УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдөр /2020.11.10/-ийн хуралдаанаар Асгатын мөнгөний орд, Зүүн цагаан дэлийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
-Асгатын мөнгөний ордыг ашиглах нь зөв. Хүнд цаг үед эдийн засгийг дэмжих, тэлэх бодлогын хүрээнд нэг ч гэсэн төслийг эхлүүлэх нь зөв. Бүс нутгийн хөгжилд ч хэрэгтэй. Ойролцоогоор 500 хүний ажлын байр бий болох чиглэлээр ч зөв зүйтэй гэж бодож байна. Үнийн таамаглал хэр бодитой тооцсон бэ. Засаглал талаасаа таатай үнийн төсөөлөл биш байх шиг байна. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлцэл хийхэд бидэнд сайнгүй дүр зураг харагдаж байна. Ашиглалт талаасаа хоёр улсын хил дамнасан орд газар. Тиймээс бид ОХУ-тай хамтран шийдэл байгаа гэж харж байгаа. АНУ, Австрали талаас санал ирсэн бол ОХУ-ын талтай хамтран ажиллах, ойлголцох боломжтой компаниуд орж ирж байна уу. Мөн Монголын тал Асгатын мөнгөний орд дээр хувь эзэмших асуудлыг хэрхэн тусгасан бэ. Хуулиараа бид 50 хүртэл хувь эзэмших боломжтой. Гэхдээ төр заавал өөрөө орох, хувь эзэмшихээс илүү татвар илүү авах уу гэдэг чиглэл рүү шийдлээ чиглүүлэх нь хэр бодитой байж болох вэ. Бид хувь эзэмших гэхээс илүү ашиг, үр өгөөжөө бодож, татвараа өндөр байлгах нөхцөлийг сонгох нь зөв юм болов уу гэж бодож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглал доогуур буюу нэг кг мөнгө 700 орчим ам.доллар байгаа. Нөгөө талаас олон компаниуд хамтран ажиллах, төслөө хамтран ажиллах санал ирүүлсэн компаниуд боломжийн үнийн судалгаа хийж, саналаа ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар орд ашиглах нөхцөл хойшилсон нь баяжуулалтын технологи, дэд бүтэц хоёр байсан. Асгатын орд руу очих хүртэл ОХУ-ын хилээр нэвтэрдэг учраас Оростой хэлэлцэх, ярилцах, зөвшилцөх зүйл олон бий. АНУ, Австрали улсын компаниудын зүгээс ордыг ашиглахад хамгийн боломжтой хувилбар нь ОХУ, Казахстанаас тоног төхөөрөмжөө нийлүүлэх нь үр ашигтай гэж үзэж байгаа юм билээ. Орд нь стратегийн орд учраас гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах асуудал нь хамтарсан компани байгуулж, хувь хэмжээ буюу бүх боломжтой хувилбаруудыг ярилцаж, хэлэлцээр хийж шийдвэрлэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:
-Ашигт үйл ажиллагааг урьдчилсан байдлаар тооцогдсон бэ. Жилийн 9,4 сая ам.доллар гарах гэж байгаа юм уу гэсэн зүйл харагдаж байна. Нөөц нэмэгдүүлэх таамаглалаар хэдий хэмжээ нэмэгдэнэ гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан уу. Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтыг тооцож, зардлыг нь тооцсон уу. Монголын тал хувь эзэмших үү, татвараараа явах уу гэдэг зарчим бий. Өмнөх практикуудаа харахад эхлээд тоо хэлж, ирэх ашиг нь багасч, өр үүсгэдэг гаж тогтолцоотой, туршлага бий. Тэгэхээр аль болох татварын тогтолцоог зөв болгох хэлбэрээр Монголдоо үр өгөөжөө өгөх бодлого баримтлах чиглэлээр тооцсон зүйл байна уу.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Ордын нөөцийг хайгуулын ажлын үе шатнаас хамаарч, ангилсан. Өнөөдрийн байдлаар Ц1, Ц2 нөөц 6,4 сая тонн, цаашид өсвөл П1, П2 таамаг мөнгөний нөөц нь 6,8 мянган тонн болох боломжтой. Өнөөдрийн бадлагдсан мөнгөний нөөц 2247 тонн байгаа. Зэсийн нөөц батлагдсанаар 76 мянган тонн, цаашид өсөх таамаг нь 210 мянга болж өсөх дүр зураг харагдаж байна. Төрийн эзэмшлийн хувьд татвараа өндөр авч, төр хувь эзэмшихгүй байх нь зөв гэсэн хамгийн боломжтой хувилбар нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ энэ асуудлыг тухайн үед нь шийдээд явах байх. Баяжуулалтын асуудал дээр олон хувилбар бий. Хамгийн сүүлийн хувилбар мөнгөний хан баяжмалыг Асгатын уурхай дээр баяжуулж, тээвэрлэж, Ногоон нуур суманд авчирч, металлургийг ялгаж авна гэж тооцоолж буй. АНУ-ын хөрөнгө оруулагчийн санал гэхэд цахилгаан дамжуулах шугам, металлургийн үйлдвэр барих, Хотгорын нүүрсний уурхай дээр станц барина гэсэн 600 сая ам.долларын бүтээн байгуулалт хийнэ гэсэн төсөөлөл ирүүлсэн байгаа. Гэхдээ хэлцлийн явцад өөрчлөгдөж, зөвшилцөлд орно.
АЖЛЫН ХЭСЭГ:
-“Эрдэнэс Монгол” компанийн зүгээс дөрвөн лиценз хүлээж авсны нэг нь Асгатын мөнгөний орд байсан. 2019 оны зургадугаар сарын зах зээлийн үнэлгээг түшиглэж, ТЭЗҮ-г шинэчилж үзсэн. Хөрөнгө оруулалт 127,3 сая ам.доллар, 500 гаруй ажлын байр нэмэгдэх, борлуулалтын орлого 318,1 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 256,6 сая ам.доллар, цэвэр ашиг 197,1 сая ам.доллар, татвар хураамж 241 сая ам.доллар, мөнгөн урсгалыг 178,7 ам.доллараар төсөөлж, өгөөжөө өгөх хугацааг 11 жил гэж тооцсон. Гэхдээ яг одоо ТЭЗҮ-г өнөөгийн үнэ цэнэд хөврүүлж, шинээр тооцож байгаа. Хөрөнгө оруулалтын хувилбарыг 60/40, 51/49, бүхлээр нь төрийн мэдэл гэсэн гурван хувилбар гэсэн тооцож байгаа ч судалгаа, хөрөнгө оруулагч талтай ярьж, хэлэлцэх боломжтой. ТЭЗҮ-г бүрэн дууссаны дараа дахин танилцуулна.
УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:
-ТЭЗҮ гэсэн хэдэн хуудас цаас харлаа. Орж ирсэн ТЭЗҮ дээр 1998 оны ТЭЗҮ-ийн зардлыг хоёр дахин нэмсэн, ашиглалтын зардал нь яг хэвээрээ харагдаж байна. Одоо 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 20 жилийн дараа 180 сая ам.доллар л босгох төсөөлөл байна. Энэ ордыг ашиглуулснаар Монгол Улсад ямар үр өгөөжтэй юм бэ. ТЭЗҮ-гээ маш сайн тооцоолохгүй бол хэрүүл нэмсэн, ашиггүй хөрөнгө оруулалт болох вий. Дотоодын мэргэжилтнүүдийг ашиглаад ТЭЗҮ хийх боломж бий юу. Гадныхны өндөр өртөгтэй ТЭЗҮ-г олон жилийн үр ашиггүй л хийгдсэн мэт харагдаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Газрын баялгийг ашиглахын өмнө маш нарийн эдийн засгийн тооцоо байх ёстой, орон нутагт ямар мөнгө үлдэх, улсад ямар ашигтай зэрэг нь ТЭЗҮ-ээр тодордог. 2020 оны зургадугаар сард “Эрдэнэс Монгол” компанид ТЭЗҮ-г шинэчлэх үүрэг өгсөн юм билээ. Одоо ТЭЗҮ хийгдэж байна.
“Эрдэнэс Монгол”-ийн гүйцэтгэх захирал Д.ХАЯНХЯРВАА:
-Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-г эрт хийсэн. Урьдчилсан байдлаар ТЭЗҮ компаниар анхны таамаг хийгээд явж байгаа. Бид зөвхөн өөрийн гэхгүй, ТЭЗҮ-г яаж хийх, нарийвчлан тогтоосны дараа яаж ТЭЗҮ хийх, хэнтэй хамтрахаас шалтгаална. Монгол Улс хувь эзэмших эсэхээс илүү хэнтэй, яаж хамтрах талаар нарийн тогтоосны дараа бүх зүйлээ маш сайн судалж, дараа нь төр хувь эзэмших эсэхээ яриад явах нь зөв болов уу.
УИХ-ын гишүүн Ц.АНАНДБАЗАР:
-Асгатын ордыг олон улсын компани хөрөнгө оруулах боломжгүй. ОХУ-ын дэд бүтцийг ашиглах учраас ашиггүй хөрөнгө оруулалт хийхгүй. Тиймээс маш бодитой судалгаа хийж, ямар үед ашигтай байх вэ гэдгийг нь харах хэрэгтэй. Стратегийн ач холбогдолтой ч ашиглахад хүнд ордыг ОХУ-тай хэлэлцээр хийх нь эдийн засгийн хувьд үр дүнтэй. Дандаа нэг талын ашиг харж бизнес, хамтын ажиллагаа явдаггүй. Ашиглах эзэд нь ОХУ-ын компани байхаас та бүхний ярьж байгаа АНУ-ын компани орж ирэхгүй. Өнгөрсөн хугацаанд Асгатын ордын ашиглах асуудлыг олон удаа ярьж байсан ч үр дүнд хүрч байсан нь байхгүй. Энэ орд байгаль орчинд маш хортой нөлөөтэй. Тиймээс байгаль орчинд хортой нөлөөллийг хэрхэн бууруулах, ямар боломж, технологийн шийдэл байгаа юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсний дараа бид хэлэлцэх нь зөв гэж бодож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Энэ ордыг ашиглахад геополитикийн асуудал гарч ирж байгаа. Монгол, ОХУ-ын хилийн зааг буюу дамнадаг. Оросын талаас дангаараа ашиглах нь ашиггүй гэж үздэг. Тиймээс манай талтай хамтран өөр өөрсдийн нөөцөө ашиглах чиглэлээр хоёр тал дундаа нэг баяжуулах үйлдвэр барих зэрэг хувилбарууд байх боломжтой гэж үздэг. АНУ-ын компанийн хувьд хөрөнгө оруулалтын туршлагатай, ОХУ-д ажиллаж, амьдарч байсан Еврей, ОХУ-ын талтай ойлголцох боломжтой компани гэж үзэж байгаа. Баяжуулах үйлдвэрийн байршлыг зөв тогтоож, мөнгийг салгаж авах зэрэг байгаль орчинтой холбоотой асуудал бий. Баяжуулалтын технологиос болоод өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь зогссон байсан. 2018 оноос хойш гадаадын компаниудтай хамтран шаталсан технологийг нэвтрүүлж байгаа. Баяжуулалтын технологийн нарийн шийдлийг дэлгэрэнгүй танилцуулж болно.
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:
-Асгатын ордыг ашиглах зөвшөөрөл хүсч байгаа хэрэг үү эсвэл зүгээр мэдээлэл хийж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Хэний захиалгаар юу орж ирсэн бэ. Бэлтгэл ажлаа сайн хангах ёстой ч шахаад байна гэсэн утгатай зүйл яриад байх шиг байна. Дахиад л хэрүүлийн алим шиг болох вий. Гуя дагаж, хүзүү гэдэг шиг Асгатын орд болоогүй бол Зүүн цагаан дэл төслөө ярих хэрэгтэй. Нийгэмд хүлээлт үүсгээд, улстөрчид нь эх орондоо хайртай болж уралддаг энэ гашуун сургамж бидэнд бий. Өнөөдөр Оюутолгойг хар. Бидний эзэмшиж байгаа 34 хувь нэг тэрбум ам.долларын зээлтэй болчхоод байна. Ийм гашуун сургамж байхад том төслүүдийг хөдөлгөхдөө илүү бодитой, судалгаатай, бэлтгэлтэй мэдээлэлтэй оруулж ирэх ёстой байна. Монголын уул уурхайд итгэж хөрөнгө оруулах гадны компаниуд олдох уу. Зүүн цагаан дэлийн ордыг дэмжиж байна. Цаг хугацааны хувьд, бэлтгэл ажлын хувьд боломжтой учраас харин төр ямар хувилбартай байх вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй. Өнгөрсөн гашуун сургамжуудаа давтахгүй, ажил хэрэгч мэтгэлцээн хиймээр байна.
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Асгатын мөнгөний ордыг ашиглах чиглэлээр маш бодитой санал оруулж ирэх хэрэгтэй байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд бид ашиглаж чадаагүй. Одоо яг гол шийдэл нь юу байх вэ. Боломж, бололцоо нь юу байгаа, юунаас эхлэх хэрэгтэй байна вэ. Бололцоотой оныг хэзээ гэж тооцож байгаа вэ. Асгатын мөнгөний ордыг дарж хэвтэх бус өөрсдөд ямар боломж, бололцоо зэрэг бүх л талаас нь харах хэрэгтэй. Бүх зүйл дээр геополитик, улс төр оруулахгүйгээр техник, технологио яриад явах нь зөв болов уу.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Асгатын орд дээр хүндрэлүүд бий. Хамгийн түрүүнд дэд бүтэц, баяжуулалтын технологийн асуудал. Тиймээс энэ дөрвөн жилийн хугацаанд Асгатын ордыг ашиглалтад оруулья гэж хэлж зүрхлээгүй. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт судалгаа, туршилт, ТЭЗҮ зэрэг бүх зүйлээ хийж, хөрөнгө оруулагчдад бүрэн мэдээлэл өгөх бэлтгэлээ хангана гэж тусгасан. Өнөөдөр бидэнд хэд хэдэн компаниуд боломжтой гэж байгаа ч эхний ээлжинд баяжуулалтын технологийг хэрхэн хийх, шат дараалсан үйл ажиллагааг тодорхой болгох чиглэлээр туршилт хийгдэж байгаа. АНУ-ын компанийн зүгээс энэ туршилтыг хийж, хүссэн үр дүнгээ авсан гэдэг зүйлийг хэлж байгаа. Асгатын хувьд технологитой холбоотой цаасан дээр гарсан бэлэн төсөл байхгүй.
АЖЛЫН ХЭСЭГ:
-Зүүн цагаал дэлийн хувьд энэ сарын сүүлээр Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж, 2021 оноос үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэсэн тооцоо гаргасан.
Ийн гишүүд асуулт, тодруулга авсны дараа Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дэмжиж, санал хураалт явууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакар ахлах юм байна.
Ш.ЧИМЭГ
Зочин 2020-11-10 64.119.18.124
Одоо яршиг . Роялтиыгаа аваад суух нь зарим хэцүү Асгат гм орд дээр дээргүй юу. Бид болоогүй ш дээ. Үнэхээр олон жилийн дараа техник боловсон хүчинтэй болж бгаад?
Зочин 2020-11-10 103.26.193.45
Энэ гишүүд чинь маанаг юм уу? Оюу Толгойн хэрүүлээс юм ойлгоогүй улс уу? Нэг их ухаантай царайлаад, ЗГ хувь эзэмших юм уу эсвэл зөвхөн татваоаа авах юм уу гэж асуух юм. Энэ газар дорхи баялаг чинь ард түмний өмч гэдэг чинь 100% монгол улсынх гэсэн үг биз дээ. Одоо бид эниыг олборлож чадахгүй бол гадны ямар компани энд хөрөнгө оруулаад, менежментийг нь хийгээд, тэрнийхээ төлөө хамтарсан компанийн хэдэн хувийг эзэмших вэ? гэдэг л асуулт байна. Мэдээж тэр компани оруулсан хөрөншө оруулалтаа өсгөж
Үргэлжлэл 2020-11-10 103.26.193.45
авах нь зүйн хэрэг. Гэхдээ Оюу толгой төсөл шиг бид өрөнд орж болохгүй гэдэг нь тодорхой болсон гэж бодох юм. Энэ зарчмыг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон чиньүгүй бололтой. Гадныханы гар хөл болцгоочихсон юм болов уу?
Амар 2020-11-10 139.5.217.125
Америкчууд манай ашигт малтмалыг аваад хятадуудад зараад алга болдог. Тэндээс ченжүүд л орж ирдэг. Хууртаж ханаа байлгүй.
Иргэн 2020-11-10 103.26.193.253
Асгатын мөнгөний ордыг ашиглах санаатай УИХ – д оруулж хэлэлцүүлсэн бололтой юм. Харилцан ярилцсан зүйлсийг харж байхад бүх зүйл нь түүхий, дутуу л юм ярьжээ. Асгатын орд Орос, Монголын хил дээр оршдогоос гадна Асгаттай яг адилхан боловч үлэмж том хэмжээтэй орд Оросын нутагт өөрт нь байгаа ш дээ. Үүний талаар нэг ч өгүүлбэр алга. Ядахдаа энэ талаар мэдлэгтэй байж ярих ёстой биз дээ. Тэгээд ч Ёндон сайд гэдэг чинь зүгээр л нэг маркшейдер юм билээ, яагаад ч гэнэт ашигт малтмалыг мэддэг болчихов !?
Зочин 2020-11-10 103.26.193.45
Эдний байдлаас харахад гадны эзэн нь тодорчихсон, эд нар худлаа манийгаа хуурч байгаа шинжтэй. Үнэхээр асуудлыг шийдэх гэсэн бол ТЭЗҮ энэ тэрээ хүн шиг хийгээд орж ирнэ биз дээ. Тэртэй тэргүй гадны компани нь өөрийн ТЭЗҮтэй гээд хийгээгүй бололтой шүү.
Иргэн 2020-11-10 103.57.95.124
Асгатын ордыг Оросгүйгээр ашиглах ямар ч боломжгүй нь ойлгомжтой байгаа биз дээ?! Оросуудад мөнгө алга, технологи нь алга тул хэзээ ч ашиглахгүй гэдгийг ойлгоцгоов уу?! Ашиглаж болох байсан бол өдий хүртэл юу гэж хараад суух вэ дээ
Иргэн 2020-11-10 103.57.95.124
Ямар ч ашиггүй орд
Зочин 2020-11-10 49.0.212.22
Мэдээ харлаа. Энх-Амгалан их цэцэрхэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт чинь орсон учраас л уурхайчид шахагдаад зовж байна. Үе үеийн засгийн газар мөрөөдөөд л, боломж хайгаад л, судлаад л байсан. Ордын дэд бүтцийн асуудлаас илүү баяжуулалтын технологи. Дэлхийн хэмжээнд шийдэх ховор холимог эрдэстэй. Манайхан шинжлэх ухаандаа анхаарал тавьдаг байсан бол гаднынхны гар харахгүй байх хэмжээний жижиг орд. Мексикийн нэг жилд олборлодог мөнгөний хэмжээтэй өнөөгийн нийт нөөц нь байгаа орд.
Зочин 2020-11-10 124.158.83.245
Ene yum bicheed bga nuhduudiig harhaar hyatduud bolon hyatdiin erliizuud bh shig bnaa. Ed nariig hezee ch urshuuj bolkui shuu mongolchuudaa!!!!
Зочин 2020-11-10 64.119.16.178
Анандбазар, Энх-Амгалан нар л арай бодитой санал хэлжээ!! Хувь эзэмшмж хэрхэвч болохгүй шүү!!! Хэрэв хувь эзэмших шийдвэр гаргавал хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэх ёстой!!!!!!
Зочин 2020-11-10 202.126.88.216
СТРАТЕГИЙН ОРД ОЮУ ТОЛГОЙГ ЭРГЭЛТЭНЛ ОРУУЛЧИХЛАА ОДОО Л АМЬДАРЛАА ГЭЭД БАЙСАН ЧИНЬ. ӨРӨНД ОРЧИХСОН ГОРЬДОЛТГҮЙ БОЛСООН ГЭЭД СУУЖ БАЙГАА ШҮҮ. ЧАДАХГҮЙ БОЛ ХЭРЭГГҮЙДЭЭ. БАЙЖ Л БАЙГ. ХОЙЧ ҮЕД МААНЬ БИЕЭ ДААГААД АШИГЛАЧИХАЖ ЧАДАХ ЦАГ ИРЭХ БАЙЛГҮЙ.
п***а чинь 2020-11-10 192.82.67.210
Өөрсдөө үйлдвэр бариад өөрсдөө баялагаа бүтээж болдоггүй юм уу лалруудаа заавал гадныхантай нийлж ш*** ёстой юм уу
Зочин 2020-11-10 202.179.27.239
Чи хийх гээд үзвэл яасын
Зочин 2020-11-10 202.131.236.138
Ярьж эхэлж байнаа гэдэг чинь энэ төсөл урагшилнаа л гэсэн үг. Аливаа юмны эхлэл л 50% нь байдаг. Жингийн цуваа явж л байдаг….
Зочин 2020-11-10 202.55.188.92
Асгатын мөнгөний орд бол ОХУ-н бидэнд тулгасан геополитикийн шахаатай холбогдож хөндөгддөг сэдэв л дээ. Тэд ийм жаахан юмгүй мөнгөний ордтой яагаад зууралддаг билээ? 10-аад жилийн өмнө байх аа ОХУ-н засгийн газрын төлөөлөгч манай сайдад хандан шууд тулгалт хийж байсан баримт одоо архивт байгаа. Агуулга нь "Танайх манайд ерөөсөө стратегийн ордуудаа эзэмших боломж олгохгүй байна. Танай их өр чинь төлөгдөөгүй шүү. Хэрэв тэр өрийг бүрэн тэглэнэ гэж байгаа бол Асгатын ордыг манайтай 50:50 хувиар аш
Зочин 2020-11-10 202.55.188.92
иглах гэрээ байгуул. Өрсөлдөгчгүйгээр олго. Харин эхний 30 жилийн хугацаанд танай тал сохор зоос ч авахгүй шүү. " Ийм тулгалтыг тусгаар тогтносон нэг улс нь нөгөө улсын засагт тулгасан байна. Бид орос ах нартаа гэж санаад давуу эрхээр энэ ордыг эзэмшүүллээ гэхэд хөрөнгө оруулалтын талыг өөрөөсөө гаргаад 30 жил шүлсээ залгиад харж суух нь. Энэ одоо юу гэгч вэ? Ийм тулгалт яваад өнгөрсөөн гэж. Харин Баттулга Зандан нар энэ ордыг алаагүй баавгайн арьсыг наймаацах адил дэнчигнээд хэдэн хөгшчүүдийн
Зочин 2020-11-10 202.55.188.92
тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр арилжааны банкуудыг санхүүжүүлсэн. Ийм жишиг дэлхийд байдаг ч юмуу бүү мэд. Мань Чингис л дайнд мордохын өмнө цэргүүддээ олз амлаж байсан байлгүй. Тэгэхээр нэг талаас тухайн ордыг ашиглах Москвагийн хатгаас, нөгөө талаас болоогүй тулааны олзыг цэргүүддээ амлах бүх цэргийн командлагчийн лоби л явагдаад байна аа даа? ГЭхдээ л одоо чинь 13-р зуун биш шүү дээ, та минь ээ!
zochin 2020-11-10 192.82.67.69
chi ehleed zuv medeelel olj avch chadaj baigaad olon doloon yam dongod tetgevriin zeel asgattai yamarch holboogui erguu
Зочин 2020-11-10 202.55.188.92
Алдсан байж болно. Гэхдээ энэ орд тун удахгүй Салхитын ордны хувь заяаг давтана. Мөрийцье.
Зочин 2020-11-10 202.21.109.67
ДАВАРСАН ДУРАКУУД ОРОСЭ
Зочин 2020-11-10 64.119.22.193
Төр өөрийн хувь эзэмшилдээ эзэн шиг хандаж, хянаж чадахгүй байлгаж төр муу менежер гэдэг цуурхал тархи угаалт руу түлхэж байна. Төр хувиа эзэмшээд компаниа удирдахад оролцоод явах ёстой. Хуульд зааснаар төр 51 хувиа эзэмших ёстой. Төр Хувьцаа эзэмшихгүй байх нь төрийн хяналтаас ангид байх л боломж. Өөр юу ч биш. н**ш гэж. Цагаан суварга яалаа даа.
Зочин 2020-11-10 202.126.89.13
МАН дангаараа засаглалаа гээд улс оронд бодитой юм болоогүйээ оронд МАН өөрөө өөрийгөө л мандуулаад 30 жил өнгөрлөө…Харин АН-тайгаа эвсээд стандарт бус засаг байгуулсан цагтаа буюу С.Баярын эринд энэ орны эдийн засаг ихээ мeга болж мандсан байдаг юм.
АН; МАН 2 хамтдаа л энэ орныг удирдан чиглүүлж чадна. Хамтаараа лаг шүү….
Зочин 2020-11-10 103.57.95.146
Хи хи хамтаараа эх орноо зараад эхнээсээ шоронд хамтаараа байгаа биз дээ
Зочин 2020-11-10 212.95.5.192
Үнэхээр лаг юм бол ОТоос илүү гэрээ байгуулчих. Чадкулдэ
Зочин 2020-11-10 202.21.109.67
ХАХА ЦААН НЬ ОРОСУУД БАЙВАЛ ХЭРЭГГҮЙ
Зочин 2020-11-10 202.55.188.92
Ишшш, зайлуул. Хэлэлцэж байгаа юмыг нь хар даа. Монголд Асгатын орд гэж нэг их мундаг стратегийн орд гарч гэнэ. Энэ ч юу ч биш, ямар ч үр ашиг өгөхгүй жижигхэн орд шүү дээ. Салхит энэ хоёр. Мөнгөний үнэ алттай харьцуулахад ямагт доогуур, тэгээд барьцгүй. Алт нь ядаж аль ч үед үнээ алдахгүй. Зүгээр л бүдүүн баргаар тооны машинаа барьж байгаад хамтдаа тооцоо хийж үзье. За тэр нэмэгдэх боломжтой энэ тэрийг хасъя. Бодит байгаа цаасан дээрх тооцоогоо ярья. 2000 тн мөнгө гаргаж ирвэл зол болох юм байн
Зочин 2020-11-10 202.55.188.92
а, тийм үү? Хэзээд өөдрөгөөр тооцдог монголын улс төрчдийн жишгээр тн тутамдаа 1000 доллараар борлуулна гэж үзье. Ингээд алаагүй баавгайн арьс 2 тэрбум доллар болох нь ээ. Бас ч гэж тоо шүү, тийм ээ? За энэ чинь юу билээ? Манайхан бас уламжлал ёсоор ямар ч төслийн ТЭЗҮ-г хэтрүүлдэг онцгой чадвартай. Тиймээс төсөв дор хаяж 2,5 дахин нэмэгдэнэ гэж үзье. Ингээд 500 сая доллар зарлагадаж байж мөнгөндөө хүрэх нь ээ. За ингээд 1,5 тэрбум доллартай болоодохов уу? За бас болоогүй. Бид чинь өөрийн гэх үх
Зочин 2020-11-10 202.55.188.92
рийн жим ч үгүй улс юм байна. ОХУ-н нутаг дэвсгэрээр нэвтэрч өөрийн авдартай баялагтаа хүрэх нь. Онигоо шахуу ч гэсэн гашуун үнэн. Энэхүү дамжлага тээвэр, элдэв татаас, хүүгийн зарлагад бид дор хаяад 200-300 сая доллар төлнө гэж үзье. За ингээд үлдэх мөнгөө тоолсон чинь юу болэ байна. Тэрбум гаруй дойлуур халааслах нь ээ дээ? Бас ч гэж мөнгө. Үүгээр хэдэн ахмадын цалингийн зээлийг тэглэж хүрэх вэ ноён ерөнхийлөгч өө? Зандаан? Хүүк ээ? Гэтэл энэ чинь манай их хурлын гишүүдийн төсөөлж байгаа шиг х
Зочин 2020-11-10 202.55.188.92
хүүе хаая гээд хурамхан зуурт болгочих эд биш ээ. Тэд зайлуул өлөн голдуу амьтас болохоор юу юугүй л одоо гаргаад ирэх юм шиг, бүр өөрт нь өгөх гээд байгаа юм шиг юм яриад байна. 11 жилийн туршид барагцаагаар дээрх орлогыг олох юм байна. Жилд ойролцоогоор улсад 20-50 сая доллар өгч тун магадгүй юм биз дээ. Гэтэл бид чинь голоод байгаагаас биш Оюутолгойгоос жилд 180-310 сая доллар авчихаад сууж байгаа шүү. Гэтэл энэ уурхай маань гол нөөцөндөө аүрээгүй байгааг дурьдах юун. Бусад боломжууд хангалтт
Зочин 2020-11-10 202.55.188.92
ай байхад заавал яагаад бид энэ төслийг яриад байгаа юм бэ? Яагаад бид том саалийн үнээнүүдээ заазлаад
оронд нь төл өгч ч магадгүй үгүй ч байж магадгүй нэмрийн гунжтай зууралдах юм яриад байна аа? Үүний цаана ямар бодлого явагдаад байна? Бодитоор дүн шинжилгээ хийе. Хэрэв гаднаас боломжийг нь олгоод хайгуул, олборлолтыг нь эхлүүлье гэвэл Говьд хэдэн арван Оюутолгой булаатай хэвтэж байна. Яагаад энэ аварга ордуудаа ярихгүй тэмээн дээр ямааны гарзтай жижиг ордуудаа яриад байгаа юм бэ?
Зочин 2020-11-10 192.82.71.197
Асгатыг Оростой хамтран ашиглахаас өөр гарц байхгүй шүү Эрхэм дээдэс ээ
Зочин 2020-11-10 202.21.109.67
ОЛОН УЛСЫН ТЕНДЭР ЗАРЛАА
Зочин 2020-11-10 192.82.72.72
ГИШҮҮДИЙН ШГ ӨГҮҮЛБЭР ГЭЖ ТАС МОДОН ЮМ ЯРИХ ЮМ. МОНГОЛ ХЭЛ МӨХӨЖ БНА ДӨӨ.
Зочин 2020-11-10 64.119.22.110
Төр оролцсон бүх ажил нурдаг. Хахаха
Зочин 2020-11-10 66.181.161.75
Дараа үедээ юм үлдээгээд одоо Байгаа түүхий эдээ бүтээгдхүүн болгож эдийн засагаа тэлсэн илүү шүү
MONGOL 2020-11-10 103.111.68.3
Mongolchuud oorsdoo ashiglah heregetei sh dee. Hunii nohoi idheer ooriin nohoi id gej. 2 3n tom kompani niileed ashiglaj chadahgui yu.
zochin 2020-11-10 192.82.67.69
Hurungu mungu chini baigaad chaddag yam bol ashiglaach dee hen boli geed baigaa yam
Зочин 2020-11-10 59.153.115.142
Тэзү-гээ хийгээд эхэлсэн гэсэн
ЗОЧИД 2020-11-10 202.21.97.90
ЧОЙЖИЛСҮРЭНГ АВТОМАШИНЫ ШАХАА ХИЙСЭН ГЭЭД БӨӨН ЛУЙВАРЧИНГ АТГ ШАЛГА ГИШҮҮНЭЭС НЬ ТАТАХ НЬ ЗӨВ
хэхэ 2020-11-10 203.217.139.240
энэ хоёр нохой бас юу вэ