Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев анх 2017 оны аравдугаар сард 2025 он гэхэд Казахстаны бүх ном хэвлэл, бичиг баримт, хаяг тэмдэглэгээ кирилл үсгээс латин руу шилжсэн байх зарлигийг гаргаж байсан билээ. Назарбаевын энэхүү зарлиг хөрш зэргэлдээ ОХУ-ын эрх баригчдыг ихэд бухимдуулж байв.
Тэгвэл тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев латин үсэг дээр суурилсан казах хэлний шинэ цагаан толгой боловсруулах даалгаврыг холбогдох сайд нартаа үүрэг болгожээ. Соёлын сайд Актоты Раймкулова болон Боловсролын сайд Асхат Аймагхамбетов нарт дээрх даалгаврыг өгсөн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Одоогоор латин үсэгт суурилсан хоёр хувилбар цагаан толгойг мэргэжилтнүүд танилцуулсан байгаа ч Ерөнхийлөгч Токаев гурав дахь хувилбарыг бүтээхийг үүрэг болгоод байна.
Казахстан улс нь 1920-иод оны сүүл хүртэл араб үсэг ашигладаг байсан ч ЗХУ-ын удирдагчид 1929 онд тус улсын муслимчуудын хэрэглэж байсан уламжлалт араб цагаан толгойг латин цагаан толгойгоор сольсон юм. Үүний дараа дахин шинэчилж, латин бичгийг 42 үсэгтэй кирилл үсгээр сольж байжээ.
Эх сурвалж: Radio Free Europe
Иргэн 2020-11-10 66.181.184.67
Хасгууд ер нь хувирамтгай хүмүүс гэдгийг түүх нотолдог.Тэднийг оросууд өөрийн үсэг бичиггүй гэж хэлдэгт хорсож кирил үсгээ сольж байгаа бололтой. Гэвч энэ нь эцэстээ юунд хүргэхийг боддог болов уу. Казахстаны 17 сая иргэдийн 3 сая гаруй нь орос украйнчууд гэдэг.Тэд асуудал босговол яах юм бол. Оросууд зүгээр хараад суух болов уу.
Зочин 2020-11-10 122.201.21.119
kazakuudiin talaar medee garhaar zurhniihen uvchin n huduldug uheruudiig oilohgui yumaa kazakuud edgeer uheruuded yag ymar gai hiisen ym boloo
Зочин 2020-11-10 59.153.115.90
Чи энэ мэдээг сайн уншаачээ. Казах хэлийг латин үсэг рүү оруулж байгаа. Орос хэл оросоороо л үлдэнэ. Ямар асуудал яриад байгаа юм бэ? Оросууд казах хэлээр ярьдаг юм уу?
Заагчу 2020-11-10 202.179.31.251
Зочин нэрт гамин минь бүү хоосон бүлтэр шавар хэрэмний цаана очоод чацга алд өмхий вирусээ өвөрмонголыг бичиггүй болгосон луухаан данжаадуудыг чамтай дүүжилнэ.
Зочин 2020-11-10 122.201.24.192
НУТГЫН ХОЙД ХЭСЭГ НУЛЬ ОРОСУУД БАЙДАГ БОЛОХООР УКРАЙН ШИГ ЮМ БОЛЖ МАГАДГҮЙ ГЭЭД ЭРТНЭЭС АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
omoorood baih hvmvvs bishee 2020-11-10 66.181.181.230
harin ch naad hasaguud olshirood odoo mash vndeshereg bolood mongoliin tvvhiig bulaaj bna tenegee.
/*-*/ 2020-11-10 49.0.212.165
Манай Монгол 1930-аад онд нэг хэсэг латин руу шилжиж эхэлсэн байдаг. Анхны галигийг нь зохиолч Д.Нацагдоржоор зохиолгож байсан юм
Зочин 2020-11-10 202.55.188.92
Ямар ч байсан энэ улс хөгжлийн араагаа өөрсдийн хүчээр эргүүлэхтэйгээ болжээ. Бид гэж учиргүй бусдын хишгийг горьдсон улс. Өөрсдөө дангаараа хөгжих хувьгүй. Латин руу шилжсэнээр хөгжлийн асар том гацаа арилах нь ойлгомжтой. Гэтэл манайхан үндсэрхэг үзлээр энд тэндгүй хий тавьж босоо уйгаржин бичгээ сэргээнэ гээд л үзээд байдаг. Латин руу үсэрдэг ч яамай. Ядаж бид кирил бичигт шилжсэн ололтоо хадгалж уйгаржин руу ухрахгүй байвал дээд. Үндсэрхэх үзэл яахав ээ. Адаглаад бид нэр томъёо, нэгдсэн нэрш
Зочин 2020-11-10 202.55.188.92
лийн тал дээр орос жишгийг халаагүй яваа социалист лагерийн цөөн орнуудын нэг шүү дээ. Бидний бүх нэр томъёо, тогтсон нэршил Москвагаас тогтоож өгсөн жишгээр явдаг. Уг нь бид зөвхөн энэ жишгийг халж чадвал шинжлэх ухааны талаасаа ч тэр, амьдрал амин зуулгын талаас ч тэр, эдийн засгийн талаас ч тэр бүр үндсэрхэх үзлийн тал дээр ч тэр маш том дэвшил хийх юм шүү дээ. Үүнийг манайхан ойлгодоггүй ээ. Жишээ болгоод хэлэхэд латин ба славян хэлтний үе битүүлдэг давхар гийгүүлэгч монгол хэлний авиа зүйд
Зочин 2020-11-10 202.55.188.92
яг ямар үүрэгтэй вэ? Үүнд хариулах хүн байна уу? Бид өөрт хэрэггүй өчнөөн ийм давхар гийгүүлэгчийг бичиж зардал болж байгаагаа мэддэггүй. Бас зөвхөн орос хэлний хэл зүйд тохируулсан авиа зүйн тэмдэглэгээнүүд байна. Бид ёс юм шиг л тэдгээрийг давтаж өөртөө илүү ачаа хог үүрч явдаг. Жишээ нь Ланьдкзрүйзер гэж бичиж, хэлж болох байтал Лэндкрүйзер гэдэг. Орос дүрмээр л бичээд байгаа хэрэг шүү дээ. Дэлхий дээр Еэмэнь гэж улс байдаг. Манайх оросуудыг дуурайгаад Йемен гэж бичдэг. Пёньян гэж нийслэлийн
Зочин 2020-11-10 202.55.188.92
нэрийг оросуудыг дуурайж Пхеньян гэж бичдэг. Оросууд зөөлөн "ж" авиаг "Дж" гэж тэмдэглэдэгийг манай улс одоо хүртэл утга зохиолын хүрээнд ягштал баримталдаг. Багш нар нь тэгэж заадаг. Уг нь бол бид иймэрхүү авиаг өөрсдийнхөөрөө өлхөн тэмдэглэж төвөггүй уншиж чадна. Бөгт сонсогддог "в" авиаг бид эр эм аль ч үгэнд үндсэн дуудлагаар нь дуудаж чадна. Гэтэл мөн л оросуудыг "Уи" авиагаар тэмдэглэдэгээс бичиглэлийг ямар ч хэлбэргүй болгодог. Мөн англи дуудлагын "ing"-г хамрын "н" авиагаар дуудаж чада х
Зочин 2020-11-10 202.55.188.92
байтал "инг" гэж орос зарчмаар дууддаг. Гээд бичээд байвал зөндөө л юм байна. Уг нь үүнийг хэлний шинжлэлийн эрдэмтэд хийж байх ёстой. Гэтэл манайд өөр. Томилогдсон ерөнхийлөгч өөрийн нутгийн хүнээр удирдуулсан зөвлөл байгуулж өөрийн нутгийн аялагыг баримтжуулан олон нийтэд шахан тулгах маягаар манай хэлний бодлого явагддаг. Эрдэмтэд нь гэж мөн л жалгасаг маягийн нөхөд хэхрэлдээд л явна. Чухам тэд л иргэдийг уйгаржин бичигт шилжүүлэх маягийн балай зүйлд уруу татдаг. Мунхаг олон даган түрхэрдэг.
Зочин 2020-11-10 202.55.188.107
ООЯА НАР ЗҮГЭЭР БИТГИЙ МӨӨРӨЛДӨӨД БАЙ. КРИЛЛ ЛАТИН ҮСЭГ 2-УУЛАА МОНГОЛ ХЭЛЭНД ООГТ ТОХИРОХГҮЙ.ЛАТИН ҮСЭГ РҮҮ ШИЛЖВЭЛ ТҮҮНД НЬ ТОХИРУУЛАН БАС БААХАН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭМ ДҮРЭМ ЗОХИОНО. БАС Л ЗӨРЧИЛДӨНӨ. ТЭРНИЙ ОРОНД ЗҮГЭЭР МОНГОЛ ХЭЛТЭЙГЭЭ ТӨГС ХОРШДОГ ЭГШИГ ГИЙГҮҮЛЭГЧ ЭГШИГ ГЭСЭН ДАРААЛАЛ БҮХИЙ ГАНЦХАН ДҮРЭМТЭЙ МОНГОЛ БИЧИГТЭЭ Л ХУРДАН ШИЛЖИХ ХЭРЭГТЭЙ. МОЯА НАР МӨӨРДГӨӨРӨӨ МӨӨРӨӨД Л ГОНШИГОНДООГРОО ГОНШИГОНОЖ Л БАЙГ.
Зочин 2020-11-10 64.119.22.242
Аллаху Акбар! Одоо Казахстан дэлхийн гүрэн болно.Баянөлгийчүүл хоорондоо англиар ярьдаг болно оо
иргэн 2020-11-10 202.70.46.20
крил үсэг руу шилжихээс өмнө нь угаасаа латин үсэгэээр бичдэг байсан ба орсуудын хүчээр тулгасан бичэгнээс буцаж өөрийн бичиг руу шилжиж байгаа. энэ нь бас зөв алхам. бүх хөгжил, эрдэм шинжилгээний бичгүүд бүгд латин үсгээр яваж байгаа. түүх бол түүх хэртэрхий туйлшраад байж болохгүй. ирээдүйд бүтэн улс болон хөгжилөө бусдаас хоцроохгүйхэн шиг авч явах нь чухал болхоос өнгөрсөнөөрөө зууралдах нь уттаггүй.
Зочин 2020-11-10 124.158.97.53
Казах латин үсгэнд ороод зогсохгүй Англи хэлийг 2 дах хэлээ болгож бага сургуулиас эхлэн -хичээлүүдээ англи хэл дээр сургаж эхлэв. Шалтгаан нь…. англи хэлгүй бол дэлхийд өрсөлдөх чадваргүй болно гэж Назарбаев хэлжээ.
Зочин 2020-11-10 202.55.188.91
Mash zuv, manaih ch bas ingeh yostoi
Их Монгол 2020-11-10 66.181.169.116
Казахууд зөв юм хийж байна. Манайх ч бодох хэрэгтэй. Гэхдээ уйгаржин монгол үсгээ давхар сэргээж, хоёр бичигтэн болох хэрэгтэй. Япон, хятад гээд хөгжингүй улсууд уламжлалт бичигтэйгээ л байна ш дээ. Тэглээ гээд 16-р зууны хэмжээнд байна уу, тэд? Өвөр монгол нэг их удахгүй монгол үсгээ хэрэглэхгүй болно. Буриад, халимаг, тувачууд аль хэдий нь үсгээ мартчихсан. Бид л, Монголын голомт, тусгаар тогтносон Монгол (Ар Монгол) Улс л үсэг бичгээ сэргээж авч үлдэх түүхэн үүрэгтэй үлдэж байна даа.
bat 2020-11-10 192.82.65.182
zov baina.
ганхуяг 2020-11-10 172.90.225.129
харин ч казахчууд хүн төрөлхтний бусад дэвшилтэт хэсэгтэй нэгдэж хөгжин дэвших зам руугаа орж байна. манай үхэр монголчууд л 16-р зуун руу буцаж орох талаар бодох юм. Хуучин монгол үсэг руу ухраах гээд байгаа Женко өөрөө ч уйгаржин бичиг мэдэхгүй. сэтгүүлчид ямар учиртай хорлоод байгааг түүнээс асуугаач
Иргэн 2020-11-10 202.126.90.154
Дэлхий даяаршиж байгаа үед ЗӨВ алхам болжээ. Манайх Оросын шууд тулган шаардалт дарамтаас крилл рүү шилжсэн.
Зочин 2020-11-10 202.179.15.3
ЗӨВ ШҮҮ ДЭЭ.. МОНГОЛЧУУД Ч ГЭСЭН ЮМ БОДОХ ЦАГ БОЛЖЭЭ.. ТӨӨРӨЛДСӨН СЭТГЭХҮЙ УЛАМ Л ХАРАНХУЙ БОЛГОЖ БАЙНА..МОНГОЛ УГШИЛ БАЙДАГ Л ГЭСЭН .21 ОНООС ХОЙШ АЛДАРСАН ГЭСЭН…
Зочин 2020-11-10 202.131.245.243
Туркийн колони болж байгаа юм байна.
Зочин 2020-11-10 139.5.219.197
Эргүү хасагууд соёлын ухралт хийж шившиг болох нь.
Зочин 2020-11-10 103.111.68.3
өөрөө чи шившиг үхэрээ…
Зочин 2020-11-10 122.201.21.119
delhiiin ihenhi oronuud latin useg hergeldeg yahlaaraa soyoliin uharalt boloh bilee?