Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд арваннэгдүгээр сарын 6-нд дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ингэснээр тус төвд 2020 он гараад нийт 16 гурван ихэр мэндлээд байгаа аж. Сүүлд төрсөн гурван ихрийн ээж нь Төв аймгийн Батсүмбэр сумаас ирж, амаржсан байна.
Тэрбээр 39 настай, зургаан хүүтэй бөгөөд сая амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр есөн хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон байна. Есөн хүүхдийн найм нь хүү, нэг охин нь сая төрсөн гурван ихрийн нэг гэнэ. Ихрүүд 1.8 кг, 2.2 кг, 2.3 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон хүүхдүүдийн бие сайн байгааг эмч нар дуулгалаа.
Тус төвд гурав хоногийн өмнө арваннэгдүгээр сарын 2-ны өдөр гурван ихэр мэндэлжээ. Дорнод аймгийн Баян-Уул сумаас ирж амаржсан ээж нь 19 настай бөгөөд хоёр дахь төрөлтөөрөө гурав ихэр хүүхэд төрүүлж, дөрвөн хүүхэдтэй болжээ. Үүнээс сар орчмын өмнө Эрдэнэтийн харьяат цагдаагийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болсон байна.
Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой. Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай.
А.СҮРЭН
зочин 2020-11-10 202.21.108.8
гурван ихэр хүү төрж байсан тохиолдол байдаг болов уу?
Зочин 2020-11-10 124.158.95.14
ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛБЭЛ УЛСААС БАЙР ӨГДӨГ БОЛМООР ЮМАА, 3 ИХЭР ХОВОР ТӨРӨЛТ УЧРААС ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ТЭР 3САЯ ТӨГРӨГНИЙ НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ЧИНЬ ЮУ Ч БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ???УРЬД НЬ 3 НАС ХҮРТЭЛ УЛСААС АСАРЧ ӨГДӨГ БАЙСАН, ОДОО БОЛЬЧИХСОН УУ? ҮГҮЙ ЮУ?
зочин 2020-11-10 122.201.26.172
сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай гэнээ дарга нарын машины цонхны иаалт л гэхэд 8 сая хэдэн зуу гээд байгаа биздээ.
123456 2020-11-10 49.0.212.165
19тэй эх юмуу 39тэй эх юмуу?
Зочин 2020-11-10 192.82.68.47
Дахиад унш
zochin 2020-11-10 122.201.23.84
Сэтгүүлчээ, гарчигаа зөв өгөөч! 19 настай гэж гарчиг өгөөд, дотор нь 39-тэй гэж бичээд байх юмаа
Зочин 2020-11-10 202.21.108.209
🙋♂️🧏♂️🧏♀️ 👏👏👏👍аз жаргал хүсэн ерөөе!-
Зочин 2020-11-10 122.201.31.219
19 настай ээж гэж бас дотор нь бичсэн бна оо
Зочин 2020-11-10 202.180.218.37
бүтэн унш л даа
Зочин 2020-11-10 66.181.185.157
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ! Хурай хурай. Эрүүл энхийг хүсье.
Зочин 2020-11-10 202.21.108.149
aytai uy goe shuu, shuud 3 iher
зочин 2020-11-10 66.181.191.9
Монголын үрс маш олон болтугай
хоол хүнс баяр сууц цэцэрлэг сургууль хаа байна ?! 2020-11-10 202.9.46.54
За даа мөн ч хурдтай нэмэгдэж байна даа кккк
Зочин 2020-11-10 66.181.161.68
Өлгийний өнгийг хараваас хоёр охин нэг хүү байх шиг байна. Аз уаргал хүсье