Берлиний кино наадамд өрсөлдсөн “Алтан судал” кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Берлиний кино наадамд өрсөлдсөн “Алтан судал” кино нээлтээ хийнэ

Берлиний кино наадамд өрсөлдсөн “Алтан судал” кино нээлтээ хийнэ

Берлиний кино наадамд амжилттай оролцсон “Алтан судал” уран сайхны кино Монголд нээлтээ хийхээр товложээ. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ кино нь өнгөрсөн хоёрдугаар сард 70 дахь удаагийн Берлиний кино наадмын үзэгчдэд анх хүрсэн юм.

Тэгвэл энэ удаа арваннэгдүгээр сарын 12-ноос бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх гэнэ. Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг киногоороо алдартай найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажилласнаас гадна жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.

Жүжигчин Н.Ялалт киноны талаар өмнө ярилцлага өгөхдөө “Алтан судал” уран бүтээлийн маань эхлэл болсон хүн нь Даваагийн Бямбасүрэн найруулагч. Энэ хүнийг монголчууд төдийгүй дэлхийн үзэгчид “Ингэн нулимс”, “Шар нохойн там” киногоор нь андахгүй. Тэрхүү киногоороо “Оскар”-т хүртэл нэр дэвшиж байсныг үзэгчид мэдэж байгаа биз. Д.Бямбасүрэн найруулагчийн энэ бүтээл олон жилийн өмнөөс хийгдэхээр яригдаж байсан ч тодорхой бэрхшээл тулгарч, төслөө зогсоох хэмжээнд очиж байсан гэсэн.

Энэ төсөл маань хоёр жилийн өмнө биелэлээ олж, 2018 оны наймдугаар сард  зураг авалтаа эхэлсэн. Нийтдээ 70 гаруй Монгол уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны продюсер талыг Германы “Basis Berlin” кино компани хариуцсан. Харин зохион байгуулалт, оффисын ажил, зураг авалтын ажлыг Монгол, Герман, Араб, Австри, Ливан зэрэг таван орны уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны зураг авалтыг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод хийсэн” гэдгийг хэлж байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж