэсэг болох Дархан орох замын эхлэлийн  гурав орчим  км замыг дөрвөн эгнээтэй байхаар тусгасан.   Харин Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ санхүүжилтээр дараагийн хоёр урсгал бүхий  замыг барих юм.  Ерөнхийдөө хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөр гэсэн үг.

Аравдугаар сарын сүүлээр ЕСБХБ-ны  тендер зарлахад БНХАУ-ын дөрөв, Монгол нэг  компани шалгарсан. Одоогоор гэрээ байгуулах ажил хийгдэж байна.  Эхний ээлжийн компаниуд Монголд  ирээд кемпээ байгуулж байна.

Ерөнхийдөө өвлийн гурван сарыг ашиглан  барилгын бэлтгэл ажлаа хангана. Барилгын материалаа бэлдэх, кэмпээ байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газруудыг  нээх зэрэг  хийх ажил их бий.  Хоёр эгнээ замын ажил 2021 оны гуравдугаар сард хоёр, дөрөвдүгээр багцын ажилтай зэрэг эхэлнэ.  Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 2022 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно. Эцсийн үр дүнд  Налайхын зам шиг голоороо тусгаарлах зурвастай, хоёр талаараа туузан хашлагатай, Монгол Улсын түүхэнд  аймгийн төвүүдийг  холбосон анхны дөрвөн урсгалтай зам болно” хэмээн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ха ха ха 2020-11-11 49.0.212.165

2024 оны сонгуулиас ганцхан сарын өмнө ашиглалтанд орно гэжуугаа

Avatar

Зочин 2020-11-11 202.55.188.86

Нэг нь зам барина гээд нөгөө нь зам засна гэж ойлгоод байна. Хоюулаа адилхан луйварчин. Авилгаа л авахаас мэдэх юм юу ч байхгүй.

Avatar

Зочин 2020-11-11 66.181.187.228

болж үз юун муу амтай юм вэ

Avatar

/*-*/ 2020-11-11 49.0.212.165

Ашиглалтанд орохоосоо өмнө энэ янзаараа үйрээд хагараад эвдрээд бутраад дашийншоог

Avatar

зочин 2020-11-11 66.181.184.34

Халтар нь ч яах вэ шинэ хүн, тэр Энх-Амгалан нь бол манайхаас өөр газар бол шоронд л сууж байх ёстой баймаар юм

Avatar

Хэзээ ч орохгүй 2020-11-11 66.181.179.56

Энэ янзаараа бол хэзээ ч орохгүй

Avatar

Зочин 2020-11-11 64.119.16.178

Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөхөд нөхөн төлбөр өгөх ёсгүй! Төр өөрийн газрыг шууд мэдээд албадан чөлөөлөх ёстой!! Төрийн ажил мэдэхгүй зольбин юмнууд төрийн өндөр албанд гарахаар ингэж байгаа юм! Хятад ажилчдыг оруулж ажлаа тууштай эхлүүлэхгүй бол энэ халтарын яриа мөн л түрүүчийн товарищ шиг худал болно доо, харж л байгаарай та нар?!

Avatar

Зочин 2020-11-11 66.181.178.181

gantsch ym buteej chadahgui lalruud

Avatar

Зочин 2020-11-11 202.126.89.228

Пяз…Бараг 2023 онд ашиглалтанд орох нь бна штэ.

Avatar

Зочин 2020-11-11 64.119.19.110

Ажлаа мндэхгүй муу санаатай малнуудыг хараад нэмэргүй дээ.

Avatar

тт 2020-11-11 202.9.40.2

ухаан муутай монголчууд дарханы замыг будаа болгосон Энх Амгалан новшийг УИХ ын гишүүнээр дахин сонгосон үнэхээр тэнэг

Avatar

Батый 2020-11-11 202.131.230.50

МАН-гаруудын ЭРИН ЗУУНЫ ГАНЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ.

Avatar

Зочин 2020-11-11 202.126.90.136

Хоосон газар юун нүүлгэн шилжүүлэлт вэ. Энэ улс бүүр хулгайчдын улс боллоо

Avatar

Зочин 2020-11-11 66.181.187.228

замд ойрхон баригдсан колонкоос өгсүүлээд цайны газар зэрэг бишгүйдээл байгууламжийг чинь нүүлгэдэг вм байгаа биз дээ тойруулах юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж