Гарцан дээр 13 настай хүүхэд машинд мөргүүлж, нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Гарцан дээр 13 настай хүүхэд машинд мөргүүлж, нас барлаа

Гарцан дээр 13 настай хүүхэд машинд мөргүүлж, нас барлаа

Явган хүний гарцан дээр 13 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Уг ноцтой осол өнөө өглөө  07:20 цагийн орчимд Баянхошууны замд гарсан байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Toyota Prius загварын автомашины жолооч Л нь явган хүний зохицуулалтгүй гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж амь насыг хохироожээ.

Өмнө нь Яармагийн замд "British" сургуулийн хойд замын гарцаар гарч байсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машин мөргөж гэмтээсэн осол сарын өмнө гарч байв. Иймд жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж