ХҮН мэдэгдэл гаргалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ХҮН мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

ХҮН мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр                                                            Улаанбаатар хот

 

Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хороо 2016 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдаж байна. Улс төрийн намын тухай хууль, намын дүрэмд зааснаар Төв хороо нь 2016 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр байгуулагдсан намын ээлжит бус их хурлаас байгуулагдсан, түүний чөлөө цагт эрх барих, төлөөллийн төв байгууллага юм. Намын Их хурлаас сонгогдсон Төв хорооны нийт гишүүдийн 75 (далан тав) хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна.

Гэтэл намын гишүүн Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга тэргүүтэй хэсэг нөхөд03 дугаар сарын 02-ны өдөр Намын Төв хорооны хууль ёсны бүрэлдэхүүнийг үл тоомсорлож цаашилбал намын эрх барих байгууллага болох намын Их хурал, намын нийт гишүүд дэмжигчдийн хууль ёсны эрх, итгэлийг “уландаа гишгэж” “төв хорооны” гэх “тоглоомын” хурал зохион байгуулан, түүнээс шийдвэр гаргаж үүндээ хууль бусаар эзэмшиж байгаа намын тамга, тэмдгийг ашиглаж намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилсон мэтээр нийтэд мэдээлж олон нийтийг төөрөгдүүлэн, өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа намын байр суурийг ганхуулахаар явуургүйгээр оролдож байгааг эрс буруушааж байна.

Монголын нийгэм, улстөрийн тогтолцоонд цоо шинэ өнгө аяс, улс төрийн шинэ соёл хандлага, хариуцлагын тогтолцоог бий болгож төлөвшүүлэхээр ажиллаж байгаа манай намын үйл ажиллагаа, намын даргын нэр хүндэд хорссон улс төрийн зарим хүчний зориудын өдөөн хатгалга, албан тушаалын наймаа, тохиролцоо энэ бусармаг үйл явдлын ард байхыгч үгүйсгэхгүй.

Иймд энэ явуургүй үйлдлээ нэн даруй таслан зогсоож Хөдөлмөрийн Үндэсний намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэхийг Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга нараас шаардаж байна.

Хөдөлмөрийн Үндэсний Намын Төв хороонь хууль ёсны бөгөөд цорын ганц болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Энэхүү мэдэгдэлд Намын Төв хорооны нийт 58 гишүүний 43 нь гарын үсэг зурж баталгаажуулав.

 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН

ТӨВ ХОРООНЫ ГИШҮҮД:

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ИРГЭН 2016-03-03 150.129.141.59

Бүгдийг чинь үзэн ядаж байна..........

Зочин 2016-03-03 112.72.12.17

ГАНБАА ПИНШҮҮ-г ДАРГА БОЛГОЧИХООР ЧИНЬ ХҮН НҮХ болчоод баигаам?

Зочин 2016-03-03 59.153.115.180

Тэр Доржханд гэгчийг олон жилийн өмнөөс мэднэ. Ёстой хүний адаг шаар гэж тэр дээ. Энэ новшийг ХҮН-ээс зайлуулдаг чинь харин Хиншүүгийн гавъяа шүү.

Зочин 2016-03-03 202.9.40.86

Хөгшин илжиг залуусын дунд жороолоод, өөрийгөө "тасарчихсан улс төрч " гэж бодоод байна даа энэ Ганбаатар. Чиний хэн гэдгийг олж харсан залуусыг мөрөөр нь орхимоор юм даа. "Дутуу чанаад, цонхон дээр долоо хоуулчихсан ӨНДӨГ" шиг гаднаа гяланцаг, дотроо ... гэхээр чам шиг тэнэгээр наад залуучууд чинь дутахгүй ээ. Харин энэ будлиан, хоосон улс төрдөө "Бусад улс төрийн хүчнээс гаргаж байгаа хорлон сүйтгэх ажиллагаа" гэх мэтийн юм ярьж бусад намын эрх ашигт харшилтай хоосон улс төр хийхээ л зогсоочих.

Зочин 2016-03-03 182.160.40.243

Өнөөдрийн хурал нь ирц бүрдээгүй тул шууд өчигдөрийн нөгөө хуралд оролцсон хүмүүсийн оронд шинээр гишүүн сонгоод л хуралдаад шийдвэрээ гаргачиж. Хууль эрхийн үүднээс өнөөдрийн хурал бараг хууль бус болох байхдаа

Зочин 2016-03-03 59.153.114.203

soliotoi teneg humuus shuu

МОНГОЛ 2016-03-03 103.229.122.236

Улс төрийн хий ДОН шүглэсэн ийм л юмсууд байж таарна даа эд нар......... Ард олонд танигдаж дэмжлэг авах огт яаагаачгүй байхад нэрээ БААСДАЖ байгааг харахад энэ ХҮН гэгч ер нь хүн биш ЧӨТГӨР юм биш үү, аан?....Та нараас УИХ-д гарна гэдэг ёстой гонжийн жоо л юм байна..........

Зочин 2016-03-03 59.153.114.60

Монголоор дүүрэн улс төрчид боллоо. АРГАГҮЙ биз улс төрчид шиг сайхан ажил алга болж. Дипломтой, дипломгүй дүүрэн улс төрчид. Засагт гарсан гараагүй хоорондоо алалцаад. Хэдэн чнамтай болсон юм бүү мэд. ХҮН ч гэх НҮХ ч гэх шиг . Одоо нэр олдохоо болиод ХОШНОГО, БӨГС гэдэг нам байгуул. ХООРОНДОО АЛАЛЦ. ЗАЛХуу ЗАВААН, ХУДАЛЧ аймшигтай болжээ энэ монголчууд. Энэ улсад ажил хийж байгаа хүн алга. АРГАГҮЙ биз. ХЯТАДААР хамаг ажлаа хийлгэнэ. Газрын баялгаа зарж хэдэн цаас олоод эр эмгүй, хөгшин залуугүй алалцах. Уул бүгд завгүй хөдөлмөрлөж байж улс орноо босгох ёстой юм.

hgh 2016-03-03 103.229.121.155

Khen ch bish atlaa hervvl temtsel khiigeed ,.. icheecheeeee MALNUUDAA

зочин 2016-03-03 203.194.118.16

"...бөгөөд цорын ганц болохыг....."