Трансжендер эмэгтэй Шинэ Зеландын “хатан” боллоо | News.MN

Трансжендер эмэгтэй Шинэ Зеландын “хатан” боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Трансжендер эмэгтэй Шинэ Зеландын “хатан” боллоо

Трансжендер эмэгтэй Шинэ Зеландын “хатан” боллоо

Трансжендер эмэгтэй Шинэ Зеландын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хатнаар тодорчээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар филиппин гаралтай, 26 настай Ариел Кэйл Шинэ Зеландад зохион байгуулагдсан олон улсын миссийн тэмцээнд оролцож, өнөөдөр/2020.11.10/ шилдэг гоо бүсгүй болсон байна.

Дараа жил болох олон улсын миссийн тэмцээнд Шинэ Зеландын нэрийн өмнөөс оролцохоор болсон Кэйл титмээ зүүснийхээ дараа “Миний насан туршийн мөрөөдөл биелэлээ” хэмээн хэлжээ. Энэ үйл явдал зөвхөн түүний мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй Шинэ Зеланд анх удаа трансжендер хатантай болсон түүхийг бүтээлээ хэмээн зохион байгуулагчид цохон тэмдэглэж байна.

Гэвч энэ хүртэл туулсан зам Кэйлийн хувьд тийм ч дардан байгаагүй гэнэ. Тэрбээр маш хатуу чанга католик шашинтай гэр бүлд төрж өссөн бөгөөд 2012 онд хүйсээ солиулах хүсэлтэй байгаагаа эцэг, эхдээ хэлээд гэрээсээ хөөгдсөн аж.

Харин энэ жилийн эхээр Кэйл хүйсээ солиулах хагалгаанд орсны дараа түүнийг хамгийн их хориглож байсан аавынх нь сэтгэл зөөлөрч, “Миний бахархалт охин” хэмээгээд миссийн тэмцээнд оролцоход нь бэлтгэж өгчээ.

Шинэ Зеландад хүйсээ солиулсан хүмүүсийг гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохыг 2012 оноос зөвшөөрсөн билээ. Мөн энэ бол трансжендер эмэгтэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлж буй анхны тохиолдол биш юм. Үүнээс өмнө 2018 оны Испанийн миссийн тэмцээнд трансжендер эмэгтэй Анжела Мариа Камачо тэргүүлж байсан гэнэ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-10 124.158.81.53

БАРУУНЫ ЯЛЗРАЛТАЙГАА ЗАЙЛЦГАА, ЭНД УХУУЛГА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ УУ, МАНАЙД БАЙГАЛИАС ТӨРСНӨӨРӨӨ Л ЯВНА

Avatar

Зочин 2020-11-10 122.201.24.192

улцаандаа боовтой улаанхоолойдоо төвөнхтэй

Avatar

Иргэн 2020-11-10 150.129.142.209

Buzar

Avatar

/*-*/ 2020-11-10 49.0.212.165

Нэг гусхынхсан

Avatar

Зочин 2020-11-10 203.98.77.44

Ялгаагүй п***а нэг мөр хүйсээ солиул

Avatar

Зочин 2020-11-10 124.158.81.145

Танхилзуур эр вэ?

Avatar

Зочин 2020-11-10 202.9.46.54

Эмэгтэй хүнээс илүү янxанлаг

Avatar

Зочин 2020-11-10 202.9.46.54

Будагны ард орж хөх б**с хийлгэсэн аальгүй эрчүүд , бас их гоё нэртэй ТРАНСЖЕНДЕР гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж