Зах хязгааргүй цэлийсэн тэнгэрийг ширтэнгээ од тоолон хэвтэх нь алжаал ядаргааг тайлж, тархийг амраан эх дэлхий, орчлон ертөнцийн сайхныг мэдрэх таатай зүйл.
Аялагчид очсон газар бүртээ байгалийн сайхныг мэдрэн гадаа унтахыг хүсдэг ч аюулгүй байдал тав тухаа бодолцон майханд унтдаг. Харин одоо майхан хэрэггүй боллоо.
Энэхүү бөмбөлөг хэлбэртэй, нэвт харагддаг шинэ төрлийн гэр нь зөөвөрлөхөд хялбар, хүссэн газраа байрлуулах боломжтойн дээр дулаан алдалт харьцангуй бага, тав тухыг алдагдуулахгүй байх боломжтой гэнэ.
Харин үнэ нь чамгүй өндөр 1600 ам.доллар аж.
Т.МӨНХ