90 хувийн үр дүнтэй вакцины тухай юу мэдэх хэрэгтэй вэ? | News.MN

90 хувийн үр дүнтэй вакцины тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

90 хувийн үр дүнтэй вакцины тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

90 хувийн үр дүнтэй вакцины тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

АНУ-ын эм үйлдвэрлэгч "Pfizer" компанийн эрдэмтэд өчигдөр/2020.11.9/ орой өөрсдийн бүтээсэн вакцины туршилтын үр дүнг 90 хувь хэмээн танилцуулснаар COVID-19-ийн эсрэг дэлхийн тэмцэл шинэ түвшинд хүрлээ. Энэхүү дүгнэлтийг зургаан орны 44 мянга орчим хүнд, тэр дундаа цар тахлын халдвар авсан 94 өвчтөнд хийсэн туршилтын мэдээллийг эхний байдлаар шинжилж үзээд гаргажээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар дээрх дүгнэлт нь бүрэн бус, урьдчилсан дүгнэлт боловч маш их итгэл найдвар төрүүлж байна.

"Pfizer" болон тэдний хамтрагч Германы "BioNTech" компанийн мэдээлж байгаагаар тэд вакциныг аюулгүй хэмээн үзэх олон баталгаа, мэдээлэл цуглуулсан учир хүнс, эмийн удирдах газарт хандаж, вакциныг энэ сарын сүүл гэхэд яаралтай олон нийтэд нэвтрүүлэх санал дэвшүүлэх гэж байгаа гэнэ.

Эл вакцин нь АНУ-д туршилтынхаа сүүлийн шатанд явж буй дөрвөн туршилтын вакцин дундаас хамгийн сайн үр дүн үзүүлж байгаа нь юм. Гэвч тус вакцины талаар  эрдэмтдэд ч нарийн мэдэгдэхгүй байгаа олон зүйл байгаа билээ.

ЭРДЭМТЭД БАЯРТАЙ БАЙГАА Ч ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ ХҮСЧ БАЙНА

Питтсбүргийн их сургуулийн эмийн бодлого, жорын төвийн захирал Уалид Геллад “Би хувьдаа вакцины туршилтын талаар үүнээс илүү сайн мэдээ сонсоно гэж төсөөлж чадахгүй байна. Зөвхөн хэвлэлүүдийн мэдээлж буй тус вакцины гайхалтай үр дүн төдийгүй 94 сайн дурын хүний мэдээллээс харахад вакцин хийлгэсний дараа ямар нэг ноцтой сөрөг нөлөө илрээгүй байна” хэмээн хэлжээ.

Бусад эрдэмтэд харин "Pfizer"-ийн вакцины талаар мэдээллийг шагшин магтаж байгаа ч эцсийн үр дүнг хүлээх хэрэгтэй бөгөөд хэтэрхий эрт олонд зарлаж, хүмүүсийн сэтгэлийг хөөргөн хүлээлт үүсгэх нь болчимгүй үйлдэл байсан хэмээн үзжээ.  “Бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Хэвлэл мэдээллүүд вакцины үр дүнг хэтэрхий эрт мэдээлж байна. Гэвч судалгааны ажил дөнгөж эхэлж байгаа, дуусах болоогүй” хэмээн Их Британийн өмнөд Хэмптон их сургуулийн ахлах судлаач Майкл Хид ярьжээ.

Хамгийн чухал асуулт бол вакцин хийлгэснээс хойш хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтох вэ? Харин өчигдөр/2020.11.9/ мэдээлсэн үр дүн вакцины хоёр дахь тунг тарьсанаас ердөө долоо хоногийн дараах байдлыг харуулж буй.

Түүнээс гадна вакцин дархлааны тогтолцоо нь залуучууд, насанд хүрэгчид, хүүхдүүдийнхээс сул байдаг хөгшин хүмүүст хэр үр дүнтэй байх нь эргэлзээтэй хэвээр байна. Одоогийн байдлаар эхний 94 хүний мэдээллийг шалгаж үзэхэд сайн дурынхан дундаас арай ахмад настай хүмүүст вакцин сайнаар нөлөөлсөн хэмээж байгаа ч залуучуудад нөлөөлж байгаатай харьцуулахад тийм ч сайн биш аж.

Эрдэмтэд мөн "Pfizer"-ийн вакцин өнгөт арьстнуудад болон 12-оос доош насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөхийг нарийн судлах хэрэгтэй хэмээн үзэж байна. Учир нь АНУ-д халдвар авсан, ялангуяа нас барсан өвчтөнүүдийн дунд өнгөт арьстай хүмүүс бусдаас илүү байгаа аж.

Пеннсилванийн их сургуулийн вакцины мэргэжилтэн, Ротавирусийн вакцин бүтээлцэж байсан Пол Оффит вакцины урьдчилсан үр дүнг маш сайхан мэдээ хэмээн онцолсон байна. Гэвч тэрбээр вакцин хөгшчүүд болон цар тахлаар маш хүнд өвчлөөд эдгэсэн хүмүүс тэргүүтэй нийгмийн бусад онцгой бүлгүүдэд хэр үр дүнтэй байхыг цаашид нарийн судлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

УЛСТӨРЧИД БАЯРТАЙ БАЙНА

Сонгуулийн өдөр өөртөө вакцин хийлгэх гэж байгаад больсон Дональд Трамп дээрх мэдээлэлд алга ташин Твиттер дээрээ “Зах зээлийнхэн сэрээрэй, вакцин удахгүй гарч ирнэ. 90 хувь үр дүнтэй гэнэ. Ямар гайхалтай мэдээ вэ!” хэмээн жиргэжээ.

Мөн Жо Байден вакцин бүтээгчдэд баяр хүргэн “Вакцин бүтээх ажилд оролцсон бүх гайхалтай эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд баяр хүргэе. Гэхдээ ард түмэн эрт баярлах хэрэггүй. Учир нь цар тахалтай хийх бидний тэмцлийн төгсгөл хэдэн сарын цаана хэвээрээ байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Түүний анхааруулж байгаачлан вакциныг энэ сарын сүүлээр албан ёсоор зөвшөөрлөө ч бүх нийтийг вакцинжуулж эхлэхийн тулд дахиад хэдэн сар хэрэгтэй гэнэ. “Тиймээс америкчууд маскаа зүүж, зайгаа барьж, юунд хүрэхээ анхаарч, гараа угааж, ямар ч байсан дараа жил хүртэл эрүүл мэндээ хамгийн сайнаараа хамгаалсаар байх хэрэгтэй” хэмээн Байден хэлсэн байна.

Харин дэд ерөнхийлөгч Майк Пенс даруй Трампын засаглалын вакцин, эмийн зохицуулагч OWS-д баяр хүргэн өнөө өглөө “Том мэдээ. Ерөнхийлөгч Дональд Трамптай хувийн болон албаны шугамаар холбоотой ажилладаг вакцин үйлдвэрлэгчид баяр хүргэе. "Pfizer" туршилтын үр дүнгээ 90 хувь хэмээн тайлагнажээ” хэмээн жиргэжээ.

Гэвч "Pfizer"-ийн удирдлагууд эсрэг зүйл ярьсан юм. Тухайлбал, "Pfizer"-ийн вакцины судалгаа хөгжүүлэлтийн салбарын дарга Катрин Жансен сонинд “Бид OWS-тэй хэзээ ч хамтарч ажиллаж, тэдний нэг хэсэг болж байгаагүй. Бид АНУ-ын засгийн газраас болон өөр хэн нэгнээс хэзээ ч мөнгө авч байгаагүй” хэмээн ярьсан юм.

Энэ нь ч үнэн гэнэ. "Pfizer" компани бусад вакцин үйлдвэрлэгчдээс ялгаатай нь хэзээ ч АНУ-ын засгийн газраас мөнгө авч байгаагүй аж. Гэхдээ "Pfize" вакциныхаа хэдэн сая тунг нийлүүлэхээр долдугаар сард Засгийн газартай гэрээ байгуулж байсан гэнэ.

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН НЬ

Судлаачид вакцины үр дүнг вакцин хийлгэсэн болон эм уусан хүмүүсийн биеийн байдлыг харьцуулан бодож, тооцоолдог байна.

Ийн харьцуулж үзэхэд эм хэрэглэсэн хүмүүсийн тохиолдол туршилтад оролцогчдын тохиолдлоос их байх тусам вакциныг төдий чинээ үр дүнтэй хэмээн үзэж болох юм. "Pfizer" одоогоор судалж буй 94 хүний талаар нарийн мэдээллийг дэлгээгүй ч урьдчилсан дүгнэлтээс харахад эм уусан хүмүүсийн дунд 26 тохиолдол, вакцин тариулсан хүмүүсийн дунд зургаан тохиолдол бүртгэгдсэн нь вакциныг 77 хувь үр дүнтэй байх болно хэмээн таамаглахад хүргэж байжээ.

Гэхдээ "Pfizer" вакцинаа зөвшөөрүүлэхийн тулд улам илүү аюулгүй байдлын талаар мэдээллүүдийг цуглуулсаар буй. Харин Хүнс, эмийн удирдах газрын үзэж буйгаар туршилтад оролцогчдын дор хаяж хагас нь сүүлийн тунгаа тариулснаас хойш хоёр сар ажиглах хэрэгтэй гэнэ.

Вакцины туршилтад анх 30 мянган хүн хамрагдаж байгаад сүүлд 44 мянга болон нэмэгдсэн юм. Тиймээс эрдэмтэд дор хаяж 15 мянган хүний биеийн байдал сүүлчийн тунгаас хойш хоёр сар өнгөрөхөд хэвийн байгааг батлах хэрэгтэй болж байна.

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭХЭНДЭЭ УДААН БАЙХ БОЛНО

"Pfizer" энэ оны сүүл гэхэд вакцины 50 сая тун үйлдвэрлэх боломжтой гэнэ. Түүгээр нь 25 сая хүнийг бакцинжуулах бооломжтой гэсэн үг. Харин 2021 оны сүүл гэхэд 1.3 тэрбум тун үйлдвэрлэсэн байх боломжтой аж.

АНУ-ын засгийн газар аль хэдийн "Pfizer"-ээс вакцины 100 сая тунг 1.95 тэрбум ам.доллараар худалдаж авах, хэрвээ гуравдугаар шатны туршилт амжилттай болбол дахин 500 сая тунг худалдаж авах гэрээ байгуулсан аж.

"Pfizer"-ийн АНУ-ын эрүүл мэнд, вакцинжуулалтыг хариуцсан дарга Алехандро Кэйний хэлснээр АНУ-ын Засгийн газарт зарах 100 сая тун 2021 оны гуравдугаар сар гэхэд бэлэн болох гэнэ. Өөр олон орнууд ч захиалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч чухам хэзээ, хэрхэн олон улсад зарах төлөвлөгөө одоохондоо байхгүй гэнэ. Ямартай ч одоогийн байдлаар Канад, Япон, Их Британитай 10 сая, цаашлаад 30 сая тунгийн гэрээ байгуулсан байгаа бөгөөд Европын холбоотой хэлэлцэж байгаа аж.

ВАКЦИН ТЭЭВЭРЛЭХЭД ХҮНДРЭЛТЭЙ

Вакцины хадгалах нөхцлөөс шалтгаалан вакциныг олон улсад тээвэрлэх нь том асуудал болоод байна. Учир нь эл вакциныг Целсийн -80 хэмд хадгалах ёстой юм. Тиймээс вакцин тээвэрлэхэд зориулж их хэмжээний тусгай хөлдөөгч, эсвэл хуурай мөс хэрэг болно. Вакциныг энгийн хөргөгчинд дээд тал нь 24 цаг, тасалгааны хэмд хоёр цаг л хадгалах боломжтой гэнэ.

"Pfizer"-ийн вакцин вирусийн генийн мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ) агуулсан, одоо ч бүрэн батлагдаагүй байгаа технологиор ажилладаг аж. Тухайлбал, мРНХ биед ормогцоо эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уургийг кодоор үүсгэж, улмаар дархлааны тогтолцоонд таниулан эсрэг биетүүдийг үүсгэн дархлаа тогтоодог байна.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-10 59.153.114.152

orosyn vaktsintai oiroltsoo shatand bga bololtoi, gekhdee amerikiinkh ene shatandaa batslgastai gej uzej bolokh bololtoi

Avatar

Зочин 2020-11-10 103.229.123.11

huuramch vaccine . jinhene ni yagaachgui baigaa

Avatar

Зочин 2020-11-10 202.55.191.130

Umbrella Corporation

Avatar

Зочин 2020-11-10 183.182.114.74

Энэ сэтгүүлч ухаантай гар бол зүгээр л тролл худалаа мэдээгээ гаргана хамтрагчид нь хятадыг магтаж орос, америкийг доош нь хийнэ. Тэд нар нь хотын уугуул гэх мэт.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-10 103.229.122.88

АНУ-д итгэж итгэж болохгуй. "Pfizer"-ийн вакцин вирусийн генийн мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ) агуулсан, одоо ч БҮРЭН БАТЛАГДААГҮЙ байгаа технологиор ажилладаг аж" гэсэн байна. Өөрөөр хэлбэл, 100 хувийн баталгаа байхгуй. 90 хувийн үр дүнтэй вакцин гээд байгаа нь их учиртай. Үнэн хэрэгтээ, Орос, Америк хоёр яарч даарч өрсөлдөж байгаад үр дүн багатай вакцин гаргавал цаана нь олон сая хүний эрүүл мэндийн асуудал байгаа гэдгийн энэ хоёр улс ойлгож байгаа боловуу гэж найдах л үлдлээ.

Avatar

Зочин 2020-11-10 64.119.23.81

танай Путиний спутник вакцинаас илүү юмыг өөлөөд яахийн

Avatar

Зочин 2020-11-10 202.55.188.107

ТЭГСЭН НӨГӨӨ ОРОСУУД ХААНА БАЙНА? БААХАН ХУДЛАА ЯРИАД ТУРШИЛТ НЬ БҮТЭЛГҮЙТЭЙСКИЙ ХӨӨРХИЙ. ХААНЫХАА ЗАХИАЛГААР ТОМ ТОМ ЯРИАД Л ТЭР ЭНЭ УЛСАД ВАКЦИНАА НИЙЛҮҮЛНЭ НТР ГЭЭД НААГААД БАЙСАН, СУРАГ Ч ҮГҮЙ. ААЛЬ 9 САРД БҮХ НИЙТИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛНА ГЭЭД БАЙСАН, ТАГ. БӨӨН НО ИЛРЭНГҮҮТ НЬ ТУРШИЛАА ЗОГСООГООД ТАГ ДУУГҮЙ

Avatar

Зочин 2020-11-10 103.229.122.88

Чи ийм "коммент" бичээд хэдийг авдаг вэ…

Avatar

zochin 2020-11-10 99.237.84.96

Целсийн -80 хэмд хадгалах ёстой???

Avatar

Зочин 2020-11-10 139.5.218.103

Монгол улс шинжлэх ухааны салбарт Хятадтай хамтарч болохгүй. Хятад бол оюуны өмчийн хамгийн том хулгайч гэдгийг Америкийн нэгдсэн улс дэлхийд зарласан. Хятадууд шинжлэх ухааны ололт амжилтийг хулгайлж, корона вирусыг зохион бүтээж, дэлхий даяар халдварт өвчин тараасан гэмт хэрэгтэн. Монгол улсын оюуны өмчийг Хятадад өгдөг байдлаа зогсоо Засгийн газраас шаардаж байна.

Avatar

Зочин 2020-11-10 202.70.34.30

Бидэнд тэднээс нуугаад байх юу байдаг юм. Чааваас. Харин ч хамтарч бидний мэдэхгүй тэдний мэдэх зүйлсийг хурдан сурч амьдралдаа хэрэглэмээр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж