НЭМЭЛТ:
Өнөөдөр зургаан хүнээс Covid-19 илэрсэн хүмүүсийн дунд ХӨСҮТ-ийн халдвар авсан сувилагчтай хамт байсан таван эмчийн нэгээс халдвар илэрсэн байна. Үүнээс гадна аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээнээс, аравдугаар сарын 21-нд Энэтхэг-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн эрэгтэйгээс Covid-19 тус,тус илэрчээ.
Өнөөдөр (2020.11.10) нэмж зургаан хүнээс Covid-19 илэрсэн талаар ЭМЯ мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй.
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 44 хүний биеийн байдал хөнгөн, есөн хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.
ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээлэл хийдэг болсон юм. Дашрамд дурдахад, Монгол Улсад Covid-19 халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарынхан 94593 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 32422 хүн тусгаарлагджээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ