Чөлөөт бөхийн уламжлалт ”Mongolia Open-2016” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Тэмцээний талаарх хэвлэлийн бага хурал маргааш 10.00 цагаас Баянгол зочид буудлын "Хүндтгэлийн танхим"-д болно. Энэхүү бага хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тэмцээнийг удирдуулахаар томилон ирүүлсэн, олон улсын шүүгч ноён Исао Окияма, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар оролцоно.
Чөлөөт бөхийн уламжлалт ”Mongolia Open-2016" БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Кемерово муж, Перьм хотын бөхчүүд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэдний дотор дэлхийн хошой аварга Виктор Лебедев байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооны мэдээллийн албаас мэдээлэв.