Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хурлаа гуравдугаар сарын сүүлээр зарлана гэсэн мэдээлэл цацагдаад байгаа ч эх сурвалжийн зүгээс “Тус хуралдаан болох эсэхийг эхлээд Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэх ёстой. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болоогүй байгаа тул ҮЗХ-ны хуралдаан хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй” гэсэн хариулт өгч байна.
Онцлоход, ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн нэгдүгээр сард зарлагдсан ч Засгийн газрын асуудалтай холбоотойгоор хуралдааныг цуцалж байсан юм. Тус хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх, ҮЗХ-ны гишүүдийг батламжлах, ИЗНН-тай хамтрах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.
Г.ХОРОЛ