Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр болж, Увс аймгийн Засаг даргад олонхийн санал дэмжлэг авсан Ч.Чимэдийг томилуулахаар нэрийг нь Ерөнхий сайдад уламжилсан. Харин Ч.Чимэдийг Увс аймгийн Засаг даргаар батламжилахаас татгалзсан хариугаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.10.09/ өгчээ.
Ч.Чимэд нь аймгийн ИТХ-д 5 удаа сонгогдож, ИТХ-д 16 жил ажилласан төрийн ажлын туршлагатай. Увс аймгийнхаа хөгжлийн бодлогыг боловсруулж, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байсан.
Ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхойгүй, дургүйд хүчгүй мэт сэтгэгдэл төрүүлсэн Ерөнхий сайдын энэ шийдвэр Увс аймгийн 84 мянган иргэдийн төлөөлөл, 54 мянган сонгогчийн сонголтыг үгүйсгэж байгаа хэрэг юм.
МАН 2016 онд ялын хугацаа нь дуусгавар болоогүй хүнийг яаран сандран баталж, баталсан батламжаа хүртэл хүчингүй болгож, хоёр удаа батламжилсан тохиолдол өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед гарч байлаа.
Холбоотой мэдээ