Төрийн албаны шалгалтад таван хүн 100 оноо авчээ | News.MN

Төрийн албаны шалгалтад таван хүн 100 оноо авчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Төрийн албаны шалгалтад таван хүн 100 оноо авчээ

Төрийн албаны шалгалтад таван хүн 100 оноо авчээ

Төрийн албаны ерөнхий шалгалт арваннэгдүгээр сарын 4-9-ний хооронд болж, 16 мянга гаруй иргэн шалгалт өгсөн. Шалгуулагчид гурван төрлийн шалгалт өгсөн юм.

Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс гаргасан мэдээллээр ерөнхий мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ гэсэн гурван шалгалтад нийт 100 оноо авсан таван шалгуулагч байгаа бол 99 оноо авсан 10, 98 оноо авсан 15, 97 оноо авсан 27 хүн байгаа аж.

Одоогоор нийт шалгуулагчдаас хэдэн хувь нь төрийн албаны шалгалтад тэнцэж, бүртгэлд хамрагдав гэдэг мэдээлэл гараагүй байгаа ч өнөөдөртөө багтаж тодорхой болох юм байна.

Мөн ТАЗ-ийн дарга Б.Баатарзоригт “Аймаг, нийслэлийн Салбар зөвлөлүүд, төрийн байгууллагууд хамтран төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар амжилттай зохион байгууллаа. Албан ёсны дүн мэдээ хараахан гараагүй байгаа боловч шалгалтын үйл ажиллагааг бүхэлд нь цахимжуулсны дүнд шалгалт тус бүрийн дүнг тухай бүрт нь шууд авах, мэдэх боломжтой байгаа.

Бэлтгэл, зохион байгуулалтын хувьд харьцангуй нүсэрт тооцогдох энэ ажлын ард төрийн албан хаагч 500 орчим хүн өдөр шөнө, амралт ажлын цагийг үл хамааран ажилласан, тэд нартаа талархал илэрхийлье. Энэ удаагийн шалгалтын бэлтгэлд мэдлэгийн болон мэдээлэл технологийн боломжуудыг өргөн хүрээнд ашигласнаараа онцлог. Өндөр мэргэжлийн экспертүүд, эрдэмтэн судлаачдын олон баг шалгалтын сорил, даалгаврыг баяжуулах, боловсронгуй болгох талаар чиглэл чиглэлээрээ нухацтай ажилласан. IT-ийн мэргэжилтнүүд программ хангамж, хөгжүүлэлт дээр туйлын анхааралтай ажилласны дүнд ямарваа доголдол, бэрхшээл гарсангүй.

Шалгалтад оролцох хүмүүст бэлтгэл хангах боломжит бүхий л сувгуудыг санал болгосон. Ном, сэтгүүлийн цахим платформоор дамжуулан шалгалтын сорилыг харьцангуй эрт гаргасан бол онлайн тестийн хувилбаруудыг өдөр болгон шинэчлэн хүргэж, виртуал орчинд иргэд өөрсдийгөө урьдчилан сорих боломжийг бүрдүүллээ. Шаардлагатай хүмүүст цаасан ном хэвлэлтээр ч хүргэсэн. Мөн мэдээллийн эх сурвалж, ашиглах гарын авлага тодорхой байж чадсан.

Шалгалтад бэлтгэгчдийн идэвхжилт маш сайн байсныг онцлоё. Емэйл, комментоор өдөр бүр хэдэн зуун санал, зөвлөмж ирж, тэр бүрт анализ дүн шинжилгээ хийж, ажилдаа тусган авч хэрэгжүүллээ.

Шалгалтын тухайлсан сэдвүүдээр тус бүр 25 сорилыг онлайнаар өдөр тутам хүргэж, шалгалтад бэлтгэгчдийн зүгээс мэдлэг, чадвараа цахим орчинд сорих боломжийг бүрдүүлэн ажиллалаа. Хандалтын тоо, иргэдийн зүгээс асуудалд хандаж буй байдлыг ажиглахад илүү идэвхтэй, илүү бүтээлч байдал анзаарагдсаныг тэмдэглэх хэрэгтэй. Байж болох хамгийн өндөр оноонуудыг олон иргэд авсан нь тестийн итгэлцүүрийн нотолгоо байх. Иргэд өөртөө найдаж, өөрөө хичээж чаддаг, төр хүмүүсийн оролцоог шударга дүгнэж чаддаг байдал ердийн үзэгдэл болж байгаад үнэхээр олзуурхаж байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-10 192.82.70.65

шалгалт өгөөд ч яадгийн 1 сайд дарга ирээл хөөчихдөг

Avatar

нээрээ шүү 2020-11-10 192.82.76.109

Борооны хүмүүст баяр хүргэe

Avatar

Дорнод 2020-11-10 150.129.142.242

Дорнодын ххүг ын дарга мөнхгэрэл нь шалгалтын материал хэдийнээ мэдсэн задруулсан байсан даа. Авлига бөгсөөр амьдрагч авгайн заль мэх төрий дээр сандаалах нь хэрээс хэтэрлээ

Avatar

Зочин 2020-11-10 66.181.178.235

Зарим сэдвийн асуулт нь маш муу найруулгагүй Боловсруулагдсан байсан. Нийгэм соёл

Avatar

Тодорхой 2020-11-10 202.126.89.135

задарсан

Avatar

Иргэн 2020-11-10 139.5.217.39

16000 аас хэд нь тэнцсэн юм бэ тодорхой бичээчээ

Avatar

Хүн 2020-11-10 203.91.115.53

Мэдээлэлтэйгээ сайн танилцаач

Avatar

Золоо 2020-11-10 192.82.72.115

Шалгалт нь шударга сайхан явагдсаан. Харин хүмүүс өөрсдөө л сайн бэлдэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-11-10 202.9.46.143

төр маань чадварлаг ажилтангуудтай болох болтугай.Мэдлэгтэй байж болно тэгээд монгол банкны ерөнхийлөгч асан Золжаргал шиг байвал яанааааа.Иймд тэд эх оронч шударга зоригтой өөрөө байж чаддаг хүмүүс байх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2020-11-10 202.126.89.161

Төрийн ажил бүгд ингэж шударга явдаг болохыг үзчих юмсан

Avatar

ИРГЭН 2020-11-10 126.255.185.119

Ийм дампуу шалгалт өгөөд төрийн албан хаагч болж байгаа юм чинь яаж ч Монгол төр олигтой байхав дээ.

Avatar

/*-*/ 2020-11-10 49.0.212.165

Шалгалтын материал задарсан

Avatar

Сайн хүү 2020-11-10 103.80.211.52

эхнээс нь л нуугаагүй шд, гарсан номыг нь яс уншаад ороход ОК бсан

Avatar

зочин 2020-11-10 124.158.81.53

тестийн номыг нь цээжлээд л орно шүү дээ

Avatar

Цэээ 2020-11-10 103.80.211.52

Цээжлэнэ үү ойлгоно уу тэр чиний асуудал юм биш үү

Avatar

Зочин 2020-11-10 202.126.90.65

Би хэд хэдэн удаа шалгалт өгч үзсэн.Ер нь бол нөөцөд орох шалгалт энэ шалгалтаас эхлэн гадны хүчин зүйлээс бага хамааралтай шудрага болж байна гэдэгтэй санал нийлж байна.Харин нөөцөөс сул орон тоог нөхөх ажиллагаа болон тусгай шалгалт авах ажил ийм болж чадаж байвал

Avatar

Зочин 2020-11-10 202.126.89.97

bi lav tsahim nomon deerees beldeed 99 avsan. hun ooroo l hicheej chadval ondor onoo avah buren bolomjtoi yum bile.

Avatar

Зочин 2020-11-10 103.80.211.52

Шалгалтад ороод бүдэрсэн ч гэсэн байр байдлыг нь бол сайн харсан. Үнэхээр бүх газарт ингэж шалгадаг, шалгуулдаг бол сайхан л байна. Унасан, давсан аль аль нь сэтгэл хангалуун л үлддэг бол гоё шд

Avatar

100 хувь 2020-11-10 202.126.90.86

Үнэхээр 100 хувь итгэж болох уу? Төрийн ажил ингэж хурдан шударга шулуун болж чадлаа гэж үү?

Avatar

Зочин 2020-11-10 66.181.170.73

Төрийн албаны зөвлөл ша.а ш**.а луйварчид хэзээ байхад нэг шударга шалгаад байдаг байсан юм.

Avatar

Зочин 2020-11-10 103.57.94.164

Улаанбаатарт 100 авсан бгаму ? Хөдөө өол но-той л бх

Avatar

Унасан хүн ууртай 2020-11-10 103.80.211.52

Би 2 дахь шалгалтдаа 2 оноо дутуу авсан. PC шууд унтарчихсан. Бүх юм ингэж шударга явдаг бол сайхан л байна. Унасан хүн ууртай, дараагийн шалгалтад наад 100-г чинь авчихна аа

Avatar

Зочин 2020-11-10 103.80.211.52

Дараагийн шалгалт нь хэзээ юм?

Avatar

Зочин 2020-11-10 103.80.211.52

нээрээ хэзээ юм бээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж